Японы Засгийн газрын тэтгэлэг
1. Их сургуулийн үндсэн оюутан
(1) Элсэлт авах мэргэжлийн чиглэл
①Нийгмийн ухаан
Нийгмийн ухаан А: Хууль зүй, Улс төр, Боловсрол судлал, Нийгэм судлал, Утга зохиол, Түүх, Япон хэл, Бусад
Нийгмийн ухаан В: Эдийн засаг, Менежмент
②Байгалийн ухаан
Байгалийн ухаан А: Онолын байгалийн ухаан (Математик, Физик, Хими), Электрон, цахилгааны чиглэл (Электроникийн инженер, Цахилгааны инженер, Мэдээллийн технологи), Механикийн чиглэл (Механик инженер, Хөлөг онгоцны үйлдвэрлэл), Зам гүүр, архитектурын чиглэл (Зам гүүрийн инженер, Архитектур, Байгаль орчин), Хими (Хавсрага хими, Химийн технологи, Үйлдвэрийн хими, Нэхмэлийн инженер), Бусад (Металлург, Уул уурхай, Хөлөг онгоцны технологи, Биотехнологи)
Байгалийн ухаан В: Хөдөө аж ахуй (Газар тариалан, Хөдөө аж ахуйн хими технологи, Мал аж ахуй, Мал эмнэлэг, Ой судлал, Хүнс судлал, Загасны аж ахуй), Эрүүл мэнд (Эм зүй, Эрүүл мэнд, Сувилахуйн ухаан), Онолын байгалийн ухаан (Биологи)
Байгалийн ухаан С: Анагаах ухаан, Шүд судлал
(2) Болзол, шаардлага
① Иргэншил: Монгол Улсын иргэн байх.
② Нас: 1986 оны 4 дүгээр сарын 2-ны өдрөөс 1991 оны 4 дүгээр сарын 1-ний хооронд төрсөн байх.
③ Боловсрол: 2007 онд өмнө цохон дурдсан ЕБС-ийн 11 дүгээр анги төгсөж байгаа, эсвэл дотоодын их, дээд сургуулийн 1, 2 дугаар курсийн оюутан байх.
④ Сурлагын дүн: а. Нийгмийн ухаан 3.2-оос дээш голч дүнтэй буюу 82-оос дээш голч оноотой байх, б. Байгалийн ухаан 3.0-аас дээш голч дүнтэй буюу 75-аас дээш голч оноотой байх.
*Голч дүн болон голч оноог дүнгийн жагсаалт дээр тодорхой тэмдэглэсэн байх
⑤ Эрүүл мэнд: Бие, сэтгэлийн хувьд эрүүл байх.
⑥ Японд очих хугацаа: 2008 оны 4 дүгээр сарын 1-нээс 4 дүгээр сарын 7-ны хооронд, заасан хугацаанд Монгол Улсаас гарч Япон Улсад очих боломжтой хүн (Заасан хугацаанд Японд очиж чадахгүй тохиолдолд Японд очих зардлыг олгохгүй ба улмаар Япон Улсад суралцуулахыг татгалзах нь бий).
⑦ Урд өмнө Япон Улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байгаагүй.
⑧ Японы их, дээд сургуульд суралцаж байгаа бол оролцох боломжгүй.
⑨ Япон Улсын Засгийн газраас бусад байгууллагын болон өөрийн улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байгаа бол оролцох боломжгүй.
(3) Шалгаруулалт
① Бичгийн нэгдүгээр шалгалт
(Нийгмийн ухаан) Математик
(Байгалийн ухаан A) Математик, Хими, Физик
(Байгалийн ухаан В, С)Математик, Хими, Биологи
② Бичгийн хоёрдугаар шалгалт (Бичгийн нэгдүгээр шалгалтанд тэнцсэн хүмүүс)
(Нийгмийн ухаан) Англи хэл, Япон хэл
(Байгалийн ухаан) Англи хэл, Япон хэл
③ Ярилцлагын шалгалт
Бичгийн шалгалтанд эхний байранд орсон хүмүүсээс ярилцлагын шалгалт авна.
