<September 2010>
SuMoTuWeThFrSa
2930311234
567891011
12131415161718
19202122232425
262728293012
3456789
 
Нүүр ->ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ->Засгийн газрийн тэтгэлэгт хөтөлбөр ->
Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрүүд
 

БҮГД НАЙРАМДАХ ЧЕХ УЛСЫН ИХ СУРГУУЛЬД
ОЮУТАН, МАГИСТРАНТ СУРАЛЦУУЛНА

2010-2011 оны хичээлийн жилээс Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газрын тэтгэлгээр тус улсын их, дээд сургуульд байгалийн ухаан, геологи /гидрогеологи/, мал эмнэлэг, экологи, газар тариалан, хүнд үйлдвэр /эрчим хүч/, анагаах ухааны чиглэлээр чех хэл дээр бакалаврын сургалтад хамрагдах 3 хүнийг, хөдөө аж ахуй, эдийн засаг /худалдаа/, мэдээллийн технологи чиглэлээр англи хэл дээр магистрын сургалтад хамрагдах 3 хүнийг тус тус шалгаруулна.

Бакалаврын сургалтад хамрагдах хүмүүсийг магадлан итгэмжлэгдсэн Монгол Улсын их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид зарлагдсан мэргэжлийн чиглэлээр 3,0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа 21 хүртэлх насны Монгол Улсын иргэдээс сонгон шалгаруулна. 

      Шалгалтад орох хүсэлтэй хүмүүс нь өөрийн суралцаж буй сургуульдаа бүртгүүлнэ. Их сургууль нь нэг хуваарь дээр 6 хүртэл, дээд сургууль, коллеж нь     3 хүртэл оюутныг өрсөлдүүлэхээр урьдчилан шалгаруулж, оюутан тус бүрийн 5000 төгрөгийн шалгалтын хураамжийн хамт сургуулийн захирлын албан бичгээр 2009 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн дотор Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Мэргэжлийн боловсролын газарт ирүүлнэ.

          Магистрын сургалтад хамрагдах хүмүүс нь зарлагдсан мэргэжлийн чиглэлээр бакалаврын боловсролын зэрэгтэй, бүх түвшинд 3,25-аас дээш голч дүнтэй суралцсан, судалгаа шинжилгээний ажлын дадлага туршлагатай, мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан, англи хэлний бэлтгэлтэй 35 хүртэлх насны Монгол Улсын иргэд байна.
Магистрын сургалтад хамрагдах хүсэлтэй хүмүүсийг Боловсролын үнэлгээний төвийн 107 тоот өрөөнд 2009 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 10.00-17.00 цагийн хооронд бүртгэх тул доор дурдсан баримт бичгийг бүрдүүлэн авчирна уу:
1.    Ажил байдлын тодорхойлолт;
2.    Бакалавр, магистрын дипломууд, тэдгээрийн дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
3.    Шалгалтын хураамж 10000 төгрөг
Сонгон шалгаруулалтыг англи хэлний шалгалт, мэргэжлийн шалгалт, Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны ярилцлага гэсэн гурван үе шаттай зохион байгуулна. Англи хэлний шалгалт болон мэргэжлийн шалгалт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны өргөтгөлийн 2, 3 дугаар давхарын уншлагын танхимд явагдана. Шаардлага гарвал шалгалт авах нэмэлт байр гаргаж, шалгалтын үеэр жич зарлана. Иргэний үнэмлэхгүй хүнийг шалгалтад оруулахгүй.
          Англи хэлний шалгалтыг 2009 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 15.00 цагт тестийн хэлбэрээр зохион байгуулж, шалгалтын оноог 11 дүгээр сарын 11-ний өдрийн 18.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны үүдний самбар дээр зарлана. Хэлний шалгалтад 60 ба түүнээс дээш хувийн оноо авсан хүмүүсийг дараагийн шатны мэргэжлийн шалгалтад оруулна.
         Мэргэжлийн шалгалтыг 2009 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 15.00 цагт зохион байгуулна. Бакалаврын сургалтад хамрагдахаар бүртгүүлсэн хүмүүсээс мэргэжлийн онцлогоос шалтгаалан математик, химийн шалгалтын аль нэгийг тестээр авна. Мэргэжлийн шалгалтад мөн 60 ба түүнээс дээш хувийн оноо авсан байвал зохино. Шалгалтын оноог 11 дүгээр сарын 13-ны өдрийн 18.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны үүдний самбар дээр зарлана.
          Шалгалтад оролцогчдыг хоёр шалгалтын нийлбэр онооны дарааллаар жагсааж, бакалаврын болон магистрын сургалтад хамрагдаж болох тус бүр 6 хүнийг нэр дэвшүүлэхээр сонгон шалгаруулж, 2009 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 18.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны үүдний самбар дээр зарлана. Нэр дэвшигчдийн материалыг Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны ярилцлагад оруулахаар хүргүүлнэ. Ярилцлага англи, чех хэл дээр явагдах бөгөөд шалгалтыг зохион байгуулах байр, хугацааг шалгуулагчдад Элчин сайдын яамнаас утсаар мэдэгдэнэ.
          Ярилцлагад тэнцсэн хүмүүсийн материалыг Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хүлээн авч, Чехийн талд хүргүүлнэ. Суралцуулах тухай эцсийн шийдвэрийг Чехийн тал гаргана. Шалгалтад тэнцсэн оюутан нь гадаад орноос хүлээн авах тухай албан ёсны эцсийн хариу ирэх хүртэл сургуульдаа үргэлжлүүлэн суралцана.
Бакалаврын сургалтад хамрагдах хүмүүс чех хэлний нэг жилийн бэлтгэл сургалтад хамрагдах боломжтой. Магистрын сургалт англи хэл дээр явагдах тул энэ сургалтад хамрагдах хүмүүс хэлний бэлтгэлгүйгээр шууд үндсэн ангидаа элсэн суралцана. Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газраас сургалтын төлбөр, амьжиргааны тэтгэлэг, эрүүл мэндийн даатгалыг хариуцан санхүүжүүлэх бөгөөд замын зардлаа суралцагч өөрөө хариуцна. 

 МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ,            БНЧУ-ААС МОНГОЛ УЛСАД
СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ                     СУУГАА ЭЛЧИН САЙДЫН
               ЯАМ                                                                           ЯАМ




2010-2011 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН БҮГД НАЙРАМДАХ
СОЛОНГОС УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГЭЭР
ОЮУТАН СУРАЛЦУУЛНА.  

1.    Зорилго: Гадаадын оюутанд БНСУ-ын их, дээд сургуульд суралцах боломжийг олгосноор олон улсын боловсролын харилцан солилцоог хөхүүлэн дэмжих болон улс хоорондын найрамдалт харилцааг хөгжүүлэх зорилготой. 
2.    Сонгон шалгаруулах хүний тоо
3.    Элсүүлэх салбар болон суралцах их сургууль: Чонжү Их Сургуулийн бакалавр болон магистрын сургуулиуд
4.    Засгийн газрын тэтгэлгээр суралцах хугацаа:
•    Бакалавр: Нийт 5 жил (Солонгос хэлний бэлтгэл+үндсэн анги 4 жил)
•    Магистр: Нийт 3 жил (Солонгос хэлний бэлтгэл+үндсэн анги 2 жил)
5.    Сургалтын явц:
5.1.Солонгос хэлний бэлтгэл: Чонжү их сургуулийн солонгос хэлний төвд нэг жилийн турш солонгос хэлний бэлтгэлд хамрагдсаны дараа бакалавр,  магистрийн ангид элсэн орно.  Жич: Их сургуулийн лекц, хичээлүүд ихэнх нь Солонгос хэл дээр учир Солонгос хэлний чадварыг эзэмшүүлэх шаардлагатай.
5.2.Доорхийн адил Солонгос хэлний түвшинтэй нэр дэвшигчид Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгөхгүй байж болно.
-    TOPIK шалгалтын 5 эсвэл 6 түвшин
-    Солонгос хэл, уран зохиолын мэргэжлээр 4 ба түүнээс дээш жил тухайн оронд сурсан бол
-    TOPIK шалгалтын 4 түвшин ба Солонгос улсад бакалаврын 4 жилийн сургуульд сурсан бол
-    TOPIK шалгалтын 4 түвшинтэй ба Солонгос улсын засгийн газрын байгууллага эсвэл Солонгос компанид 2-оос дээш жил ажилласан бол
6.    Тавигдах шаардлага
•    Өөрөө болон эцэг, эх тухайн улсын иргэн байх.
•    Хэрэв Солонгосын давхар харъяалалтай иргэн байвал гадаадын иргэнд тооцохгүй.
•    Солонгост удаан хугацаанд суралцахад боломж бүхий эрүүл  саруул байх.
•    Жирэмсэн болон ямар нэг өвчний улмаас эмчилгээ хийлгэж байгаа хүнийг элсүүлэх боломжгүй.
•    Төгсөж ирсний дараа хоёр улсын найрамдалт харилцааг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулж чадахуйц оюутан байна.
•    Бакалавр: 2010 оны 3 сарын 1-ний байдлаар ахлах сургууль төгссөн, эсвэл төгсөх гэж байгаа, 2010 оны 3 сарын 1-ний байдлаар 25 наснаас доош настай байх.
•    Магистр:  2010 оны 9 сарын 1-ний байдлаар бакалаврын зэрэгтэй эсвэл зэрэг авах гэж байгаа, 2010 оны 9 сарын 1-ний байдлаар 35 наснаас доош настай байх.
•    Сүүлд төгссөн сургуулийн голч дүн 85 хувиас дээш байх эсвэл нийт оюутны түвшний эхний 5 хувьд багтсан байх.
•    Англи болон солонгос хэлний өндөр түвшний мэдлэгтэй бол шалгуурт өндөр хувь эзэлнэ.
7.    Тэтгэлэг олгох
7.1.Олгох хугацаа:
