<September 2010>
SuMoTuWeThFrSa
2930311234
567891011
12131415161718
19202122232425
262728293012
3456789
 
Нүүр ->Виз ->Канадын виз ->
Канадын виз
 Монгол иргэдийн бүх төрлийн визний мэдүүлгийг Бээжин дэх Канадын Элчин Сайдын яамны Виз цагаачлалын хэлтэс хариуцаж хүлээн авна. Тус Визний хэлтэс нь Канадад зорчих, суралцах, ажиллах, оршин суух хүсэлтэй иргэдийн асуудлыг авч шийдвэрлэнэ. Мөн Бээжин хот дахь Канадын Визний төвөөр (VAC-Visa Application Centre) дамжуулж визэнд хандаж болно.
Визний талаарх санамж, визний мэдүүлгийн төрөл, шаардлагатай материалын жагсаалтыг дараахь линкээр орж авна уу
(1)  Канад Улсад богино хугацаагаар хувийн шугамаар, албан ажлаар, 6 сараас дотогши хугацаанд суралцах эсвэл дамжин өнгөрөх (транзит) гэж байгаа тохиолдолд Temporary Resident Visitor Visa гэсэн визний мэдүүлэг бүрдүүлж өгнө. 24 хуудас бүхий мэдүүлгээ (PDF файлаар бий) татаж, хэвлэж авна. Хэвлэж авсныхаа дараа бөглөх хэсгүүдийг дармал үсгээр англи буюу франц хэлээр гараар хар өнгийн балаар/үзгээр бөглөнө. Эсвэл бичгийн машинаар бөглөж болно.
(2)  Канад Улсад 6 сараас дээш хугацаанд суралцах гэж байгаа тохиолдолд Study Permit гэсэн визний мэдүүлгийг бүрдүүлж өгнө. 20 хуудас бүхий мэдүүлгээ (PDF файлаар бий) татаж хэвлэж авна. Хэвлэж авсныхаа дараа бөглөх хэсгүүдийг дармал үсгээр англи буюу франц хэлээр гараар хар өнгийн балаар/үзгээр бөглөнө. Эсвэл бичгийн машинаар бөглөж болно.
(3)  Канад Улсад ажил эрхлэх (ажил олгогчийн урилгатай байх) гэж байгаа иргэд Work Permit гэсэн визний мэдүүлгийг бүрдүүлнэ. 17 хуудас бүхий мэдүүлгээ (PDF файлаар бий) татаж хэвлэж авна. Хэвлэж авсныхаа дараа бөглөх хэсгүүдийг дармал үсгээр англи буюу франц хэлээр гараар хар өнгийн балаар/үзгээр бөглөнө. Эсвэл бичгийн машинаар бөглөж болно.
(4) Канад Улсад албан ёсоор цагаачлах хүсэлтэй иргэд дэлгэрэнгүй мэдээллийг www.cic.gc.ca дээр дарж үзнэ үү. 
Огноо : 2009/08/10    
 
 
online : 1 visited : 26,480
Copyright © Tetgelegt Bolovsrol Tuv. Developed by BatSoft llc