④ Ярилцлагын шалгалтын дүнгээр 1 дүгээр шалгаруулалтанд тэнцэгсдийг Японы Боловсрол, шинжлэх ухааны яаманд нэр дэвшүүлнэ.
⑤ Дэлхийн улс, орон тус бүрээс нэр дэвшигчдийг Японы Боловсрол, шинжлэх ухааны яаманд сонгон шалгаруулж эцсийн шийдвэрийг гаргадаг.
(4) Сургалтын агуулга
① Энэ ангиллын оюутан эхний 1 жил их сургуульд дэвшин суралцахад хэрэгтэй япон хэлний эрчимт сургалт болон бусад бэлтгэл сургалтанд хамрагдана.
② Бэлтгэл сургалт төгссөн оюутнууд Японы Боловсрол, шинжлэх ухааны яамны заасан их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтанд тэнцсэний дараа тухайн их, дээд сургуульд элсэнэ. Оюутны элсэлтийн шалгалт өгөх их, дээд сургуулийг, сурлагын дүн зэргийг харгалзаж үзсэний үндсэн дээр Японы Боловсрол, шинжлэх ухааны яам тухайн бэлтгэл сургалтын байгууллага буюу их, дээд сургуультай зөвлөлдөн шийддэг. Энэхүү шийдвэртэй холбоотой аливаа гомдол, саналыг хүлээж авахгүй.
③ Төгссөн оюутанд диплом, тухайн мэргэшлийн салбарын баклавр зэрэг олгоно.
2.Техникийн коллежийн оюутан
(1) Элсэлт авах мэргэжлийн чиглэл
① А групп: Бодис, материалын инженер
② В групп: Механик инженер, Цахилгаан, электроник инженер, Мэдээлэл, холбоо, сүлжээний инженер, Зам гүүр, барилга, Хөлөг онгоцны инженер, Бусад
*”Бусад” мэргэжлийн чиглэлээр суралцахыг хүссэн тохиолдолд тухайн салбараас шалтгаалан хүлээн авах сургууль олдохгүй байх нь бий.
(2) Болзол, шаардлага
Их сургуулийн үндсэн оюутан элсүүлэх журамтай ижил бөгөөд сурлагын дүнгийн тухайд 1. (2). ④ – ын байгалийн ухааныг үзнэ үү.
(3) Шалгаруулалт
① Бичгийн шалгалт
А групп: Математик, Хими, Англи хэл, Япон хэл
В групп: Математик, Физик, Англи хэл, Япон хэл
② Ярилцлагын шалгалт
Бичгийн шалгалтанд эхний байранд орсон хүмүүсээс ярилцлагын шалгалт авна.
③ Ярилцлагын шалгалтын дүнгээр 1 дүгээр шалгаруулалтанд тэнцэгсдийг Японы Боловсрол, шинжлэх ухааны яаманд нэр дэвшүүлнэ.
④ Дэлхийн улс, орон тус бүрээс нэр дэвшигчдийг Японы Боловсрол, шинжлэх ухааны яаманд сонгон шалгаруулж эцсийн шийдвэрийг гаргадаг.
(4) Сургалтын агуулга
① Энэ ангиллын оюутан эхний 1 жил Японы Боловсрол, шинжлэх ухааны яамны заасан бэлтгэл сургуульд элсэн орж, техникийн коллежид элсэн суралцахад шаардлагатай япон хэлний болон бусад эрчимжүүлсэн бэлтгэл сургалтанд хамрагдана.