-    Солонгос хэлний бэлтгэл 1 жилийн болон бакалаврын үндсэн ангийн 4 жил
-    Солонгос хэлний бэлтгэл 1 жилийн болон магистрийн үндсэн ангийн 2 жил
7.2.Агуулга:
-    Онгоцны зардал: Хоёр орны хооронд зорчих энгийн ангиллын онгоцны тийз
-    Амьжиргааны тэтгэлэг:  900,000 вон (сар бүр)
-    Судалгааны зардал:      Хүмүүнлэг-нийгмийн салбар-210,000 вон
                Байгаль-техникийн салбар-240,000 вон
-    Суурьших зардал: 200,000 вон (нэг удаа)
-    Хэлний бэлтгэл: Нэг жилийн бүтэн төлбөр
-    Сургалтын зардал: Элсэлтийн болон сургалтын зардлаас 100 хувь чөлөөлөх
-    Дипломын ажлыг хэлвлэх зардал: 500,000-800,000 вон хүртэлх бодит зардал (нэг удаа)
-    Эрүүл мэндийн даатгал: 15,000 вон (сар)       
8.    Сонгон шалгаруулалт
-    Анкет бүхий шаардлагатай бичиг баримтуудыг Чонжү Их Сургуульд явуулна.
-    Office of International Affairs, Cheongju University.
36 Naedok-dong, Sangdang-gu, Cheongju,
360-764, Republic of Korea
Tel : +81-43-229-8814/8815 Fax : +81-43-229-8944
-    Чонжү их сургууль нэр дэвшигчдийн нэрсийг Олон Улсын боловсролыг дэмжих үндэсний хүрээлэнд санал болгон оруулна.
-    Олон Улсын боловсролыг дэмжих үндэсний хүрээлэн эцсийн шалгаруулалтын хариуг гарган Чонжү Их Сургуульд мэдэгдэнэ.
9.    Бүрдүүлэх бичиг баримт
9.1.Бичиг баримт хүлээн авах газар: Чонжү Их Сургууль
9.2.Бичиг баримт хүлээн авч дуусах хугацаа:
        -Бакалавр: 2009 оны 11 сарын 20;
        -Магистр: 2010 оны 3 сарын 20.
9.3.Бүрдүүлэх бичиг баримт
9.3.1.Анкет (Маягтын дагуу)
9.3.2.Зураг (4х5 см, өнгөт цээж зураг, эгц харсан, малгайгүй)-2 хувь
9.3.3.Амлалт бичиг (Маягтын дагуу)
9.3.4.Өөрийн тухай танилцуулга (Маягтын дагуу)
9.3.5.Сургалтын төлөвлөгөө (Маягтын дагуу)
9.3.6.Тодорхойлолт 2 хувь (Төгссөн сургуулийн багш эсвэл захирал, ажиллаж буй байгууллагын дарга)
9.3.7.Эрүүл мэндийн тодорхойлолт (Маягтын дагуу)
9.3.8.Сургуулийн диплом:
    -Бакалавр: Дунд сургуулийн гэрчилгээний хуулбар 1 хувь;
    -Магистр: бакалаврын дипломын хуулбар 1 хувь.
9.3.9.Дүнгийн жагсаалт:
    -Бакалавр: Дунд сургуулийн гэрчилгээний дүн 1 хувь;
    -Магистр: бакалаврын сургалтын 4 жилийн дүнгийн жагсаалт 1 хувь.
10.    Цаашдын хөтөлбөр
10.1.Олон Улсын боловсролыг дэмжих үндэсний хүрээлэнгээс бичиг баримт хүлээн авч дуусах хугацаа: -Бакалавр: 2009 оны 11 сарын 20;  -Магистр: 2010 оны 3 сарын 20.
10.2.Олон Улсын боловсролыг дэмжих үндэсний хүрээлэнгийн шалгаруулалтын хугацаа: -Бакалавр: 2009 оны 12 сараас 2010 оны 1 сар хүртэл; -Магистр: 2010 оны 3 сараас 5 сар хүртэл.
10.3.БНСУ-д очих хугацаа: -Бакалавр: 2010 оны 2 сарын 25-28-ны хооронд; -Магистр: 2010 оны 8 сарын 27-30-ны хооронд;
10.4.Хэлний бэлтгэл эхлэх хугацаа:  -Бакалавр: 2010 оны 3 сарын 02; -Магистр: 2010 оны 9 сарын 01;
10.5.Үндсэн сургалт эхлэх хугацаа:  -Бакалавр: 2011 оны 3 сарын 02; -Магистр: 2011 оны 9 сарын 01;

 ______________________________________________________________________________

БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСАД СУРАЛЦУУЛНА
 
    Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ)-ын Засгийн газар хоорондын Боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу БНХАУ нь жил бүр тус улсын их, дээд сургуульд сурч буй Монгол улсын 220 иргэнд БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг олгодог. Энэ дагуу БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр 2010-2011 оны хичээлийн жилд 147 оюутан үргэлжлүүлэн суралцах тул шинээр 73 иргэн (38 бакалавр, 35 мэргэжил дээшлүүлэгч)-ийг сонгон шалгаруулж, суралцуулна.  Үүнд:

Нэг. Тавигдах шаардлага
1/Бакалавр:
  Монголын Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 2,5-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа болон БНХАУ-ын их, дээд сургуулийн бэлтгэл ангид 1 хичээлийн жилээс илүү хугацаагаар 80 ба түүнээс дээш хувийн амжилттай суралцаж, хятад хэлний түвшин тогтоох HSK шалгалтад 4 ба түүнээс дээш зэрэг авсан 25 хүртэлх насны Монгол Улсын иргэд байх.

2/Мэргэжил дээшлүүлэгч
-Магистрант: бакалавр зэрэгтэй, 2,8-аас доошгүй голч дүнтэй, 35 хүртэлх насны;
-Докторант: магистр зэрэгтэй, 40 хүртэлх насны;
-Жирийн мэргэжил дээшлүүлэг: мэргэжлийн дунд боловсролтой болон бакалавр зэрэгтэй, 35 хүртэлх насны;
-Дээд зэргийн мэргэжил дээшлүүлэг: магистр зэрэгтэй, 40 хүртэлх насны Монгол Улсын иргэд байх.

Өмнө нь БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдсан бол тус тэтгэлгийг дахин олгохгүй болно.
Хоёр.Бүртгэл

    Бакалаврын шалгалтад орох хүсэлтэй хүмүүс нь өөрийн суралцаж буй сургуульдаа бүртгүүлнэ. Монгол улсын их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургууль тус бүр 30 хүртэл, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Соёл урлагийн их сургууль, Боловсролын их сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль тус бүр 15 хүртэл, бусад магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллеж нь тус бүр 5 хүртэл оюутныг урьдчилан шалгаруулж, оюутан тус бүрийн 3000 төгрөгийн шалгалтын хураамжийн хамт сургуулийн захирлын албан бичгээр 2010 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн дотор Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Мэргэжлийн боловсролын газарт ирүүлнэ.
 
БНХАУ-д суралцаж буй хүмүүс нь 2010 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 10.00-17.00 цагийн хооронд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн хичээлийн 3 дугаар байрны нэгдүгээр давхарт өөрийн биеэр ирж, бүртгүүлнэ.

Бүрдүүлэх материал:
 
-Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;
-Бүрэн дунд боловсролын гэрчилгээ;
-Бэлтгэл ангийн сурлагын дүнгийн тодорхойлолт;
-Хятад хэлний түвшин тогтоох HSK шалгалтын гэрчилгээний эх хувь;
-Шалгалтын хураамж 3000 төгрөг.

