|
|
Нүүр ->Гадаадын их дээд сургуулиуд ->Энэтхэг -> |
|
Энэтхэгийн их, дээд сургуулиуд
|
Энэтхэг улсын анхны дээд сургууль Калькута хотод 1817 онд байгуулагджээ. Єнєєдєр 310 орчим их дээд сургууль, 15000 гаруй коллеж vйл ажиллагаагаа явуулж байгаа ба vvнд 10 сая гаран оюутнууд сурч хагас сая гаруй профессор багш нар ажилладаг байна. Бакалаврын тvвшний сургалтыг коллежид, магистр болон эрдмийн зэрэг тvvнээс дээш боловсролыг их, дээд сургуульд олгодог. Дунд СУРГУУЛЬ: ЭНЭТХЭГ улсад хүүхэд гурван наснаасаа эхлэн сургуульд хамрагдах бєгєєд бага ангид таван жил, дунд ангид таван жил, ахлах ангид хоёр жил суралцаж 12 жилийн боловсрол эзэмшин тєгсдєг гэнэ. Бvх муж улс, харъяа нутаг дэвсгэрийн хэмжээнд 10+2 дунд сургуулийн бүтэц хэрэгжиж байгаа ба ийм ахлах сургуулийн тоо 110000-д хvрээд байна. Энэтхэг улсад улсын болон хувийн сургуулиуд зэрэгцэн ажиллах ба хувийн хэвшилийн сургуулиуд сургалтаа 100% англи хэлээр явуулдаг ба эдгээр сургуулиудын тоо 8300-д хvрээд байгаа ажээ. Дундаж давхрагийнхан хvvхдvvдээ эдгээр сургуулиудад сургахыг эрмэлздэг. Харин нийгмийн ядуувтар ангийнхан улсын сургуульд хvvхдээ сургадаг. Бакалаврын сургалт: Суурь шинжлэх ухааны чиглэлээр бакалаврын сургалт 3 жилийн хугацаатай үргэлжлэх ба инженер, эрхзvй, анагаах ухааны чиглэлээр 4-5 жил суралцдаг. Магистрын сургалт: магистрын сургалт нь ихэвчлэн 2 жил vргэлжлэх ба 15 жил суралцсан хvмvvсийг элсvvлдэг. Энэ нь дунд сургуульд 12 жил, бакалаврт 3 жил суралцсан, дипломын дvнгийн чанарын vнэлгээ нь тухайн сургуулийнхаа шаардлагыг хангасан байх болзолтой гэнэ. Анагаах, инженер, хуулийн чиглэлийн элсэлтийн шалгалт єрсєлдєєн ихтэй ба GRE, GMAT, SAT зэрэг шалгалтын оноог шаарддаг. Энэтхэгийн их, дээд сургуулиуд нэр дэвшигчийг элсvvлж авах эсэх, тvvний боловсрол элсэлтийн шаардлага хангаж буй эсэх талаар бие дааж шийдвэр гаргах эрхтэй байдаг. Сургалт англи хэл дээр явагддаг ба TOEFL-ийн єндєр оноо шаардахгvй ч англи хэлний гvнзгий мэдлэгийг vндэслэн элсvvлдэг. Сургалт явагдах хэл: Англи хәл хинди хэлний нэгэн адил албан есны хэл тул бага сургуульд 5 жил, дунд сургуульд 5 жил, ахлах дунд сургуульд 2 жил, бакалавр, магистр, докторын гээд нийт (26 нас хvртлээ) 21 жилийн турш vзэх шаардлагатай. Улсын сургуулийн сургалт хинди хэл дээр явагдах нь бий бєгєєд толбнр нь ч маш бага байдаг. Энэ нь ихэвчлэн нийгмийн эмзэг давхрагын хvн амд зориулагдсан байдаг. Сургалтын тєлбєр: Англи хәл дээр сургалт нь явагддаг бvх дунд, дээд сургуулиуд тєлбєртэй байдаг. Олон улсын дунд сургуулиудын тєлбєр дэлхийн жишигтэй ойролцоо боловч дийлэнхи дунд, дээд сургуулиудын сургалтын тєлбєр дундажаар 1500-6000$ дотор хэлбэлздэг. Энэ нь Малайз, Сингапур улстай харьцуулахад 1,5-2 дахин, австрали улсаас 4, АНУ-аас 6 дахин бага гэнэ. Амжиргааны єртєг: Энэтхэг улсад амжиргааны єртєг дундажаар монгол улсынхтай ойролцоо. Жишээлэхэд 1 кг цагаан будаа чанараасаа шалтгаалан 400-900 тєгрєг, 1кг тємс 300 тєгрєг, 1 єрєє байр хєлслєхєд 100$ орчим болдог. Үvнийг Малайз, Сингапур улсынхтай харьцуулахад 1 дахин, Австрали улсаас 6 дахин, АНУ-аас 8 дахин бага ажээ. Мэдээллийн технологи: Энэтхэг улс мэдээллийн технологийн хєгжлєєрєє дэлхийд дээгvvр байр эзэлдэг онцлогыг энд дурьдах нь зvйтэй. Учир нь энэтхэг улс англи хэлний єндєр мэдлэгтэй, компьютерийн сайн боловсролтой, ажилсаг шаргуу боловсон хvчний чадварлаг нєєцтэй, єндєр хєгжилтэй орнуудаас нэн хямд хєдєлмєрийн хєлстэй, дэд бvтэц, харилцаа холбоо, интернэт эрчимтэй хєгжсєн, эдийн засаг технологи хурдацтай хөгжиж байгаа орон юм. Үvний тод жишээ нь энэтхэгийн мэдээллийн технологийн компаниуд программ хангамжийн бvтээгдэхvvнээ дэлхийн 100 гаруй оронд гаргадаг ба үүгээрээ дэлхийд 2-р байранд жагсдаг. Зєвхєн АНУ-д тєвтэй компаниудын 82% нь Энэтхэг улсын мэдээллийн технологийн гадаад аутсорсингийг ажлын анхны талбараа болгон ажиллаж байгаа юм. Мэдээллийн технологийн боловсрол олгодог томоохон байгууллагууд болох JLJ, NIIT, APTECH, Jetking, Zee group нь мэдээллийн технологи болон тvvнтэй холбогдох vйлчилгээ, бизнесийн vйл ажиллагааны аутсорсингийн vйлдвэрлэлийн шаардлагад нийцсэн чанартай, нэн хямд, олон улсын дипломын болоод сертификатын Microsoft Certified System engineer, MCSAdministrator, Cisco Certified Network Associate, Red Hat Certified Engineer, Oracle, Sun Solaris-ийн урт болон богино хугацааны, мэргэжил дээшлvvлэх сургалтуудаа шинэчлэгдсэн хєтєлбєрєєр явуулдаг гэнэ. Монгол улсын боловсролын салбарт МХТ-ийг 2010 он хvртэл хєгжvvлэх vндсэн чиглэлийн хvрээнд дотооддоо бэлтгэдэггvй МХТ-ийн мэргэжлээр нарийн мэргэжсэн мэргэжилтэн бэлтгэхэд, урт болоод богино хугацааний сургалтанд хамрагдах єргєн боломж Энэтхэг улсад байгаа нь мэдээж. Монгол Энэтхэг хоёр орны хооронд 1955 оны 12 сард дипломат харилцаа тогтсон байгаа.Хэдийгээр соёлын болоод шашны он удаан жилийн харилцаатай ирсэн боловч Энэтхэг Монголын Соёлын хэлэлцээр 1961 онд албан ёсоор байгуулласан. Монгол улсын Ерєнхийлєгч асан Багабанди Энэтхэг улсын хүний хєгжлийн яамны сайд Dr.Murli Monohar Joshi нар 2002 оны 7-р сарын 9-нд гэрээнд гарын vсэг зурсанаар боловсролын салбарт эрчимтэй хамтран ажиллахаар болсон. Үvний vр дvнд Энэтхэг Монголын хамтарсан сургууль Улаанбаатар хотод нээгдсэн аж. Энэхvv гэрээ нь боловсролын салбарт тэтэглэг олгох, багш эрдэмтэд солилцох, бага хурал семинар зохион байгуулах зэргээр хэрэгжиж байна. Жил бvр Энэтхэгийн засгийн газраас 30 Монгол оюутанд тэтгэлэг олгон их дээд сургуулиудад суралцуулдаг ба 5 хvн Хинди хэл сурхаар 1 жилийн хугацаатай Энэтхэгийг зорьдог. Мєн Монголын засгийн газраас 2 Энэтхэг оюутанд тэтгэлэг олгон Монголд ирж хэл сурахад нь тусалдаг ба Дели хотын Jawaharlal Nehru - ийн Их Сургуульд Монгол багш монгол хэл, тvvх зааж байгаа гэнэ. Бvх нийтийн англи хәл мэдээллийн технологийн боловсролыг дэмжих зорилгоор Энэтхэг улсын Дели хотын "Modern" ахлах дунд сургууль, компьютер Технологийн JLJ академитай хамтран vvсгэн байгуулагдсан тус нийгэмлэг нь 2005 оны 5-р сараас бие даасан тєрийн бус байгууллага болон ажиллаж байдаг байна. Нийгэмлэг нь Монгол улсын хvvхэд залуучууд болон бусад сонирхогчдод Энэтхэг Улсын Англи Хэл Мэдээлийн Технологийн болон бvх шатны боловсролыг олгодог онцлог, давуу талууд, туршлагыг судалж таниулах, сурталчлах, мэдээллээр хангах, Монгол Энэтхэгийн хvvхэд залуучуудын болон боловсролын байгууллагуудын хоорондын харилцааны гvvр болох, хоёр орны тvvх соёлын баялаг єв уламжлалыг түгээн дэлгэрvvлэх ажилд хувь нэмэр оруулах зорилготой ажилладаг ажээ. Нийгэмлэг нь: 1. "Modern School" ахлах дунд сургууль 2. Мэдээллийн технологийн "JLJ" академи 3. "IMS" менежментийн дээд сургууль 4. Делигийн их сургууль 5. "IEC" инжинер технологийн коллеж 6. "Personalingua" англи хэлний байгаа. Мєн Jawaharlal Nehru University, Western International University, Jamia Hamdard University, SAE технологийн коллеж, NUT, APTECH, JETKING мэдээллийн технологи, комьютерийн боловсролын байгууллагуудтай хамтран ажилладаг. Эдгээр сургуулиудад Англи хэл • Мэдээллийн технологи • Бизнесийн удирдлага • Компьютерийн шинжлэх ухаан • Электроник, механик, холбооны инженер • Зочид буудлын менежмент • Эм зvй • Бvх тєрлийн дизайны мэргэжлvvдээр голчлон мєн бусад сургадаг байна.
|
|
|
|
|
|
|
|
|
|