② Бэлтгэл сургалт төгссөн оюутнууд Японы Боловсрол, шинжлэх ухааны яамны заасан техникийн коллежид дэвшин суралцана. Дэвшин суралцах коллежийг Японы Боловсрол, шинжлэх ухааны яам, холбогдох сургуультай зөвлөлдөн шийддэг. Энэхүү шийдвэртэй холбоотой аливаа гомдол, саналыг хүлээж авахгүй.
③ Техникийн коллеж нь ЕБС-ийн дунд ангиас элсэлт авдаг системтэй 5 жилийн сургалтат сургууль боловч Засгийн газрын тэтгэлэгт оюутны хөтөлбөрийн дагуу суралцах оюутан 3 дугаар курсээс элсэн орж 3 жил (Хөлөг онгоцны инженер бол 3 жил 6 сар) мэргэжлийн мэдлэг эзэмшин төгсөнө. Төгсөхөд диплом, дэд баклавр зэрэг олгоно.
3. Мэргэжлийн сургуулийн оюутан
(1) Элсэлт авах мэргэжлийн чиглэл
Зам гүүр, Архитектур, Цахилгаан инженер, Электроник инженер, Цахилгаан холбоо, Хүнсний тэжээл судлал, Сургуулийн өмнөх насны сурган, Нарийн бичиг, Зочид буудал, Аялал жуулчлал, Хувцас чимэглэл, Дизайн, Гэрэл зураг, Бусад
*”Бусад” мэргэжлийн чиглэлээр суралцахыг хүссэн тохиолдолд тухайн салбараас шалтгаалан хүлээн авах сургууль олдохгүй байх нь бий.
(2) Болзол, шаардлага
Их сургуулийн үндсэн оюутан элсүүлэх журамтай ижил бөгөөд сурлагын дүнгийн тухайд 1. (2). ④ – ын байгалийн ухааныг үзнэ үү.
(3)Шалгаруулалт
① Бичгийн шалгалт
Математик, Англи хэл, Япон хэл
② Ярилцлагын шалгалт
Бичгийн шалгалтанд дээгүүр байранд орсон хүмүүсээс ярилцлагын шалгалт авна.
③ Ярилцлагын шалгалтын дүнгээр 1 дүгээр шалгаруулалтанд тэнцэгсдийг Японы Боловсрол, шинжлэх ухааны яаманд нэр дэвшүүлнэ.
④ Дэлхийн улс, орон тус бүрээс нэр дэвшигчдийг Японы Боловсрол, шинжлэх ухааны яаманд сонгон шалгаруулж эцсийн шийдвэрийг гаргадаг.
(4) Сургалтын агуулга
① Энэ ангиллын оюутан эхний 1 жил Японы Боловсрол, шинжлэх ухааны яамны заасан бэлтгэл сургуульд элсэн орж, мэргэжлийн сургуульд элсэн суралцахад шаардлагатай япон хэлний болон бусад эрчимжүүлсэн бэлтгэл сургалтанд хамрагдана.
② Бэлтгэл сургалт төгссөн оюутнууд Японы Боловсрол, шинжлэх ухааны яамны заасан мэргэжлийн сургуульд дэвшин суралцана. Дэвшин суралцах мэргэжлийн сургуулийг Японы Боловсрол, шинжлэх ухааны яам холбогдох мэргэжлийн сургуультай зөвлөлдөн шийддэг. Энэхүү шийдвэртэй холбоотой аливаа гомдол, саналыг хүлээж авахгүй.
③ Бэлтгэл сургалт төгссөн оюутан, мэргэжлийн сургуулийн дотор ЕБС-ийн ахлах анги төгсөгсдийн элсэн орох боломжтой мэргэжлийн ангид дэвшин 2 жил мэргэжлийн мэдлэгт суралцана. Төгсөхөд диплом олгоно.