Мэргэжил дээшлүүлэх хүсэлтэй хүмүүс нь доор дурдсан баримт бичгийг эх хувиар нь бүрдүүлэн 2010 оны 3 дугаар сарын 21-ны өдрийн 10.00-17.00 цагийн хооронд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн хичээлийн 3 дугаар байрны нэгдүгээр давхарт өөрийн биеэр ирж бүртгүүлнэ үү.

Бүрдүүлэх материал:
 
-Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;
-Ажил байдлын тодорхойлолт;
-Дээд боловсролын зэргийн дипломууд, тэдгээрийн дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
-БНХАУ-д бакалаврын боловсрол эзэмшсэн бол ямар зардлаар суралцаж төгссөн тухай сургуулийн албан ёсны тодорхойлолт,
-Суралцах хөтөлбөр, төлөвлөгөө (500-аас цөөнгүй үгтэй);
-Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт (соёл урлагийн чиглэлийн мэргэжил дээшлүүлэгчид өөрийн 2 бүтээлийг CD, VCD-нд буулган хавсаргана); -Шалгалтын хураамж 5000 төгрөг.
 
Гурав. Сонгон шалгаруулалт

   БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг БНХАУ-ын Боловсролын яамны холбогдох журмын дагуу БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хариуцан зохион байгуулна. Шалгуулагчдын “математик”, “англи хэл”, “хятад хэл”-ний мэдлэг, чадварыг нэгдсэн тестээр шалгаж, дүгнэнэ.

   Бакалаврын сургалтанд хамрагдах хүмүүсээс дээрх шалгалтыг 2010 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 10.00 цагт авна. Шалгалтыг МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны өргөтгөлийн 2, 3 дугаар давхарын уншлагын танхимуудад зохион байгуулна. Шаардлага гарвал шалгалт авах нэмэлт байр гаргаж, шалгалтын үеэр жич зарлана. Иргэний үнэмлэхгүй хүнийг шалгалтад оруулахгүй.

  Мэргэжил дээшлүүлэхээр бүртгүүлсэн хүмүүсийн баримт бичигт үнэлэлт, дүгнэлт өгөх хэлбэрээр сонгон шалгаруулж, шалгарсан хүмүүсийг ярилцлагад оруулна.

   Шалгалтын дүн болон ярилцлагад орохоор шалгарсан хүмүүсийн нэрсийг 3 дугаар сарын 31-ний өдрийн 17.00 цагт БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны үүдний самбар дээр зарлана. Ярилцлагад орохдоо дотоодын их, дээд сургууль, коллежид суралцаж буй хүмүүс нь иргэний үнэмлэх, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, суралцаж буй хугацааныхаа сурлагын болон голч дүнгийн тодорхойлолтоо, харин БНХАУ-д суралцагч болон мэргэжил дээшлүүлэгч нь бүртгүүлэхдээ бүрдүүлсэн материалуудыг эх хувиар нь авч ирэх шаардлагатай. Ярилцлагын цагийг БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны үүдний самбар дээр жич зарлана. Сонгон шалгаруулалтын дүнд ямар нэгэн тайлбар хийхгүй тухай БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдэгдэж байна.  

Сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийг БНХАУ-ын их, дээд сургууль, коллежид суралцуулахаар нэр дэвшүүлэх бөгөөд суралцуулах тухай эцсийн шийдвэрийг БНХАУ-ын Боловсролын яам, хүлээн авах сургууль хоёр хамтран гаргана. Суралцахаар урилга хүлээн авсан оюутан, мэргэжил дээшлүүлэгч нь хятадын талаас хуваарилсан сургуулийн хэлний бэлтгэл сургалтад хамрагдсаны дараа шалгалт өгнө. Энэ шалгалтад тэнцсэн хүмүүс нь үргэлжлүүлэн Засгийн газрын тэтгэлгээр үндсэн сургалтад хамрагдана. Замын зардлаа суралцагч өөрөө хариуцах бөгөөд сургалтын төлбөр, амьжиргааны тэтгэлгийг БНХАУ-ын Засгийн газраас санхүүжүүлнэ.
 
          МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ                           БНХАУ-ААС МОНГОЛ УЛСАД
           СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ                        СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
 ___________________________________________________________________________________________________

УКРАИН, СЛОВАК БОЛОН ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСАД СУРАЛЦУУЛНА
    Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 2010-2011 оны хичээлийн жилд Украин Улсад  3 оюутан /анагаах ухаан, эдийн засаг, инженер чиглэлээр/, Словак улсад 1 оюутан /хөдөө аж ахуйн чиглэлээр/, Оросын холбооны улс /ОХУ/-д 135 оюутан, 50 докторант болон мэргэжил дээшлүүлэгч суралцуулна. Үүний дотор ОХУ-д анагаахын чиглэлээр 12, хууль эрх зүйн чиглэлээр 2, улс төр судлалын чиглэлээр 2, эдийн засаг ба удирдлагын чиглэлээр 15 оюутан тус тус сургана. Бусад мэргэжлээр ОХУ-д хэдэн хүн сургахыг шалгалтын дүнг харгалзан БСШУЯ тогтооно.

Нэг. Тавигдах шаардлага
1/Бакалаврын сургалтанд хамрагдахыг хүсэгч нь:
-Монголын Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3,0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа, бүрэн дунд боловсролын гэрчилгээнд нэг ч “С” дүнгүй,
-ОХУ-ын их, дээд сургуулийн бэлтгэл ангид суралцагч болон төгсөгч, бүрэн дунд боловсролын гэрчилгээнд нэг ч “С” дүнгүй,
-Монгол Улсын орос хэлний гүнзгийрүүлсэн сургалтай болон ОХУ-тай хамтарсан ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангид 80 ба түүнээс дээш хувийн амжилттай суралцаж байгаа
-ОХУ-ын их, дээд сургуулийн салбар сургуулийн орос хэлний бэлтгэл ангид суралцаж байгаа болон ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам /ЭСЯ/-ны харъяа ерөнхий боловсролын 14-р сургуулийн төгсөх ангид суралцагч
зэрэг 25 хүртэлх насны Монгол Улсын иргэд байх.

2/Докторант ба мэргэжил дээшлүүлэгч нь
-Докторант нь магистр зэрэгтэй, 3,25-аас доошгүй голч дүнтэй, 45 хүртэлх насны;
-Мэргэжил дээшлүүлэгч нь бакалавр болон магистрын зэрэгтэй, 3,0-аас  доошгүй голч дүнтэй, 35 хүртэлх насны Монгол Улсын иргэд байх. Өмнө нь дээрх улсуудын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдсан бол тус тэтгэлгийг дахин олгохгүй болно.

Хоёр.Бүртгэл
Монголын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн суралцагч нь өөрийн суралцаж буй чиглэлийн дагуу мэргэжлээ сонгон сургуульдаа бүртгүүлнэ. Монгол улсын их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургууль тус бүр 50 хүртэл, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Соёл урлагийн их сургууль, Боловсролын их сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль тус бүр 20 хүртэл, бусад магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллеж нь тус бүр 10 хүртэл оюутныг урьдчилан шалгаруулж, шалгалтын хураамжийн хамт сургуулийн захирлын албан бичгээр 2010 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн дотор Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам /БСШУЯ/-ны Мэргэжлийн боловсролын газарт ирүүлнэ.

Бүртгэлийн үед шалгуулагч нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2006 оны 433 дугаар тушаалаар баталсан “Гадаадад суралцах оюутныг сонгон шалгаруулах журам”-д заасны дагуу суралцах мэргэжлийн чиглэлтэйгээ уялдуулан мэргэжлийн шалгалтыг “математик”, “хими”, “нийгмийн тухай мэдлэг” гэсэн хичээлүүдийн аль нэгнээр өгөхөө сонгосон байна. /Уг журмыг яамны “www.mecs.gov.mn” вэб сайтын “Мэдээлэл” гэсэн хэсгийн “Гадаадад суралцахыг хүсэгчдэд” булангаас  харна уу./

ОХУ-ын их, дээд сургуулийн хэлний бэлтгэлд суралцаж буй оюутнууд болон төгсөгчид, мөн дээр дурдсан ангиллын ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчид нь 2010 оны 3 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд Боловсролын үнэлгээний төв дээр бүртгүүлнэ. Докторант ба мэргэжил дээшлүүлэгч нь 2009 оны 3 сарын 9-ний өдрийн 10.30-17.30 цагийн хооронд Боловсролын үнэлгээний төв дээр бүртгүүлнэ. Бүртгүүлэхдээ авчрах материал:

