<September 2010>
SuMoTuWeThFrSa
2930311234
567891011
12131415161718
19202122232425
262728293012
3456789
 
Нүүр ->СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨРҮҮД ->Au-pair хөтөлбөр ->
AU-PAIR хөтөлбөр
 

               AU-PAIR хөтөлбөр

Гадаадад хүүхэд асарч ажиллангаа хэл суралцах боломжийг олгох зорилгоор манай төв нь Олон Улсын Солилцооны хөтөлбөр болох Au-pair хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.  
Au-pair гэдэг  нь тухайн гэр бүлийн гишүүний адил тэгш эрхтэй амьдардаг гишүүн гэсэн утгатай бөгөөд та зочин айлдаа очоод айлын том охин, хүүгийн үүрэг гүйцэтгэнэ. Европд 30 гаруй жилийн өмнөөс Au-pair гэдэг нэр хүмүүст танил болж, охид залуус нэг жил хүртлэх хугацаанд өөр соёл иргэншил, ахуй амьдралтай танилцаж хэл сурах зорилгоор энэхүү хөтөлбөрт хамрагдаж ирсэн.
Уг хөтөлбөрийн сарын халаасны мөнгө /цалин/ 350$-600$ байдаг ба байр, хоол, эрүүл мэнд, ослын даатгал, визний сунгалтууд, сургуульдаа очиж ирэх унааны зардал, зарим тохиолдолд онгоцны буцах билетийн зардал, хэлний курс, зочин айлтайгаа амралтаар явбал зардлыг зочин айл даана. 12 сар ажиллах ба 1 сар цалинтай амралт авна. Тодорхой хугацаагаар утас, интернэт ашиглах эрхтэй.
Ихэнхдээ Au pair-ууд маань зочин айлынхаа хүүхдүүдийг өглөө хичээл, цэцэрлэгтээ явахад нь тусалж, хүргэж өгөх, орой тарахад нь авдаг. Өдөртөө, оройдоо Au pair-ууд гадуур гарч, дамжаанд суух завтай байдаг. Зарим зочин айл Au pair-уудыг дэлгүүрээр явж хүнс цуглуулах, машин барих, хааяадаа оройн хоол хийж, хүүхэд харахыг хүсдэг. Энэ нь айлаасаа шалтгаалдаг боловч Au pair-ууд Монгол орныхоо хоолыг зочин айлдаа хийж өгөх, хүүхдүүдтэй тоглож цагаа хамтдаа өнгөрүүлэхийг хүсдэг нь айлтайгаа дотносох сайн талтай.
Хүүхэд асрах олон улсын хөтөлбөрт оролцогч нь зочин айлдаа өөрийн гэсэн өрөө /гал тогоо, ванны өрөө, компьютер гэх мэт/ -тэй байж тэр айлынхаа том охины үүргийг гүйцэтгэж, хүүхдийг нь харан, гэр бүлийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцдог.  Энэ ч утгаараа хөдөлмөрийн гэрээгээр биш харин соёлын солилцооны хөтөлбөрт оролцогч байна гэсэн үг юм. Мөн чөлөөт цагтаа өөрийгөө хөгжүүлж сурч мэдэн, аялж, шинэ найз нөхөдтэй болох бүрэн боломжтой.
                  
Au-Pair хөтөлбөрт оролцсоны давуу тал
  Хэлний мэдлэгээ маш эрчимтэйгээр ( Монголдоо 4 жил үзсэнтэй адил мэдлэг 1 жилд олох)  дээшлүүлэх
  Мөн хөтөлбөрт хамрагдаж буй орныхоо хэлийг хоёрдогч хэл болгон давхар сурах боломж
  Гадаад оронд амьдрах сайхан боломж
  Чөлөөт цагтаа аялж, Европын амьдралын хэв маягыг таниж мэдэх
  Хүүхэд асрах хүмүүжүүлэх туршлага хуримтлуулах
  Олон орны найз нөхөдтэй болох
  Хувь хүн талаасаа өөрөө хөгжин, бие даан Европын соёлтой танилцах

Au pair хөтөлбөрт оролцогчоос гарах зардал
  ЭСЯ-ны үйлчилгээний төлбөр
  Зуучлалын  төлбөр
  Тээврийн зардал /Бээжинд очиж виза мэдүүлэх тохиолдолд/
  Замын зардал /зочин айл төлөх тохиолдолд шаардлагагүй/
  Бичиг баримтын зардал /материалыг нотариатаар батлуулах гэх мэт/
  Монголоос тухайн орон руу явах эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалын зардал
  Эрүүл мэндийн үзлэг шинжилгээний төлбөр
  Бусад хувийн зардал

Зочин айлаас гарах зардал
  Халаасны мөнгө гэж хамгийн багадаа сард 300 евро
  Өөрийн өөрөө, хоол  
  Эрүүл мэндийн даатгал
  Түргэн тусламжийн үйлчилгээ
  Зарим тохиолдолд ирэх очих замын зардaл
  Хэлний курс, дамжааны төлбөр
  Онгоцны буудлаас тосож авах зардал
  Бусад зардал жишээ нь: оршин суух зөршөөрөл, паспортын сунгалтын зардал