4.Судлаач оюутан
(1)Элсэлт авах мэргэжлийн чиглэл
① Нийгмийн ухаан: Утга зохиол, Түүх, Урлаг судлал, Хууль зүй, Улс төр, Эдийн засаг, Худалдаа, Сурган, Сэтгэл судлал, Нийгэм судлал, Хөгжим, Дүрслэх урлаг г.м
② Байгалийн ухаан: Онолын байгалийн ухаан, Инженер, Газар тариалан, Загасны аж ахуй, Эм зүй, Анагаах, Шүд, Гэр ахуй судлал г.м
*Японы их, дээд сургуульд байгаа бүх салбарт элсэлт авах боловч хүлээн авах сургууль байхгүй зэрэг шалтгаанаас суралцуулах боломжгүйд хүрэх нь бий.
(2) Болзол, шаардлага
① Иргэншил: Монгол Улсын иргэн байх.
② Нас: 1973 оны 4 дүгээр сарын 2-ноос хойш төрсөн.
③ Боловсрол: Дараах болзлын аль нэгийг хангасан байх. Үүнд: (a) Баклаврын зэрэг авсан мэргэшлийнхээ дагуу үргэлжлүүлэн магистрантурт суралцаж байгаа хүн,
(b) Докторантурт суралцаж байгаа хүн,
(c) Магистр, докторын зэрэг хамгаалсан хүн.
Докторын зэрэг хамгаалсан хүний тухайд Японд эрдмийн зэрэг авахыг зорилгоо болгоогүй тохиолдолд хүлээн авахгүй.
(d) Шалгаруулалтанд орох хүсэлт гаргасан цаг хугацаа хүртэл их сургууль төгсөөд зэрэг авсан мэргэжлийнхээ дагуу 2 – оос дээш жил тасралтгүй ажилласан туршлагатай байх.
④ Сурлагын дүн: Их, дээд сургуулийг нийгмийн ухаан 3.2 –оос дээш голч дүнтэй эсвэл 82 – оос дээш олч оноотойгоор, байгалийн ухаан 3.0 –аас дээш гол дүнтэй эсвэл 75-аас дээш голч оноотойгоор тус тус төгссөн байх.
⑤ Мэргэшлийн салбар: Их, дээд сургуульд мэргэшсэн салбар болон түүнтэй хамаарал бүхий салбар. Суралцахыг хүсэж байгаа их, дээд сургуульд суралцах, судалгааны ажил хийх бүрэн боломжтой салбар байх.
⑥ Эрүүл мэнд: Бие сэтгэлийн хувьд эрүүл байх.
⑦ Японд очих хугацаа: 2008 оны 4 дүгээр сарын 1-нээс 4 дүгээр сарын 7-ны хооронд, эсвэл мөн оны 10 дугаар сарын 1-нээс 10 дугаар сарын 7-ны хооронд Монгол Улсаас заавал гарч, Японд очих боломжтой хүн. Мөн эдгээр хугацааны аль нэгэнд Японд очихоор төлөвлөсөн ч хүлээн авах сургуулийн боломжоос шалтгаалан өөрчлөгдөх нь бий.
⑧ Урд өмнө нь Япон Улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байсан бол эх орондоо буцаж ирсний дараа 3 – аас дээш жил сургалт, судалгааны байгууллагад ажилласан байх шаардлагатай.
Гэхдээ, үүнд Япон хэл, соёл судлаач оюутнаар суралцаж эх орондоо буцаж ирээд өмнө нь суралцаж байсан их, дээд сургуулиа төгссөн хүмүүс хамаарахгүй.
⑨ Японы их, дээд сургуульд суралцаж байгаа хүн хамрагдах боломжгүй.
⑩ Япон Улсын Засгийн газраас бусад байгууллагын болон өөрийн улсын Засгийн газрын тэтгэлэг авч байгаа бол оролцох боломжгүй.
(3) Шалгаруулалт
① Бичгийн шалгалт
Англи хэл, Япон хэл
② Ярилцлагын шалгалт
Англи, япон хэлний аль өндөр авсан оноогоор оноог тооцож эхний байранд орсон хүмүүсээс ярилцлагын шалгалт авна.