1.ОХУ-ын их, дээд сургуулийн хэлний бэлтгэл ангид суралцагчид нь
-Өөрийн сурч буй сургуулиас тус улсын Засгийн газрын тэтгэлгийн сонгон шалгаруулалтанд орохыг зөвшөөрсөн албан ёсны бичгийн эх хувь,
-Бэлтгэл ангийн дүнгийн тодорхойлолтын эх хувь,
-Бүрэн дунд боловсролын гэрчилгээ болон дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
-Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
-Шалгалтын хураамж 5000 төгрөг

2.Хэлний бэлтгэл анги төгссөн хүмүүс нь
-Хэлний бэлтгэл анги төгссөн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хувь;
-Хэлний бэлтгэл төгссөний дараа хаана, юу хийж байсан тухай албан ёсны тодорхойлолт эсвэл тайлбар бичгийн эх хувь;
-Бүрэн дунд боловсролын гэрчилгээ болон дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
-Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
-Шалгалтын хураамж 5000 төгрөг

3.Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангид суралцагч нь
-Сүүлийн хагас жилийн дүнгийн тодорхойлолтын эх хувь,
-Тус улсын Засгийн газрын тэтгэлэгт орохыг дэмжсэн сургуулийн захирлын албан бичгийн эх хувь
-Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
-Шалгалтын хураамж 5000 төгрөг

4.Докторант нь:
-Магистрын диплом, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
 -Ажил байдлын тодорхойлолт;                 
-Өөрийн судалгааны ажлын чиглэлээр бичсэн товч реферат (1000-аас цөөнгүй үгтэй);
-Тус улсын сонгон шалгаруулалтанд орохыг зөвшөөрсөн ажлын газрын албан ёсны бичиг
-Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт;
-Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
-Шалгалтын хураамж 10000 төгрөг

5.Мэргэжил дээшлүүлэгч нь:
-Дээд боловсролын зэргийн дипломууд, тэдгээрийн дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар.
-Ажил байдлын тодорхойлолт;       
-Тус улсын сонгон шалгаруулалтанд орохыг зөвшөөрсөн ажлын газрын албан ёсны бичиг
-Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;
-Шалгалтын хураамж 10000 төгрөг

Гурав. Сонгон шалгаруулалт
ОХУ, Украйн, Словак улсын Засгийн газрын тэтгэлгийн сонгон шалгаруулалт нь    3 үе шаттай. Орос хэлний шалгалтыг ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ хариуцан зохион байгуулна. Мэргэжлийн шалгалтыг БСШУЯ хариуцан зохион байгуулна. Оролцогчдын оноо тэнцвэл сурлагын голч дүнг харгалзах ба уг оноо мөн тэнцсэн тохиолдолд бүрэн дунд боловсролын үнэмлэхийн дундаж дүнг харгалзана.

Орос хэлний шалгалтыг 2010 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 15.00 цагт зохион байгуулна. Шалгалтын оноог 2010 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 18.00 цагт БСШУЯ-ны үүдэнд зарлана. Шалгалтын нийт онооны 60 ба түүнээс дээш хувийн оноо авсан хүмүүсийг дараагийн мэргэжлийн шалгалтад оруулна. Мэргэжлийн шалгалтыг 2010 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 15.00 цагт БСШУЯ зохион байгуулж, шалгалтын оноог 2010 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 18.00 цагт БСШУЯ-ны үүдэнд зарлана. Мэргэжлийн шалгалтад нийт онооны 60 ба түүнээс дээш хувийн оноо авсан байвал зохино.

Шалгалтыг МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны өргөтгөлийн 2, 3 дугаар давхарын уншлагын танхимуудад зохион байгуулна. Шаардлага гарвал шалгалт авах нэмэлт байр гаргаж, шалгалтын үеэр жич зарлана. Иргэний үнэмлэхгүй хүнийг шалгалтад оруулахгүй.

Сонгон шалгаруулалтанд тэнцсэн хүмүүсийг 2 шалгалтын нийлбэр оноогоор жагсааж, шалгаруулна. ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгийн бакалаврын шалгаруулалтанд тэнцсэн хүмүүсээс орос хэлний ярилцлагыг ОХУ-ын ЭСЯ болон Монголын БСШУЯ-ны хамтарсан комисс авна. Сонгон шалгаруулалтанд тэнцсэн хүмүүсийн нэрс болон ярилцлагын цагийг 2010 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 18.00 цагт БСШУЯ-ны үүдэнд зарлана. Ярилцлагад орох хүмүүс нь иргэний үнэмлэхээ авч ирэх шаардлагатай.

