Seattle Central Community College
Seattle Central бол Washington Seattle хотын төвд байрласан ганцхан Community college юм. Seattle central community college-ийн түүх албан ёсоор 1966 оноос эхэлсэн.
Жил бүр тус коллежид 50 гаруй улс орноос ойролцоогоор 1000 олон улсын оюутнууд болон 10,000 АНУ-ын оюутнууд элсдэг.
Ажил хийж мөнгө олохыг хүссэн бакалавр зэргийн олон улсын оюутнууд эхлээд энэхүү Seattle central community college-д суралцаж болно.
Ихэнхи коллеж бизнес, инженер, компьютерийн шинжлэх ухаан, хөгжим болон урлаг, шинжлэх ухааны бусад хөтөлбөрүүдээр чөлөөтэй шилжин суралцдаг.
Олон улсын оюутнууд жилийн 4 улирал буюу хавар, намар, өвөл, зуны алинд нь ч элсэх боломжтой.
Seattle Central Community College нь англи хэлний анхан, дунд, гүнзгий түвшний ерөнхий англи хэлний курстэй. Эдгээр түвшнүүдэд оюутнууд 7 хоногийн 5 өдөр 4 цагаар хичээллэдэг.
Бүх түвшин намар, өвөл болон хаврын улиралд 10 долоо хоногийн турш, харин зуны улиралд 8 долоо хоногоор хичээллэдэг.
Англи хэлний курсын төлбөр / Intensive English, Advanced English /
1 улирал буюу 10 долоо хоног Хичээлийн 1 жил буюу 9 сар
Сургалтын төлбөр 2500$ Төлбөр 7500$
Нэмэлт төлбөр / fee / 31$ Нэмэлт төлбөр / fee / 93$
Байр /host family/, хоол 2100$ Байр /host family/, хоол 6300$
Ном, хангамж 200$ Ном, хангамж 600$
Эрүүл мэндийн даатгал 207.75$ Эрүүл мэндийн даатгал 623.25$
Унаа 90$ Унаа 270$
Бусад зардал 200$ Бусад зардал 600$
Нийт 5,328,75$ Нийт 5.986.25$
College Transfer / College Bridge / Fast Track,
Professional & Technical / Short-Term Certificate
1 улирал буюу 3 сар Хичээлийн жил буюу 9 сар
Төлбөр 2.715$ Төлбөр 8.145$
Нэмэлт төлбөр /fee/ 76$ Нэмэлт төлбөр /fee/ 228$
Байр 2100$ Байр 6300$
Ном, хангамж 200$ Ном, хангамж 600$
Эрүүл мэндийн даатгал 207.75$ Эрүүл мэндийн даатгал 623.25$
Унаа 90$ Унаа 270$
Бусад зардал 200$ Бусад зардал 600$
Нийт 5.588.75$ Нийт 16.766.25$
Seattle central-д олон улсын оюутнууд олон төрлийн тохилог байрнаас сонгох боломжтой. Хамгийн энгийн 2 төрлийн байр бол homestay буюу айлд амьдрах болон нийтийн орон сууц юм.
Homestay – Seattle central community college нь 4 homestay агентлагтай хамтран ажилладаг. Байрлах үнэ нь бүх агентлаг ойролцоогоор 250$-350$ байна. Зарим агентлаг 100$-н урьдчилгаа шаарддаг.
Apartment /нийтийн байр/ - энэхүү үйлчилгээний үнэ нь 200$-250$-т хэлбэлздэг ба агент урьдчилгаа төлбөр 1,050$ шаарддаг.
____________________________________________________________________________________________________
Virginia international university
Виржиниагийн Олон Улсын Их Сургууль нь өндөр чанар бүхий боловсролыг оюутнуудад олгож 21-р зууны боловсон хүчин бэлтгэх зорилготойгоор 1998 онд байгуулагдсан. Тус сургууль нь Washington DC-ээс хэдхэн минутын зайд Виржиниа мужийн Файрфакс хотод оршдог.
ВОУИС нь Компьютерийн шинжлэх ухаан, Бизнесийн болон удирдлагын чиглэлээр Бакалаврын мөн Магистрын зэрэг олгох сургалт, бүтэн ба хагас цагаар өргөн сонголт бүхий мэргэжлийн сертификат олгох, мөн Англи хэлийг өөрийн хоёрдогч хэл болгон сурах хөтөлбөрүүдийг санал болгодог.
Дэлхийн 50 гаруй улс орноос оюутнууд элсэн суралцдаг.
ВОУИС нь АНУ-ын Дээд Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Консул ба Боловсролын яамны харъяа Үндэсний Магадлан итгэмжлэлийн агентлагаар магадлан итгэмжлэгдсэн.