③ Ярилцлагын шалгалтын дүнгээр 1 дүгээр шалгаруулалтанд тэнцэгсдийг Японы Боловсрол, шинжлэх ухааны яаманд нэр дэвшүүлнэ.
④ Дэлхийн улс, орон тус бүрээс нэр дэвшигчдийг Японы Боловсрол, шинжлэх ухааны яаманд сонгон шалгаруулж эцсийн шийдвэрийг гаргадаг.
*Сонгон шалгаруулахад бичгийн шалгалт, ярилцлагын шалгалтаас гадна Японд хийх судалгааны ажлын төлөвлөгөөг чухалчлан үзнэ. Уг төлөвлөгөөг зөвхөн бичгийн шалгалтанд тэнцэгсдээс авна.
(4) Сургалтын агуулга
① Хуваарилагдсан их, дээд сургуулиас япон хэлний мэдлэг нь хангалтгүй гэж үзсэн тохиолдолд ихэвчлэн 6 сар Японы Боловсрол, шинжлэх ухааны яамны заасан япон хэлний курст элсэн орж хичээллэнэ. Япон хэлний бэлтгэл сургалт дууссан оюутан урьдчилан шийдэгдсэн байсан их, дээд сургуульд элсэн орно.
② Хуваарилагдах их, дээд сургууль нь нэгдүгээр шалгаруулалтын дараа тэнцэгсэд магистрантурын үндсэн оюутан, эсвэл мэргэжил дээшлүүлэгч болж элсэх зөвшөөрөл авсан их, дээд сургууль (магистрантурын үндсэн оюутнаар элсэх зөвшөөрөл авсан тэнцэгчийг мэргэжил дээшлүүлэгчийг алгасан шууд магистрантурын үндсэн оюутнаар элсүүлнэ) юм.
③ Мэргэжил дээшлүүлэгчээс магистрантурын үндсэн оюутнаар элсэн орох, эсвэл магистрантураас докторантурт элсэх тохиолдолд тухайн их дээд сургуулиас авдаг элсэлтийн шалгалтанд тэнцэх ёстой.
ЯПОН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
Азийн Хөгжлийн Банк - Японы Тэтгэлэгт хөтөлбөр
Азийн хөгжлийн банк-Японы Тэтгэлэгт хөтөлбөр нь 1988 оны 4-р сард Японы засгийн газрын хөрөнгө оруулалтаар үүсгэн байгуулагдсан. Уг хөтөлбөрийн зорилго нь Банкны хөгжингүй гишүүн орны иргэдийг өөрсдийн улс орны хөгжилд эдийн засгийн болон нийгмийн хувь нэмрийг оруулуулахаар чанартай postgraduate сургалтын боломжийг олгоход оршдог.
Хэн оролцох эрхтэй вэ?
Тус банкны гишүүн орнуудын иргэд. (Дор орнуудыг жагсаасан байгаа) байх бөгөөд тэд хамгийн багадаа мэргэжлээрээ 2 жил ажилласан, Сиднейн их сургуулийн доорхи хөтөлбөрт хамрагдах боломжтой хүмүүс байх юм.
• Master of Economics / Эдийн засгийн магистр
• Master of Commerce / Худалдааны магистр
• Master of International Business / Олон улсын бизнесийн магистр
• Master of Transport Management / Тээвэр удирдлагын магистр
• Master of International Public Health / Олон улсын олон нийтийн эрүүл мэндийн магистр
• Master of Engineering / Инженерийн магистр
Анхааруулга, өөрийн төрсөн улсаас өөр улс оронд амьдарч, ажиллаж буй хүмүүс энд хамрагдахгүй болно. Мөн энэ хөтөлбөрт 2-с илүү удаа хамрагдах боломжгүй учраас 2 хамрагдсан хүмүүс дахин хамрагдахгүй.