Докторантурт суралцахаар болон мэргэжил дээшлүүлэхээр бүртгүүлсэн хүмүүсийн баримт бичигт үнэлэлт, дүгнэлт өгөх хэлбэрээр сонгон шалгаруулна.

Сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийг ОХУ, Украйн, Словак улсын их, дээд сургуульд суралцуулахаар нэр дэвшүүлэх бөгөөд сургах тухай эцсийн шийдвэрийг дээрх улсын Боловсролын яам, хүлээн авах сургууль хоёр хамтран гаргана. Нэр дэвшигчдийн суралцах хот, сургуулийн хуваарийг хүлээн авах тал шийдвэрлэнэ. Суралцах урилга хүлээн авах хүртэл оюутан нь сургуульдаа үргэлжлүүлэн суралцах ёстой. Ерөнхий боловсролын сургууль төгсөгч нь гэрчилгээгээ гардан авмагц гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар болон гэрчилгээг орос хэл дээрх орчуулгыг орчуулгын товчооны тамгаар баталгаажуулсан хуулбарыг тус бүр 4 хувь үйлдэн БСШУЯ-нд авчирч өгнө.

Замын зардлаа суралцагч өөрөө хариуцах бөгөөд хүлээн авах тал үнэ төлбөргүй суралцуулж, амьжиргааны тэтгэлэг олгоно. ОХУ-д суралцах хүмүүс жилийн 250 ам.долларын эрүүл мэндийн даатгалд хамрагдах, мөн дотуур байрны төлбөрийг амьжиргааны тэтгэмжээсээ төлөх ёстойг анхааралдаа авна уу. Украин, Словак улсын бакалаврын сургалтад хамрагдах хүмүүс нэг жилийн хэлний бэлтгэл сургалтад үнэ төлбөргүй хамрагдах боломжтой. Украинд хэлний бэлтгэл хийх хугацаанд амьжиргааны тэтгэлэг олгохгүй болохыг анхааралдаа авна уу. 

 МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ

__________________________________________________________________________________________________________________________________________

КИПР УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ

Хэрвээ Та Кипр улсын Засгийн газрын тэтгэлгээр 2010-2011 оны хичээлийн жилд Магистр болон докторын шатны сургалтанд хамрагдахыг хүсвэл доорхи материалтай танилцана уу.

-Сургалт 2010 оны 9 сард эхэлнэ.

-Тэтгэлгийн мэдээлэл: http://www.ucy.ac.cy/goto/acafsw/en-US/NewsEventsAnnouncements.aspx

-Тэтгэлгийн өргөдөл: http://www.ucy.ac.cy/goto/acafsw/en-US/postgraduateOffice.aspx

-Бүртгүүлэгч нь материалаа Киприйн их сургууль /University of Cyprus/-д хүргүүлнэ. Матераилаа илгээх хаяг:

Coordinator of Postgraduate Studies
Department of ………………………… (To be completed by the applicant accordingly)
University of Cyprus
P.O.Box 20537
1678 Nicosia
Cyprus

-Нийт 16 гадаадын иргэнийг элсүүлнэ.
-Бүртгэл 2010 оны 4 сарын 15-нд дуусна.
-Тус тэтгэлэг нь сургалтын төлбөр ба амьжиргааны тэтгэлэг /сар бүр 680 евро/ олгоно. Дотуур байрны зардлыг суралцагч хариуцана.

-Эхлээд 1 жилийн хугацаатай тэтгэлэг олгогдох ба дахин нэг жилээр сунгах боломжтой. Ер нь бол магистрант нь 2 жилээр, докторант нь 4 хүртэлх жилээр үргэлжлүүлэн сунгах боломжтой. Сунгах асуудлыг 6 сар тутамд авч хэлэлцэж шийднэ.

-Тэтгэлэг авахыг хүсэгч нь тухайн гадаад орны иргэн байна. Сүүлийн 30 сараас багагүй хугацаанд эх орондоо ажиллаж, амьдарсан байх шаардлагатай.

Нэмэлт мэдээлэл хүсвэл:

Office of postgraduate Studies of the Academic Affairs and Student Welfare Service,
Tel: +357 22894021;
Fax: +357 22894463,
email:  gradstud@ucy.ac.cy  , or visit the
web page: www.ucy.ac.cy/goto/acafsw/en-US/home.aspx 

 

 


   
 
 
online : 1 visited : 26,688
Copyright © Tetgelegt Bolovsrol Tuv. Developed by BatSoft llc