|
|
|
Нүүр ->Виз ->Бусад -> |
|
Виз
|
Шенгений виз
Шенгений виз нь Шенгений гэрээний гишүүн бүх оронд зорчих, оршин суух эрхийг олгодог. Одоогийн байдлаар дараах улсууд Шенгений гэрээнд нэгдэн орсон байна: Бельги, Дани, Герман, Эстони, Финланд, Франц, Грек, Исланд, Итали, Латви, Литва, Люксембург, Мальти, Нидерланд, Норвег, Австри, Польш, Португал, Швед, Словак, Словени, Испани, Чех, Унгар. Та өөрийн зорчих гол орны Элчин сайдын яаманд визийн өргөдлөө гаргана. Германы Элчин сайдын яам дараахь улсуудыг төлөөлж байгаа тул таны зорчих гол орон Герман, Бельги, Дани, Грек, Латви, Люксембург, Нидерланд, Австри, Португал, Испани, Исланд, Швед, Финланд улсууд бол Та Германы Элчин сайдын яаманд өргөдлөө гаргаж болно. Өргөдлөө өгөхдөө үйлчилгээний хураамж 60 евротой тэнцэх доллараар(тухайн өдрийн ам. Долларын ханшаар) төлөх ба энэ хураамжийг виз татгалзсан болон өргөдлөө буцаан авсан тохиолдолд буцаан олгохгүй. Та өргөдлийн маягтыг визийн тасаг болон Элчин сайдын яамны цахим хуудаснаас үнэгүй авна. Өргөдлийн маягтыг бөглөхдөө орчуулгын товчоо болон гуравдагч этгээдийн туслалцаа авах шаардлагагүй. Та гуравдагч этгээдийн туслалцааг авсан ч өргөдөлд мэдүүлсэн мэдээллийн үнэн зөвийг Та өөрөө хариуцна. Та визний мэдүүлгээ цаг хугацаанд нь өгнө үү (баримт бичгийг явахаасаа 3 сарын өмнө өгч болно)! Баримт бичгийг хамгийн багадаа ажлын 4 өдөрт боловсруулан шийдвэрлэх ба асууж тодруулах зүйл гарсан зарим тохиолдолд үүнээс удаан хугацаа шаардагдаж болно. Зарчмын хувьд виз мэдүүлэгч өөрийн биеэр ирж өргөдлийг гаргана.Зарчмын хувьд виз мэдүүлэхдээ нэг, хоёр ба олон удаа орох виз мэдүүлж болох ба нийт оршин суух хугацаа нь Шенгений орнуудад нэвтэрсэн өдрөөс эхлэн хагас жилд 90 хоногоос илүүгүй байна. 18-аас доош насны аялагчид асран хамгаалагчийн нотариатаар баталгаажуулсан зөвшөөрлийг авчирна. Аялагч болгон тусдаа өргөдөл гаргана. Элчин сайдын яам бүх төрлийн аялалд зориулж дэлгэрэнгүй санамж бичгүүдийг гаргасан байгаа. Баримт бичгийг дутуу бүрдүүлж өгвөл мэдүүлгийг шийдвэрлэх боломжгүйг анхаарна уу! Дээр дурдсан баримт бичгүүдээс гадна зарим тохиолдолд нэмэлт зүйл шаардагдаж болно.
|
|
|
|
|
|
|
|
|
|