Бүртгэлийн сүүлийн хугацаа:
Бүртгэл 2009 оны 11 сарын 30-нд дуусах бөгөөд хичээл 2010 оны 7-р сард эхэлнэ.
Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр
Japanese Grant Aid for Human Resource
Development Scholarship Program 2010-2011
Монгол улсын засгийн газар нь Япон улсын засгийн газрын тусламжаар “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр(JDS)” ийг 2001 оноос хэрэгжүүлж байна.
Уг хөтөлбөрийн зорилго нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн зорилтуудыг шийдвэрлэхэд төлөвлөгөөний боловсруулалт, хэргэжилтэнд улс орноо 21-р зуунд удирдан жолоодож чадахуйц итгэл найдвартай, шилдэг, залуу төрийн албан хаагчийг бэлтгэхэд оршино. Мөн түүнчлэн гадаад оюутнууд Япон орныг сайтар ойлгож, хоёр орны найрамдалт харилцааны үндсийг хөгжүүлж, бэхжүүлнэ гэдэгт итгэл найдвар тавьж байна. Уг хөтөлбөрөөр Япон улсын магистрантурт суралцах болсон оюутнууд мэргэжлийн мэдлэг олж авахын зэрэгцээ судалгаа хийн түүгээрээ дамжуулан хүмүүс хоорондын харилцаа холбоог тогтоож, өөрийн оронд тулгараад буй нийгэм, эдийн засгийн хөгжилд холбогдох асуудлуудыг шийдвэрлэхийг хүсч байна.
Тус хөтөлбөр нь өнгөрсөн жилээс эхлэн JDS дэд хөтөлбөрт нийцсэн байгууллагуудаас (зөвхөн төрийн байгууллагууд) элсэлт авах болсон бөгөөд уг төсөлд дараах байгууллагууд хамрагдах болно.
Бүртгэлд хамрагдахыг хүсэгч нь харъяа байгууллагынхаа төрийн захиргааны удирдлагын газар эсвэл хүний нөөцийн албаны хариуцагчтай холбогдож болох ба түүнчлэн JICE JDS Монгол дахь төлөөлөгчийн газартай холбогдон 10-р сарын 1-ний өдрийг хүртэл харъяа байгууллагаараа дамжуулан JICE JDS Монгол дахь төлөөлөгчийн газар бүртгэлийн материалыг ирүүлнэ үү.
Энэ жил англи хэлээр нийт 18 тэтгэлэгт оюутныг тэтгэлэгээр суралцуулах ба тэнцэгч нь 2010 оны зунаас Японд магистрантурын оюутан болж Япон улсад судалгааны ажлаа эхлэх болно.
1. JDS хөтөлбөрийн онцлог
JDS хөтөлбөр нь их дээд сургуулийн сургалтын төлбөр болон бусад шаардлагатай сургалтын хураамж, сар бүрийн байр / амьжиргааны зардал, эрүүл мэндийн даатгал, хоёр талын онгоцны зардал, бусад тэтгэмж (Японд анх очиход олгох тэтгэмж, сургалтын материал худалдан авах тэтгэмж гэх мэт) олгогддог. Мөн оюутнууд Япон улсад суралцаж байх хугацаанд сургалт болон амьжиргааны тал дээр тулгамламдаж буй асуудлынхаа талаар тогтмол зөвөлгөө авах боломжтой. Мөн шаардлагатай гэж үзсэн тохиолдолд Монгол хэл дээр зөвлөгөө өгөх гэх мэтээр гадаад оюутнуудыг дэмжих бүхий л талын туслалцаа үзүүлдэг.
2. Элсэлтэнд тавигдах шаардлага
(1) Иргэншил: Монгол улсын иргэн байх.
