Канадын их сургуулийг сонгох 10 шалтгаан
*10000 гаруй тєрлийн хєтєлбєртэй.
*Канадын их сургуулиудын сургалтын чанар жигд сайн, олон улсын тєвшинд хvлээн зєвшєєрєгдсєн, АНУ болон бусад дэлхийн боловсролын зах зээлд тэргvvлдэг орнуудтай адил.
*Канадад англи, франц хэлийн аль дээр ч сурах боломжтой. 130000 гаруй гадаадын оюутантай.
*Амьдралын єртєг Австрали, Англи, АНУ-аас бага.
*Канадын нийгэм маш тайван, хєгжлийн тєвшин єндєр, амьдрах, ажиллах, сурахад таатай, гэмт хэрэг бага гардаг
*Их сургуулиудын орчин vнэхээр сэтгэл булаам сайхнаас гадна номын сан, оюутны клуб, чєлєєт цагаа єнгєрєєх театр, спорт заал, бялдаржуулах тєв тєдийгvй бурхны шашны тєвvvдтэй.
*Оюутны байр бvхэлдээ интернэт сvлжээтэй. Гэрээсээ гарахгvйгээр сурах, амьдрах, ажиллах боломжтой.
*Канадын хvн ам маш олон улс vндэстнээс бvрддэг тул оюутан “Би гадаадын иргэн” гэх ямар ч шаардлага гарахгvй.
*Цаг агаарын хувьд Монголтой тєстэй болохоор манай оюутнуудад эх орныг нь санагдуулдаг.
Канадын их сургуульд хэрхэн элсэх вэ
*Канадын их сургуульд суралцахын тулд найман сарын ємнєєс тєлєвлєх нь зvйтэй.
*Сургуульд элсэхийн ємнє Та єєрєє хэр зэрэг сайн сурагч, оюутан бэ гэдгээ бодож vзээрэй. Торонтогийн их сургууль, Макгиллийн их сургууль зэрэг нэр хvндтэй сургуулиудын босго єндєр.
*Таны сонгосон мэргэжил тухайн сургуульд байна уу гэдгийг юуны ємнє судлах хэрэгтэй. Хэрэв шийдэж чадахгvй бол эхний жилд тєрєл бvрийн хичээл сонгон суралцаад, хоёр дахь жилээс мэргэжлээ сонгох боломж байдаг гэдгийг бодолцоорой.
*Их сургуульд элсэх єргєдлийн маягтыг онлайн бєглєж, Visa, Master гэх мэт картаар єргєдлийн хураамжийг тєлнє. Онтарио мужийн их сургуулиудад элсэх бол сургуульд суралцах материалыг хvлээн авдаг нэгдсэн системтэй гэдгийг анхаараарай. Єєрєєр хэлбэл Та сургууль бvрт єргєдлийн материал явуулахын оронд нэг л газар явуулна гэсэн vг.
*Та паспорт, дунд сургууль тєгссєн гэрчилгээний хуулбар, тvvний орчуулга, бусад шаардлагатай материалыг сонгосон сургуульдаа цаг хугацаанд нь шуудангаар явуулах хэрэгтэй.
*Харин таны TOEFL, IELTS-ийн шалгалтын дvнг уг шалгалтыг авдаг байгууллага /ETS гэх мэт/-д явуулах ёстой. Та уг байгууллагатай утсаар холбогдож, онлайнаар хvсэлтээ гаргаж, элсэх гэж буй сургуулийнхаа кодыг єгвєл тэд таны хэлний шалгалтын дvнг тухайн сургуульд явуулдаг. Уг vйлчилгээ 25 орчим ам.доллар байдаг. Ямар ч сургууль хэлний шалгалт єгсєн гэрчилгээний хуулбарыг Танаас хvлээн авдаггvй.
*Хэрэв та намар буюу есдvгээр сараас эхлэн суралцах хvсэлтэй байгаа бол материалаа арванхоёрдугаар сарын сvvлч гэхэд бэлэн болгож явуулах ёстой. Монголоос Канад руу шуудан илгээхэд 14 хоног болно гэж тооцоолоорой. Харин экспресс шуудангаар явуулбал долоо хоногийн хугацаа шаардлагатай.
*Сургуулиас таныг авсан гэсэн урилга ирсний дараа Канадын Элчин сайдын яам, консулын газарт хандаж, оюутны эрхийн бичгээ авна. Монгол Улсын иргэн БНХАУ-ын Бээжин хотод байдаг Канадын Элчин сайдын яаманд хандана.
*Оюутны эрхийн бичгийн хамт Канадын визийг Танд олгох болно.
*Хэрэв Та Quebec мужид сурах бол 100 канад доллар тєлж “Certificat d’acceptation du Quebec” нэмж авах шаардлагатай.