<September 2010>
SuMoTuWeThFrSa
2930311234
567891011
12131415161718
19202122232425
262728293012
3456789
 
Нүүр ->Гадаадын их дээд
сургуулиуд ->Шинэ зеланд ->
Шинэ Зеландын их, дээд сургуулиуд
 Гадаадад, тухайлбал Шинэ Зеландын их дээд суралцахаар шийдсэн бол хамгийн түрүүн сурах сургуулиа сонго. Викториагийн их сургууль, /Victoria University of Wellington/Окландын их сургууль,/Auckland University/ Отагогийн их сургууль,/Otago University/ Кантрбэрийн их сургууль,/Canterbury University/ Массэйгийн их сургууль/Massey/ гэх мэт 8 их сургууль байдаг ба, Auckland-ийн их сургууль дэлхийн шилдэг 100 их сургуулийн жагсаалтанд ямагт байдаг боловч гадаад оюутан элсэхэд босго өндөртэй.Хaмгийн элсэхэд бололцоотой нь Мassey-гийн их сургууль .
Интэрнэтээр хайн суралцах сургуулиа олсоны дараа тус сургуулийнхаа вэбсайт-аар нь орж гадаад оюутан хэрхэн элсүүлдэг журамтай нь танилц. Зайлшгүй шаардах зүйлд:
а. Сургуульд элсэх өргөдлийг бөглөх
б. Бүрэн дунд сургууль төгссөн гэрчилгээ,баталгаатай орчуулгын хамт
в. IELTS шалгалт өгч дор хаяж 6.0. оноо, түүн дотроо унших бичих шалгалт дээрээ 6.0-6.5 авсан байх.
г.Бүрэн дунд сургууль манайд 10-р ангиар төгсдөг байсан учраас хангалтгүй, тиймээс монголын их дээд сургуулийн 1,2 -р курст амжилттай сурч байгаа болон байсан гэсэн тодорхойлолт, баталгаатай орчуулгын хамт хавсарган тус сургуулийн хаягаар явуулна. Сургуулиас чинь өөрийг элсүүлсэн эсэх болон өөр ямар нэмэлт бичиг баримт явуулах шаардлагатай бичсэн хариу илгээнэ. Ингэж захиа эмайлээр нилээн харилцаны дараа сургуульд элссэн нь үнэн гэсэн захиа болон бусад бичиг баримтаа Бээжинд байдаг Шинэ Зеландын цагаачлалын албанд явуулна.
Эндхийн их дээд сургуулийн жилийн төлбөр хир их эрэлт хэрэгцээтэй мэргэжлээсээ хамаараад 15,000-26,000 Шинэ Зеланд доллар байна. IT болон бүх төрлийн инженерүүд, мал аж ахуйн мэргэжилтэн эрэлт хэрэгцээтэй байхад,хууль, эдийн засаг, хэлний чиглэлийн мэргэжилүүд төлбөр арай багатай.
Монголчууд маань ийм үнэтэй төлбөр төлөх боломж муу байдаг учраас дийлэнхи нь тэтгэлэгт сургалтанд хамрагдахыг хичээдэг. Энд бакалавр сургалтанд тэтгэлэг олгох газар бараг алга. Шинэ Зеландын их сургуулиуд, элсэлтын журам, тэтгэлэгийн талаархи дэлгэрэнгүй мэдээлэлийг www.nzvcc.ac.nz хаягаар ороод олж болно. Шинэ Зеландын буурай орнуудад туслах санаас жил болгон 2 монгол иргэнийг Монголд хэрэгцээтэй мэргэжилээр дипломын дараахи сургалт буюу мaster, PhD сургалтанд сургах тэтгэлэг зарладаг.
Үүнд орохын тулд маш дэлгэрэнгүй өргөдөл эссэ бичих. Үүндээ чиний сурч байгаа мэргэжил Монгол улсад хир их эрэлт хэрэгцээтэй, чи төгсөөд улс орныхоо хөгжил дэвшилд хэрхэн хувь нэмэр оруулахаа яруу тод гаргасан байх хэрэгтэй. Өөр ямар бичиг баримт шаардлагатайг уг сайтаас харж болно. ийм баримтанд төрсний гэрчилгээ, дунд сургуулийн гэрчилгээ гэх мэт зүйлүүд орно.
Хэрэв чиний Англи хэл дээр дурдсан зүйлүүдийг хийхэд хангалтгүй санагдвал зуучлагчын туслалцааг авч болох юм. Зуучлалч нь өргөдөл эссэ бичих, бичиг баримтаа бүрдүүлэх, сургуулиа олох, сургуультайгаа харьцах зэрэгт туслах юм.
Огноо : 2009/08/10    
 
 
online : 1 visited : 26,688
Copyright © Tetgelegt Bolovsrol Tuv. Developed by BatSoft llc