(2) Нас: 2009 оны 4-р сарын 1-ны байдлаар 22-оос дээш, 40-өөс доош настай байх. (1970 оны 4-р сарын 2-ноос 1988 оны 4-р сарын 1-ны өмнө төрсөн байх)
(3) Боловсролын түвшин: Бакалаврын зэрэгтэй байх. (Монгол улсын засгийн газар болон бусад орны засгийн газраас албан ёсоор магадлан итгэмжлэгдсэн сургууль байх)
(4) Ажлын туршлага: Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа болох 2009 оны 10-р сарын 1-ний байдлаар холбогдох салбартаа бакалаврын зэрэг горилсноос хойш 2-оос дээш жил ажилласан байх. (Их сургууль төгсөхөөс өмнөх ажилласан хугацаа болон түр хугацааны ажил, ажлаас чөлөөтэй байх хугацаа зэргийг хамрахгүй) Доорх 3-т заасанчлан өргөдөл гаргагч нь төсөлд хамрагдах байгууллагын жинхэнэ төрийн албан хаагч байна.
(5) Хэлний мэдлэгийн түвшин: TOEFL PBT 550 орчим байх.
(6) Эрүүл мэндийн байдал: Бие, сэтгэл эрүүл байх.
(7) Дараах хүмүүс элсэлтэнд хамрагдах боломжгүй:
a. Одоогийн байдлаар Японы засгийн газрын (Боловсролын яам) тэтгэлэг, бусад гадаад орны засгийн газрын тэтгэлэг, хувийн секторын тэтгэлэгийг авч байгаа (мөн тэтгэлэг авах төлөвлөгөөтэй байгаа) хүн.
b. Урьд өмнө нь эрдмийн зэрэг горилохын тулд Монгол улсын засгийн газар, Япон улс болон бусад гадаад орны тэтгэлэгээр магистрантурт суралцсан хүн.
c. JDS төсөлд хамрагдах байгууллагуудад харъяалагддаггүй хүн.
d. Харъяа байгууллагынхаа жинхэнэ төрийн албан хаагч биш бол элсэлтэнд хамрагдах боломжгүй.
e. Одоогийн байдлаар цэргийн алба хааж байгаа хүн. Аль эсвэл цэргийн харъяалалтай хүн.
(8) Бусад:
Гадаад оюутан нь Японд суралцаж төгсөөд сурч мэдсэн мэдлэг, ур чадвараа ашиглан эх орныхоо хөгжил цэцгэлэлтэнд хувь нэмрээ оруулах үүрэгтэй бөгөөд Монгол улсын засгийн газраас гаргасан тангаргын бичигт гарын үсэг зурах шаардлагатай.
3. JDS хөтөлбөрийн хүрээ
Дараах бүрэлдэхүүн хэсэг тус бүрээр шийдвэрлэх асуудал болон түүнтэй нягт уялдаа холбоо бүхий байгууллагуудыг төсөлд хамрагдах байгууллагаар сонгосон байгаа бөгөөд өргөдөл гаргагч нь төсөлд хамрагдах байгууллагаас нэр дэвшигдэн, зөвхөн хамаарагдах дэд бүрэлдэхүүн хэсэгт бүртгүүлэх боломжтой. Мөн төсөлд хамрагдах байгууллагын доод байгууллагаас өргөдөл гаргах боломжтой ба дээд байгууллагаараа дамжуулан өргөдөлөө өгнө.
Төсөлд хамрагдах байгууллагыг Монгол улсын засгийн газар болон Япон улсын засгийн газрын төлөөллөөс бүрдэх Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн бөгөөд цаашид 3 жил өөрчлөх төлөвлөгөөгүй болно.
