Шведийн албан ёсны нэр: Шведийн вант улс
Нийслэл: Stockholm
Засаглал: Парламентийн засаглалтай ардчилсан ба Үндсэн хуульт хаант улс
Газар нутаг: 449,964 км2
Хүн ам: 9,208,034
Швед улс нь Норвеги (баруун зүгт), Финлянд (зүйн хойд зүгт), Скагеррак, Каттегат, Өресундын хоолойнууд (баруун өмнө зүгт) болон Балтын тэнгистэй хиллэнэ (зүүн зүгт). Далайгаар Дани, Герман, Польш, Оросын Холбооны Улс, Литва, Латви, Эстони улсуудтай хиллэх бөгөөд Дани улстай (баруун өмнө зүгт) Өресундын гүүрээр холбогддог. 1995 онд Европын Холбоонд гишүүнээр элссэн. 449,964 км² нутаг дэвсгэрийн хэмжээгээр Швед улс нь Өрнөд Европт гурав дахь том улсад тооцогдоно. Хотожсон бүсүүдээс бусад нутгууд нь хүн амын нягтшил багатай. Хүн амын 84 хувь нь нийт газар нутгийн 1.3 хувийг эзлэх хот суурин газарт амьдардаг. Дэлхийд алдартай Нобелийн шагналыг үндэслэгчийн эх орон.
Шведийн бүх хүүхдүүд 7 наснаас эхлэн заавал эзэмших боловсролын 9 жилийн дунд сургуульд суралцдаг. Сургуулийн хичээлийн жил нь 40 долоо хоног буюу 2 семестр байна. Намрын семестр 08 сарын дундаас 01 сарын дунд хүртэл, харин хаврын семестр 01 сарын дундаас 06 сарын эхэн хүртэл үргэлжилнэ.
Заавал эзэмших боловсролын сургуулийн бараг бүх сурагчид үргэлжлүүлэн ахлах сургуульд суралцдаг бөгөөд энэ нь 3 жил болоод төгсөнө.
Шведэд их, дээд сургуульд суралцах
Шведэд нийт 40 орчим магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиуд байдаг бөгөөд эдгээр нь бүгд өөрийн гэсэн сургалтын хөтөлбөрүүдтэй.
Боловсролын тогтолцоо нь барууны орнуудтай адил буюу намар, хаврын хичээл гэж 2 ангилагддаг. Намрын улирлын хичээл 09-р сарын 01-нд эхэлж, хаврынх нь 01-р сарын дундуур эхэлдэг. Гадаад оюутнууд нь нийт оюутнуудын 7,5 орчим хувийг эзэлдэг.
Шведийн их сургуульд элсэх өргөдлийг тухайн сургуулийн захиргааны ажилтан хянаж, сургуульд элсүүлэх асуудлыг шийддэг. Тиймээс та элсэлтийн бичиг баримтаа бүрэн бүрдүүлсэн байх шаардлагатай. Бүрдүүлэх бичиг баримтад ерөнхий боловсролын гэрчилгээ, диплом, мөн тэнд суралцах хугацааны зардлын эх үүсвэр болон санхүүгийн баримт бичгээ сайтар бүрдүүлэх нь хамгийн чухал.
Их, дээд сургуулиуд нь улсаас санхүүждэг, менежментийн бодлогоо бие даан хэрэгжүүлдэг. Ихэнхи сургуулиуд нь дэргэдээ маш том судалгааны хүрээлэн, лабораторитой байх бөгөөд дэлхийд алдартай томоохон компаниудтай маш нягт хамтран ажиллаж, судалгаа шинжилгээний үр дүнгүүдийг амьдрал дээр шууд ашигладаг учраас байгалийн ухаан, шинжлэх ухааны чиглэлээр сурах сонирхолтой залуучуудад сайхан боломж юм.
Шведэд бакалавраар сурах
Шведэд бакалавр зэргээр сурахад юуны түрүүнд Англи болон Швед гэсэн 2 хэл шаардлагатай.
Их, дээд сургуульд элсэхийн тулд дараах материалуудыг бүрдүүлнэ:
1. 10 жилийн боловсролын гэрчилгээ
10 жилийн гэрчилгээнээс тухайн хүнийг дээд сургуульд ороход шаардагдах бүх хичээлүүдийг хангалттай түвшинд үзсэн байхыг хардаг.