ВОУИС-ийн орших Fairfax хот нь үзэх, харах зүйлс ихтэй, мөн Америкийн хамгийн аюулгүй хэсэгт тооцогддог. “Silicon Valley” гэдэг нэрээрээ олны танил болсон Хойд Виржиниа мужид Дэлхийн олон том компаниудын төв нь байрладаг.
ВОУИС-д суралцах мэргэжлүүд
Бакалаврын хөтөлбөрүүд:
• Бизнесийн удирдлага
Бизгнесийн удирдлагын тэнхим нь 21-р зууны глобалчлагдсан зах зээлд өндөр чадвар бүхий удирдах албан тушаалтан бэлтгэдэг. Дараах 3 чиглэлээр бизнесийн удирдлагын бакалаврын зэрэг олгодог. Үүнд:
1. Санхүү
2. Олон улсын бизнес
3. Маркетинг
• Компьютерийн шинжлэх ухаан
Энэхүү сургалтын гол зорилго нь оюутанд худалдааны, санхүүгийн, засгийн газрын гээд бүхий л байгууллагуудын мэдээллийн системтэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэх чадварыг олгох юм.
Магистрын хөтөлбөрүүд:
• Бизнесийн удирдлага
ВОУИС-ын Бизнесийн удирдлагын магистр зэргийн хөтөлбөр нь оюутанд бизнесийн үндсэн хэсэг болох менежмент, санхүү, маркетинг болон шийдвэр гаргалт зэрэг мэдлэг олох боломжийг олгодог.
1. Олон улсын бизнесийн удирдлага
2. Маркетингийн удирдлага
3. Олон улсын санхүү
4. Эмнэлгийн байгууллагын удирдлага ба глобал ложистикс
• Мэдээллийн систем
Мэдээллийн системийн магистрын программын гол зорилго нь байгууллагын мэдээллийн эх үүсвэр, технологи ба дотоод сүлжээг удирдах чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэхэд оршино. Оюутан нь технологийг өрсөлдөх давуу тал болгон, бусад чухал ач холбогдол бүхий бизнестэй холбогдох түлхүүр болгон ашиглах чадвартай болж төгсөнө.
• Компьютерийн шинжлэх ухаан
Компьютерийн шинжлэх ухааны магистрын сургалт нь компьютерийн шинжлэх ухааны янз бүрийн мэдлэгтэй оюутанд мэдлэгээ илүү гүнзгийрүүлэн дадлага туршлага олгох байдлаар явагдана.
Мэргэшүүлэх сертификат олгох сургалт
• Компьютерийн мэргэшүүлэх сертификат олгох сургалт
Энэ төрлийн хөтөлбөрүүд нь компьютерийн салбарт зэргээ ахиулах сонирхолтой оюутанд зориулагдсан. Кареер программыг сонгохоос гадна аль талын компьютерийн чадвараа дээшлүлэх хэрэгцээтэй байгаагаас шалтгаалан тэр хичээлээ сонгон суралцаж болно.
• ОРАКЛ-ийн сертификат олгох сургалт
ВОУИС нь шинээр ОРАКЛ программыг хэрхэн бүрэн эзэмших талаар сургалт явуулж эхэлсэн.
• Бизнесийн мэргэшүүлэх сертификат олгох сургалт
Байгууллагын өдөр тутмын болон стратегийн асуудлуудыг шийдвэрлэж чадах туршлага, чадвартай болно.
Сургалтын тэтгэлгийн талаар
Оюутан нь тэтгэлэг авахын тулд дараах шаардлагуудыг хангасан байх хэрэгтэй.