【Дэд бүрэлдэхүүн хэсэг 1-1 Хуулийн тогтолцоог сайжруулах】 Хүлээн авах их сургууль: Кюүшюүгийн их сургууль
Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Дээд шүүх, Ерөнхий прокурорын газар, Үндсэн хуулийн цэц, Төрийн өмчийн хороо, Улсын их хурлын тамгын газар, Санхүүгийн зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Оюуны өмчийн газар, Авлигатай тэмцэх газар
【Дэд бүрэлдэхүүн хэсэг 1-2 Санхүү, эдийн засгийн менежмэнт】 Хүлээн авах их сургууль: Хитоцүбашигийн их сургууль
Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монгол банк, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, Төрийн өмчийн хороо, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Стандарчлал, хэмжилзүйн газар, Үндсэний хөгжлийн хүрээлэн
【Дэд бүрэлдэхүүн хэсэг 1-3 Үйлдвэрлэлийн менежтент, төрийн бодлого зохицуулалт】 Хүлээн авах их сургууль: Олон улсын их сургууль
Сангийн яам, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Гадаад харилцааны яам, Монгол банк, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, Төрийн өмчийн хороо
【Дэд бүрэлдэхүүн хэсэг 2 Суурь боловсрол, ажлын дадлага】 Хүлээн авах их сургууль: Осакагийн их сургууль
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Монгол улсын их сургууль, Монгол улсын боловсролын их сургууль, Монгол улсын хөдөө аж ахуйн их сургууль, Монгол улсын шинжлэх ухаан, технологийн их сургууль, Монгол улсын эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, Монгол улсын Ховд их сургууль, Монгол улсын Дорнод дээд сургууль
【Дэд бүрэлдэхүүн хэсэг 2 Байгаль орчны хамгаалалт】 Хүлээн авах их сургууль: Цүкүбагийн их сургууль
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Цөмийн энергийн газар, Стандарчлал, хэмжилзүйн газар, Монгол улсын хөдөө аж ахуйн их сургууль, Монгол улсын эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, Биологийн хүрээлэн, Ботаникийн хүрээлэн, Геоэкологийн хүрээлэн
【Дэд бүрэлдэхүүн хэсэг 3 Хотын хүрээлэн буй орчныг сайжруулах】 Хүлээн авах их сургууль: Тоёогийн их сургууль
Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Нийслэлийн тамгын газар, Ботаникийн хүрээлэн, Геоэкологийн хүрээлэн
【Дэд бүрэлдэхүүн хэсэг 3 Хөгжлийн инженэрчлэл/ICT】 Хүлээн авах их сургууль: Токёогийн технологийн их сургууль
(Хөгжлийн инженэрчлэл)
Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Нийслэлийн тамгын газар, Монгол улсын шинжлэх ухаан, технологийн их сургууль
(ICT)
Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Гадаад харилцааны яам, Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах газар, Монгол банк
Горилох эрдмийн зэрэг: Магистр (2 жил)
Суралцах хэл: Англи хэл
Япон руу явах хугацаа: 2010 оны зун
4. Бүртгэл
(1) “Элсэгчдэд зориулсан удирдамж”-ийг дараах газраас авна уу.
a. Харъяа байгууллагынхаа төрийн захиргааны удирдлагын газар, хүний нөөцийн алба
b. JICE – JDS хөтөлбөрийн вэбсайт http://sv2.jice.org/jds/ *элсэлтийн материалыг татаж авах боломжтой.
c. JICE JDS Монгол дахь төлөөлөгчийн газар
(2) Элсэлтийн материал дээр шаардлагатай хэсгийг бөглөн, бусад шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэн харъяа байгууллагынхаа хариуцаж буй албаар дамжуулан JICE JDS Монгол дахь төлөөлөгчийн газар ирүүлнэ үү.
Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2009 оны 8 -р сарын 24-ны өдрөөс 10-р сарын 1-ны өдөр хүртэл
5. Бүртгэлийн талаарх лавлагаа авах хаяг
JICE JDS Монгол дахь төлөөлөгчийн газар
Хаяг: Болор Бизнес төв 206, Төв Ш/Х 917, Улаанбаатар 13 (Болор Бизнес төв нь Баянгол зочид буудлын баруун хойд талд байрладаг)
Ажлын цаг: Даваа - Баасан, 9:30-12:30, 14:00-18:00 Утас: 55150415, 55150416