Тавигдах шаардлага
  18-28 настай байх / орон орон өөр байна/
  Хүүхэд харж байсан туршлагатай байх
  Англи, Франц, Герман хэл аль нэг хэлний дундаас дээш түвшиний мэдлэгтэй байх /Тухайн орноосоо шалтгаалж аль нэгийг мэддэг байх/ 
  Өөр соёл иргэншилд гэр бүл, найз нөхдөөсөө хол байх сэтгэлзүйн бэлтгэлтэй
  Гэрлэж байгаагүй, хүүхэдгүй ганц бие /зарим тохиолдолд хамтран амьдрагчтай байхыг зөвшөөрдөг/
                         

Бүрдүүлэх бичиг баримт
  Гадаад паспорт /2-с дээш жилээр сунгуулсан байх/
  Эрүүл мэндийн хуудас
  Цагдаагийн бичиг
  Хүүхэд харж байсан тодорхойлолт /1-2 ширхэг/
  Зочин айлдаа Англи хэл дээр захиа бичих.
  Фото зураг 5-6 ширхэг.
  Зан байдлын тодорхойлолт
  Боловсролын үнэмлэх, гэрчилгээний хуулбар
Бүртгүүдлэх үйл явц:
1. Бүрдүүлсэн бичиг баримтаа бүртгэлийн хураамж болох 200 EUR авчирч байгууллага дээр бүртгүүлнэ.
2. Өөрийн тань мэдээллийг гадаад агентлагтайгаа холбогдон Au-pair хөтөлбөрт бүртгүүлнэ.
3. Зочин айлаас санал ирэхийг хүлээнэ. Тэр хоорондоо өөрийн хэлний мэдлэгийг дээшлүүлж байна.
4. Зочин айлуудаас санал ирж та өөрөө айлаа сонгосноор тухайн сонгосон айлтайгаа 20-30 минутны ярилцлага хийнэ.
5. Зочин айлаас урилга, Au-pair хөтөлбөрийн гэрээ ирнэ.
6. Визэнд материалаа өгнө. /Хэрэв хөтөлбөрийн төлбөрийг өмнө нь өгөх шаардлагатай бол төлнө. Хөтөлбөрийн төлбөр: 350-550 EUR байна./
7. Виз гарсаны дараа замын зардлаа төлөн зочин айлдаа очно. /Хэрэв зочин айл замын зардал төлөх тохиолдолд өөрөөс замын зардлын төлбөр гарахгүй /


Дээрх үйл ажиллагааны хэрэгжилт 3-8 сарын хооронд явагдана. Хугацаа таны хэлний мэдлэг, айлаа сонгох үйл явц, визний хүлээх хугацаанаас шалтгаална.

 


АНУ-д хүүхэд асрах соёл солилцооны хөтөлбөр

      Гайхалтай адал явдлаар дүүрэн нэг жилийг гадаадад өнгөрөөхийг хүсч байна уу? Та хүүхдэд хайртай юу? Мөн америк айлд “том ах эсвэл том эгч” нь болж жинхэнэ америк хэв маягаар жилийн хугацаанд амьдрахыг хүсэхгүй байна гэж үү? Амьдралдаа ямар нэг томоохон алхам хийхийг хүсч яг юу хийхээ мэдэхгүй байгаа бол:
     Соёл солилцооны хүүхэд асрах Аu-pair хөтөлбөр Танд америк гэр бүлийн нэг гишүүн нь болох боломжийг олгож, мөрөөдлөө биеүүлэхэд тань туслах болно. Өөрөөр хэлбэл америк айлд хүүхдийг нь асрахад тусалж улмаар ирээдүйдээ маш том хөрөнгө оруулалт хийх юм.
     Au-pair хөтөлбөрт оролцож au-pair болсноор америкт төдийгүй дэлхийд нэр хүндтэй Солилцооны хөтөлбөрт хамрагдаж байна гэсэн үг. Энэхүү соёл солилцооны хөтөлбөр нь Америкийн Засгийн газраас хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд Америкт хамгийн анх 1988 онд хэрэгжиж эхэлснээс хойш одоог хүртэл мянга мянган хүнд au pair болж америкт амьдрах боломжийг олгоод байгаа юм.
     Магадгүй Au Pair гэж юу болох талаар Та өөрийн гэсэн ойлголттой байж болох юм. Гэхдээ америкт Au-pair хөтөлбөрийн
Au- Pair байна гэдэг Таны бодож байгаагаас ялгаатай бөгөөд илүү их боломжоор хангагддаг байна. Өөрөөр хэлбэл Au-pair хөтөлбөрийн Au Pair нь америк айлд амьдрахдаа тэдний гэр бүлийн нэг гишүүн шиг нь байж өдөр тутмынх нь амьдралд оролцоно. Та тухайн айлын “гадаад охин” болохоос гэрийн үйлчлэгч болно гэсэн үг биш юм.
     