2. Англи хэлний түвшин тогтоосон сертификат
TOEFL-н 550-аас дээш оноотой байх, эсвэл IELTS-н 5.0 эсвэл 6.0 оноотой байх.
3. Швед хэлний түвшин тогтоосон сертификат – TISUS
Бакалавр зэргээр сурах оюутнууд Швед хэлний нөхцөлөө бүрдүүлэх талаар доорх хэдэн хязгаарлагдмал арга байдаг.
1. Шведэд Швед хэл сурахад Шведийн элчин сайдын яамнаас удаан хугацааны буюу 1 жилийн виз олгодоггүй. Гэхдээ санхүүгийн бололцоотой хүнд дүрмээс гадуур байдлаар 1 жилийн удаан хугацааны визийг хааяа олгодог. Бээжинд суугаа Шведийн элчин сайдын яамтай цаг захиалж уулзаж, Швед хэлний курс зохион байгуулагчийн урилга, хамгийн эрчимтэй курсээр Швед хэлийг 1 жил сурахад шаардагдах нийт зардал, 1 жилийн амьдралын зардал, төрөл бүрийн даатгал хийх шаардлагатай бол тэгэх боломжтойгоо харуулах зэргээр бэлтгэх хэрэгтэй. Санхүүгийн чадавхийг банкны хуулгаа үзүүлэх юмуу спонсорын баталгаагаар харуулах хэрэгтэй.
2. Шведэд Швед хэл сурах 2 дахь арга бол “Au-pair”-аар 1 жилээр ирж ажиллаж, амьдарна. “Au-pair”бол хүүхэдтэй, хүүхдээ харах завгүй, ажил хийцгээдэг ээж аавтай тийм айл гадаадаас хэл нэвтрэлцэх боломжтой /англи хэлний зохих мэдлэгтэй/ хүнийг “хүүхдийн асрагч”-аар гэртээ ажлын гэрээгээр 1 жил ажиллуулж, амьдруулахыг хэлнэ. “Au-pair”-аар 20-28 насны охидууд явах бөгөөд энэ тохиолдолд Швед руу “Au-pair” зуучилдаг товчоонуудтай холбоо барих хэрэгтэй. Ийм гэрээгээр ирж Швед айлд нэг жил ажиллах хугацаандаа тухайн айлын хүмүүстэй Швед хэлний дасгал хийх, мөн өдрийн ажлын 8 цагийн хагаст нь Швед хэл сурах, хагаст нь айлдаа “Au-pair”-ийн ажлаа хийх боломжтой.
3. Эдгээрээс гадна Швед хэл сурах 3 дахь боломж нь мөн л нилээн хязгаарлагдмал арга байна. Шведийн 3 их сургууль Linkoping University, Umea University болон Gothenberg University нь Швед хэлний үнэгүй курс зохион байгуулж, мөн оюутны виз авах боломжтой урилга өгдөг. Эдгээр сургуулиуд нь заавал гадаадын оюутан солилцоо гэлгүйгээр тухайн их сургууль дээр мэргэжил олгох бакалавр, магистрын сургалтад ороход шаардагдах бүх нөхцлийг хангасан хүнийг шалгаруулах журмаар сонгож, оюутны 1 жилийн виз авах боломжтой урилга явуулж, мэргэжлийн програмдаа оруулдаг. Оюутны визийг эхний ээлжинд гол төлөв 1 жилээр олгодог, дараа нь үүнийг Шведэд байхдаа сунгуулж болно. Гэхдээ эдгээр 3 их сургууль жилд 200-300 гадаад оюутнаас Швед хэл сурах өргөдөл хүлээн авч, эдгээрээс 20-иод оюутан л сонгодог байна.
Магистр зэргээр суралцах
Шведэд Магистраар сурах тохиолдолд юуны түрүүнд өөрийн чиглэлээр эхлээд бакалавр зэрэгтэй байх, мөн англи хэлний мэдлэг TOEFL 550 онооноос дээш, эсвэл IELTS дунджаар 5.0-6.0 оноотой байх хэрэгтэй.
Магистраар сурахад дараах материалуудыг бүрдүүлнэ.