Бакалаврын тэтгэлэг Магистрын тэтгэлэг
500$-ийн тэтгэлэг
- TOEFL (PB, CB, IB) оноо (563 or 220, or 83) болон дээш
- IELTS оноо 6.5 Band
- GPA дунджаар: 3.3 болон дээш
- SAT оноо 940 ба дээш
- ACT оноо 20 ба дээш
- Хувийн Ярилцлага
- Авьяас Чадвар TOEFL (PB, CB, IB) оноо (563 or 220, or 83) болон дээш
500$-ийн тэтгэлэг /МА/
- IELTS оноо 6.5 Band
- GPA дунджаар: 3.1 ба дээш (out of 4)
- GRE оноо 540 ба дээш (/800)
- GMAT оноо 540 ба дээш (of 800)
- Хувийн Ярилцлага
- Авьяас Чадвар
1000$-ийн тэтгэлэг
- TOEFL (PB, CB, IB) оноо (577, or 230, or - 89) ба дээш
- IELTS оноо 7.0 Band
- GPA дунджаар: 3.5 ба дээш (out of 4)
- SAT оноо 1060 ба дээш
- ACT оноо 23 ба дээш
- Хувийн Ярилцлага
- Авьяас Чадвар - TOEFL (PB, CB, IB) оноо (577, or 230, or 89) ба дээш
1000$-н тэтгэлэг /МА/
- IELTS оноо7.0 Band
- GPA дунджаар: 3.3 ба дээш (out of 4)
- GRE оноо 580 ба дээш (/800)
- GMAT оноо 580 ба дээш
- Хувийн Ярилцлага
- Авьяас Чадвар
2000$-ийн тэтгэлэг
- TOEFL (PB, CB, IB) оноо (592, or 240, or 95) ба дээш
- IELTS оноо 7.5 Band
- GPA дунджаар: 3.7 ба дээш (out of 4)
- SAT/оноо 1170 ба дээш
- ACT оноо 26 ба дээш
- Хувийн Ярилцлага
- Авьяас Чадвар - TOEFL (PB, CB, IB) оноо (592, or 240, or 95)ба дээш
2000$-н тэтгэлэг
- IELTS оноо 7.5 Band
- GPA дунджаар: 3.5 ба дээш (out of 4)
- GRE оноо 600 ба дээш (/800)
- GMAT оноо 600 ба дээш
- Хувийн Ярилцлага
- Авьяас Чадвар
4000$-ийн тэтгэлэг
- TOEFL (PB, CB, IB) оноо (620, or 260, or 105) ба дээш
- IELTS Score of 8.0 Band
- GPA дунджаар: 3.9 ба дээш (out of 4)
- SAT оноо 1280 ба дээш
- ACT оноо 29 ба дээш
- Хувийн Ярилцлага
- Авьяас Чадвар - TOEFL (PB, CB, IB) оноо (620, or 260, or 105) ба дээш
4000$-н тэтгэлэг
- IELTS Score of 8.0 Band
- GPA дунджаар: 3.7 ба дээш (out of 4)
- GRE оноо 660 ба дээш (/800)
- GMAT оноо 660 ба дээш
- Хувийн Ярилцлага
- Авьяас Чадвар
Сургалтын төлбөр
Төлбөр Бакалавр Магистр Сертификатны сургалт Англи хэл
Сургалтын төлбөр
/1 семистр / 3900$ 4149$ 3120$ 2650$
Бүтэн цагаар сурах кредит цаг 260$ 461$ 260$ 8.83$ /1 цаг/
Хагас цагаар сурах кредит цаг 270$ 470$ 270$ 11$ /1 цаг/
____________________________________________________________________________________________________
North Seattle Community College
Байгуулагдсан он: 1970
Факультет : 303
Багш, албан хаагчид : 469
Оюутнууд: 17,994
Байршил: Seattle, Washington, USA
Website: http://northseattle.edu
North Seattle Community College нь Seattle дүүрэгт байдаг 3 Community College-н нэг ба Washington community ба техникийн коллежуудын холбооны 32 гишүүн коллежийн нэг 2 жилийн нийтийн коллеж юм.
Тус коллеж нь 1970 онд байгуулагдсан ба баруун хойт коллеж болон их сургуулиудын хорооноос итгэмжлэгдсэн Washington тужийн шилдэг Community College-н нэг юм.
40 гаруй мэргэжлийн сургалт, коллежийн бэлтгэл хөтөлбөрүүдтэй.
North Seattle Community College-д жил бүр 8500 гаруй оюутан суралцдаг бөгөөд 50 гаруй улсаас 450 олон улсын оюутан элсдэг.
North Seattle Community College-н хөтөлбөрүүд: бизнес, хүүхдийн боловсрол, электроник инженер, мэдээллийн технологи, эрүүл мэнд ба анагаах ухаан, нанотехнологи, үл хөдлөх хөрөнгийн мэргэжил.
____________________________________________________________________________________________________
Northern Virginia Community College
Northern Virginia Community College /NOVA/ нь 1964 онд байгуулагдсан.
NOVA нь Виржиниагийн хамгийн том боловсролын байгууллага ба 2800 багш ажилчид, 72,000 оюутантай АНУ-ын 2 дахь том Community College юм.
Энэхүү коллеж нь Washington DC-н ойролцоо байрладаг ба Alexandria, Annandale, Loudoun, Manassas, Medical болон Woodbridge гэсэн 6 кампустай, Reston болон Arlington-д боловсролын төвтэй.
Alexandria campus
Alexandria кампуст нийгэм, хүмүнлэгийн ухааны салбар болон шинжлэх ухаан, технологи ба бизнесийн салбарууд хичээллэдэг.
• Нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбарт: Хууль зүйн удирдлага, Антропологи ба Социологи, Урлаг, Эдийн засаг, Англи хэл, Газар зүй, Түүх, Хүмүүнлэг, Гүн ухаан, Улс төрийн шинжлэх ухаан, Сэтгэл зүй, Шашин,
• Шинжлэх ухаан, технологи, бизнесийн салбарт: Санхүү бүртгэл, Барилгын технологи, Биологи, Бизнесийн удирдлага, Бизнес менежмент, Хими, Компьютерийн шинжлэх ухаан, Инженер, Инженер технологи, Геологи, Мэдээллийн системийн технологи, Маркетинг, Математик, Байгалийн шинжлэх ухаан, Физикийн боловсрол, Үл хөдлөх хөрөнгө
Annandale campus
• Бизнес ба нийтийн үйлчилгээний салбар: Санхүү бүртгэл, Хууль зүйн удирдлага, Бизнес менежмент ба удирдлага, Мэдээллийн технологи, Маркетинг, Үл хөдлөх хөрөнгө, Аялал жуулчлал
• Хэл, уран зохиолын салбар: Англи хэл, Гадаад хэлүүд, Америкийн дохионы хэл ба хэлмэрчийн боловсрол
• Нийгэм, хүмүүнлэгийн салбар: Эдийн засаг, Түүх, Хүмүүнлэг, Хөгжим, Гүн ухаан, Физикийн боловсрол, Улс төрийн шинжлэх ухаан, Сэтгэл зүй, Шашин, Социологи.
• Математик, шинжлэх ухаан ба инженерийн салбар: Биологи, Хими, Компьютерийн шинжлэх ухаан, Компьютер ба электроникийн технологи, Инженер, Геологи, Математик, Инженер технологи, Байгалийн шинжлэх ухаан, Физик
Loudoun campus
Loudoun кампус нь нийгмийн болон харилбаа холбооны салбар, Байгалийн ба хавсарга шинжлэх ухааны салбаруудтай.
• Нийгмийн болон харилцаа холбооны салбар: Англи хэл, Газар зүй, Түүх, Интерьер дизайн, Хөгжим, Гүн ухаан, Улс төрийн шинжлэх ухаан, Сэтгэл зүй, Шашин, Социологи
• Байгалийн ба хавсарга шинжлэх ухааны салбар: Санхүү бүртгэл, Биологи, Бизнес менежмент ба удирдлага, Хими, Компьютерийн шинжлэх ухаан, Эдийн засаг, Санхүү, Геологи, Маркетинг, Математик, Физикийн боловсрол, Үл хөдлөх хөрөнгө
Manassas campus
Manassas кампуст харилцаа холбоо, технологи ба нийгмийн ухааны салбар, шинжлэх ухаан ба технологийн салбарууд байдаг.
• Харилцаа холбоо, технологи ба нийгмийн ухааны салбар: Хууль зүйн удирдлага, Бизнес, Бизнес менежмент ба эдийн засаг, Англи хэл, Санхүү, Франц хэл, Түүх, Маркетинг, Гүн ухаан, Улс төрийн шинжлэх ухаан, Сэтгэл зүй, Социологи
• Шинжлэх ухаан ба технологийн салбар: Биологи, Биотехнологи, Барилгын технологи, Хими, Компьютерийн шинжлэх ухаан, Математик, Газар зүй, Эрүүл мэнд, Мэдээллийн технологи, Физикийн боловсрол, Байгалийн шинжлэх ухаан,
Medical campus
• Эрүүл мэндийн салбар: Шүдний эрүүл ахуй, Яаралтай тусламж, Эрүүл мэндийн мэдээллийн менежмент, Анагаах ухааны лаборатори, технологи, Физик эмчилгээ, Рентген зураг авах, Амьсгалын эмчилгээ, Эмчилгээний массаж
• Сувилахуйн салбар
Woodbridge campus
Woodbridge campus нь дараах салбаруудыг санал болгодог.
• Бизнес, нийгмийн ухааны салбар: Санхүү бүртгэл, Хууль зүйн удирдлага, Бизнес, Мэдээллийн систем технологи, Нийгмийн шинжлэх ухаан
• Харилцаа холбоо, хүмүүнлэгийн салбар: Англи хэл, Хүмүүнлэг, Хөгжим, Гүн ухаан, Шашин
• Байгалийн шинжлэх ухаан ба математик: Биологи ба байгалийн шинжлэх ухаан, Хими, Физикийн боловсрол, Математик
Сургалтын төлбөр
Tuition 280.60$
Technology fee 5.50$
Facilities fee 10$
Student activities fee 1.10$
Per credit 297.20$