БОЛОМЖ
• Америк айлд тохижуулсан хувийн өрөөгөөр хангагдах
• Ихэвчлэн америкийн томоохон хотод эсвэл хотын дүүрэгт амьдрах учраас боловсрол, соёл болон зугаа цэнгээний газар их
• Дээд сургуульд Англи хэл, америкийн түүх, газар зүй, утга уран зохиол, урлаг зэрэг хичээлүүдээс сонгон  суралцах
• Долоо хоног тутамд 150-250 доллар орчим гарын мөнгө авах
• 2 долоо хоногийн амралт /амралтын турш гарын мөнгө авна/
• Солилцооны J-1 виз авах
• Тухайн бүс нутаг дахь Au-pair-ийн зөвлөхийн зохион байгуулж буй “танилцуулах буюу чиг баримжаа олгох сургалт”-нд хамрагдах
• Хөтөлбөрийн турш Таны хөтөч болох гарын авлага
•  13 дахь сард америкаар аялах бонус сар
• Америкийн засгийн газраас хүлээн зөвшөөрөгдсөн соёл солилцооны хөтөлбөрт хамрагдаж хуулийн хүрээнд жилийн турш амьдрах
• Хөтөлбөрийн хугацааг 6 эсвэл 12 сарын хугацаагаар сунгах боломж
                    

ДАВУУ ТАЛ
• Олон улсын солилцооны шилдэг байгууллагаар аюулгүй байдлаа хангуулах
• Америкаас буцах онгоцны тийз үнэгүй
• Эрүүл мэндийн болон гэнэтийн ослын зэрэг цогц даатгалд хамрагдах
• Коллежид англи хэл, америкийн түүх, утга уран зохиол зэрэг хичээлүүдээс суралцах
• Төлөвлөгөөний дагуу зохиогдож буй соёлын болон амралтын өдөрлөгүүдээр бусад au pair-тэй цагийг хамт өнгөрөөх 
• Хичээл сонгон суралцснаар америкийн соёл болон америк оюутнуудтай танилцах
• Амралтаараа эсвэл 13 дахь бонус сардаа маш сайн зохион байгуулагдсан аялалд хамрагдаж Хойд Америкаар аялах боломж
• Америк руу явахдаа өөрт тохиромжтой сараа сонгох
• Host Family-д хурдан, шуурхай сонгогдох

ТАВИГДАХ ШААРДЛАГА
• Хариуцлагатай, биеэ даасан
• 18-26 настай
• 3 сараас 12 хүртэлх насны хүүхэд асрах сонирхолтой, бага насны хүүхэд асарч байсан бол сайн
• Хүүхэд өсч том болоход нь туслах дуртай мөн өөрийнхөө ёс заншил, соёлын талаар Host Family-тэй хуваалцах хүсэлтэй
• Америк айлд гэр бүлийнх нь нэг гишүүний адил амьдарч америкийн соёлтой танилцах эрмэлзэлтэй, долоо хоногт 45 хүртэлх цагаар хүүхэд асрахад туслах чадвартай
• Англиар харилцаж ойлголцох чадвартай
• Эрүүл чийрэг
• Эрч хүчтэй, хийж байгаа ажилдаа сонирхолтой
• Тамхи татдаггүй
• Жолооны үнэмлэхтэй байх


  

Гэрээ:  1-6 жил /улсуудаасаа шалтгаалаад/
Цалин: 11280$ /2 жил- Дани, норвеги, Швед/
Жич:  1 сарын халаасны мөнгө цалин нь айлуудаасаа шалтгаалан 250-400 EUR байна.

Насны хувьд:   АНУ- 18-26
    Австри- 18-27
    Дани- 18-28
    Норвеги- 18-28
    Швед- 18-27
    Итали- 18-30
    Ипани- 18-27

Au-pair-ууд заримдаа хүүхэд харж байсан туршлагатай байх, эрүүл байх, зарим тохиолдолд усанд сэлдэг, жолооны үнэмлэхтэй, мөн морь унадаг байх хэрэгтэй болдог.

 

  3 сэтгэгдэл | 391 үзсэн |  
сэтгэгдэл
Нэр  
сэтгэгдэл  
 
UYANGAA
HI ZARDAL NI HED GARAH WE HEZEE HEZEE BURTGEDEG WE
7/31/2010 4:35:39 AM
UYANGAA
HI ZARDAL NI HED GARAH WE HEZEE HEZEE BURTGEDEG WE
7/31/2010 3:53:33 AM
saraa
enehuu hotolbort yaj ymar baiguullagad handj oroltsoh bee
6/18/2010 8:33:59 AM
 
 
online : 2 visited : 26,481
Copyright © Tetgelegt Bolovsrol Tuv. Developed by BatSoft llc