1. Бакалаврын боловсролын диплом /англи хэл дээрх орчуулгатай/
2. Хоёр өөр мэргэжлийн удирдагч/профессорын тодорхойлох захидал
3. Магистрын сургалт нь биеэ даасан эрдэм шинжилгээний ажил байх учраас сургалтын хугацаандаа ямар агуулгатай судалгаа шинжилгээний ажил хийх талаар бичсэн хувийн төсөл
4. Англи хэлний түвшин тогтоох шалгалтын сертификат
Магистрын сургалтаар ирсэн хүн сургалтынхаа 1-2 жилийн хугацаанд Швед хэл сурах бүрэн бололцоотой. Магистраар ирсэн гадаад оюутнууд голдуу өөрийн их сургууль дээр байгаа Швед хэлний тэнхим дээр Швед хэлний анхлан суралцагсдын курсэд суралцах боломжтой бөгөөд магистрын сургалтаа дуусах үед TISUS шалгалтаа өгчихсөн байвал ирэх хичээлийн жилд Швед хэл дээр явагддаг өөр боловсрол мэргэжлийн сургалтад бүртгүүлж, урилга авч, тэр үндэслэлээрээ оюутны визээ сунгуулж болно. Үүнээс гадна улсын төсвөөс санхүүждэг бусад их, дээд сургуульд давхар сурч болно.
1. Jonkoping University
tomas.bengtsson@jibs.hj.se (questions regarding bachelor or master programmes)
info@jibs.hj.se (other issues)
Jonkoping University нь бакалавр, магистр, докторын зэргээр суралцуулдаг.
75 орноос 750 олон улсын оюутнуудтай.
1. Jonkoping Олон улсын бизнесийн сургууль
2. Боловсрол болон харилцаа холбооны сургууль
3. Инженерийн сургууль
4. Эрүүл мэндийн шинжлэх ухааны сургууль
Зарим курс болон сургалтын хөтөлбөр нь англи хэл дээр ордог.
Jonkoping Олон улсын бизнесийн сургууль
Tomas Bengtsson, Director, Student Recruitment
E-mail: tomas.bengtsson@jibs.hj.se
www.jibs.se
Олон улсын бизнесийн сургууль 1994 онд үйл ажиллагаагаа эхэлснээс хойш эрчимтэй хөгжсөөр байгаа.
Англи хэл дээрх Бакалавр зэргийн хөтөлбөрүүд:
• Бизнес ба мэдээллийн технологийн менежмент
• Олон улсын эдийн засаг ба улс төр
• Олон улсын менежмент
Хууль, бизнесийн удирдлага ба эдийн засгийн хөтөлбөр нь Швед хэл дээр ордог.
Магистр зэргийн 5 хөтөлбөртэй: / Англи хэл дээр /
• Нягтлан бодох, санхүү
• Эдийн засаг
• Маркетинг, менежмент
• Хууль
• Улс төрийн шинжлэх ухаан
1. Докторын хөтөлбөрүүд – бизнесийн удирдлага, мэдээлэл, эдийн засаг болон хууль
Боловсрол ба харилцаа холбооны сургууль
E-mail: intoff@hlk.hj.se
Боловсрол ба харилцаа холбооны сургуулийн 4 бакалаврын хөтөлбөр нь Швед хэл дээр ордог.
1. Багшийн боловсрол
2. Мэдээлэл, харилцаа холбоо
3. Хүний нөөцийн менежмент
4. Дэлхий судлал
Магистрын хөтөлбөр нь мөн Швед хэл дээр ордог.
Инженерийн сургууль
International Office
E-mail: info@jth.hj.se
www.jth.hj.se/eng
Магистрын хөтөлбөр нь англи хэл дээр ордог.
• Компьютерийн инженер
• Цахилгааны инженер
• Механик инженер
• Үйлдвэрлэлийн инженер
• Хувцас дизайн
Эрүүл мэндийн шинжлэх ухааны сургууль
Karl Hedman, Director of International Relations
E-mail: karl.hedman@hhj.hj.se
www.hhj.hj.se/eng
Бакалавр, магистр, доктор зэргийн ихэнхи хөтөлбөрүүд нь Швед хэл дээр ордог.
Магистр:
• Геронтологи
• Эрүүл мэнд болон нийгмийн халамжийг сайжруулах
• Сувилахуйн ухаан
• Мэргэжлийн эмчилгээ
• Амны эрүүл мэнд
• Нийгмийн ажилтан
2. Dalarna University
Email: jru@du.se
URL: www.du.se/intnl
Hogskolan Dalarna 1977 онд байгуулагдсан. Одоогоор сургуулийн Borlange болон Falun кампуст 10,000 орчим оюутан суралцдаг.
Англи хэл дээрх бакалавр зэргийн хөтөлбөрүүд: Хэл, уран зохиол, соёл
Олон улсын бизнес маркетинг
Олон улсын маркетинг, бизнесийн үйл явцад чиглэсэн англи хэл дээрх хөтөлбөр болох Олон улсын бизнес маркетинг хөтөлбөрийг санал болгодог.
Хөтөлбөрийн зорилго бол орон нутгийн болон дэлхий нийтийн зах зээлд олон улсын бизнесийн мэдлэг чухал үүрэг гүйцэтгэж байгаа үед компани, нийтийн болон хувийн байгууллагад ажиллах оюутнуудыг бэлтгэхэд оршино.
3. Malardalen University
Malardalen University 1977 онд Шведийн Eskilstuna-д байгуулагдсан. Тус сургууль нь одоогоор 15,000 орчим оюутантай.
Оюутнууд 15 олон улсын магистрын хөтөлбөр, 850 курс, 40 нэмэлт курс болон 60 хөтөлбөрөөс сонгож болно.
Англи хэл дээрх хөтөлбөрүүд:
Эдийн засаг, маркетинг, олон улсын бизнес, биологи, хими, математик, соёл судлал, сэтгэл зүй, олон улсын нийгэм судлал, нийтийн эрүүл мэндийн шинжлэх ухаан, компьютерийн шинжлэх ухаан, компьютерийн инженер, электроник мэдээлэл дизайн, бүтээгдэхүүн ба үйлдвэрийн явц, хүрээлэн буй орчны шинжлэх ухаан, эрчим хүчний инженер.
4. Stockholm University
Stockholm University нь Шведийн нийслэлд байрладаг.
Тус сургууль нь 50,000 бакалавр болон магистрын оюутан, 1800 докторын оюутан, 6000 ажилчидтай бөгөөд Stocкholm их сургууль нь Шведийн хамгийн том их сургуулийн нэг юм.
Stockholm University ойролцоогоор 8 тэнхимтэй бөгөөд хүмүүнлэг, хууль, шинжлэх ухаан ба нийгмийн ухааны факультетийг багтаасан.
1. Хүмүүнлэгийн факультет
• Археологийн тэнхим
• Финлянд хэл ба Герман хэл
• Кино судлал
• Хүмүүнлэг ба нийгмийн шинжлэх ухаан
• Англи хэл
• Угсаатан судлал, шашин ба жендер судлалын түүх
• Франц хэл, Итали хэл ба сонгодог хэлүүд
• Түүх
• Урлагын түүх
• Сэтгүүл зүй
• Уран зохиол
• Хэл шинжлэл, орчин үеийн Грек хэл
• Урлаг судлал
• Дорно дахины хэл
• Философи
• Скандиновын хэл
• Испани, Португали, Латин Америк судлал
2. Хуулийн факультет
• Хуулийн тэнхим
3. Шинжлэх ухааны факультет
4. Биологи
• Биологийн боловсролын тэнхим
• Био шинжлэх ба хүнс тэжээл
• Ургамал судлал
• Гарал зүйн ухаан, микробиологи
• Экологийн систем
• Амьтан судлал, хүн амын гарал зүйн ухаан
5. Хими
• Химийн тэнхим
• Биохими ба биофизик
• Хүрээлэн буй орчны хими
• Органик хими
• Физикийн болон органик бус химийн бүтэц
6. Газар дэлхий ба хүрээлэн буй орчны шинжлэх ухаан
• Газар дэлхий ба хүрээлэн буй орчны шинжлэх ухаан
• Геологи ба геохими
7. Математик ба физик
• Одон орон судлал
• Математик ба шинжлэх ухааны боловсрол
• Урлаг ба мэргэжлийн боловсрол
• Математик
• Эмчилгээний физикийн цацраг туяа
• Цаг уурын судлал
• Компьютерийн шинжлэх ухаан ба тооны дүн шинжилгээ
• Физик
8. Нийгмийн шинжлэх ухааны факультет
• Компьютер ба системийн шинжлэх ухаан
• Хүүхэд ба залуучууд судлал
• Криминалистик
• Эдийн засгийн түүх
• Эдийн засаг
• Улс төрийн шинжлэх ухаан
• Сэтгэл зүй
5. Umea University
Umea University нь 1965 онд байгуулагдсан. Бакалавр зэргийн хөтөлбөрүүд нь Швед хэл дээр, магистр зэргийн хөтөлбөрүүд нь англи хэл дээр ордог.