<September 2010>
SuMoTuWeThFrSa
2930311234
567891011
12131415161718
19202122232425
262728293012
3456789
 
Нүүр ->Виз ->Солонгосын виз ->
Солонгосын виз
 

Солонгост суралцах нь шийдэгдэж, Солонгосын аль нэг сургуулиас элсэх зөвшөөрлийн бичиг (томилолт) авсан бол Солонгост орж ирэхийн тулд шаардагдах бичиг баримтыг бүрдүүлж виз авах хэрэгтэй. Их дээд сургуульд суралцах удаан хугацааны сургалтад элсэх болон хэлний дамжаа, Солонгос соёлын сургалт зэрэг түр хугацааны сургалтад хамрагдахад Солонгост оршин суух зөвшөөрлийн хугацаа нь өөр өөр тул холбогдох дүрэм журмыг заавал нягтлах хэрэгтэй.
Солонгост орж ирэхийн тулд бүрдүүлэх бичиг баримт их тул интернэтээр эсвэл Солонгосын ЭСЯ-аар дамжуулан хэрэгтэй мэдээллийг авч болно. Суралцахаар ирэхийнхэээ өмнө хоол хүнс, уур амьсгал, хувцас, зан заншил, орон байр, соёл, түүх, хэл зэргийн талаар нарийн мэдээлэл авсан байх шаардлагатай. Уг хумпэйжний бусад цэсийг ашиглавал мэдээлэл олж авахад тань нэмэр болж чадна. Гадаадад урт хугацаагаар амьдрахын тулд визний асуудал эн тэргүүний асуудал тул Солонгост ч гэсэн ялгаагүй ирэхийнхээ өмнө гадаад паспорт, визээ дахин нягтлах хэрэгтэй. Визний талаар дараахи мэдээллийг мэдсэн байвал зохино.

1. . Виз гэж юу вэ?

“Аль нэгэн улсын иргэний гадаадад зорчихийг хүлээн зөвшөөрсөн хилээр нэвтрэх зөвшөөрөл”, “гадаадын иргэний виз хүссэн өргөдөлийг хүлээн авч, консулын олгосон хилээр нэвтрэхийг хүлээн зөвшөөрсөн үйл ажиллагаа” гэсэн утгаар хэрэглэгддэг ч Солонгост сүүлийнх нь утгаар буюу “гадаадад төлөөлж буй консулын гадаадын иргэнд олгосон хилээр нэвтрэхийг зөвшөөрсөн үйл ажиллагаа” гэсэн утгаар нь хэрэглэдэг.

А. Визний ангилал
1) Нэг удаагийн виз
○ Визний хүчинтэй хугацаанд нэг л удаа нэвтэрнэ.
○ Виз дарснаас хойш 3 сарын хугацаанд хүчинтэй. (Харин гэрээ хэлэлцээрт тусгагдсан тохиолдолд тухайн гэрээ хэлэлцээрийн хугацаанд хүчинтэй)

2) Олон удаагийн (мальти) виз
○ Визний хүчинтэй хугацаанд 2оос дээш удаа нэвтэрнэ.
○ Виз дарснаас хойш
- дипломат (A-1) ангиллаас гэрээ хэлэлцээр (A-3)ийн ангиллийн визний хугацаа 3 жилийн хүчинтэй
- олон удаагийн виз дарах гэрээ хэлэлцээрийн дагуу олгосон виз тухайн гэрээ хэлэлцээрийн хугацаанд хүчинтэй
- улсын эрх ашгийн үүднээс олгосон виз нь Хууль зүйн Яамны Сайдын тусгайлан тогтоосон хугацаанд хүчинтэй

Б. Виз олгох зөвшөөрлийн
Энэ нь виз олгох дамжлагыг улам хялбаржуулж, виз авахад зарцуулагдах хугацааг хэмнэхийн тулд дотоодын уригчийн урилгад тулгуурлан цагаачлалын албанаас виз авах гэж буй иргэнийг судалсны үндсэн дээр виз олгох зөвшөөрлийн бичгийг олгож, гадаадад суугаа консулын алба нь уг бичгээр виз дарах ба онцгой тохиолдлоос бусад үед виз олгох зөвшөөрлийн бичгээр виз олгож байна.
Виз олгох зөвшөөрлийн бичиг авахын тулд уригч нь холбогдох бичиг баримтыг бүрдүүлж, өөрийн харъяаны цагаачлалын албанд виз олгох зөвшөөрлийн бичиг олгох өргөдөл гаргана. Ингэж авсан виз олгох зөвшөөрлийн бичгээ орж ирэх гэж байгаа гадаад иргэндээ илгээж, тухайн иргэн нь гадаадад суух консулын албанд виз олгох зөвшөөрлийн бичгээ өргөдлийн хамт өгч, виз даруулж авч болно. Виз олгох зөвшөөрлийн бичгийн хүчинтэй хугацаа 3 сар бөгөөд нэг л удаа нэвтэрнэ.

2. Зэрэг олгох сургалтын виз (D-2)

А. Энэ ангиллын виз авах шаардлагатай хүн
БНСУ-ын Боловсролын Яамны зөвшөөрөлтэй мэргэжлийн коллеж, их дээд сургууль, магистрантур докторантурт бакалавр, магистр, докторын зэрэг хамгаалах гэж байгаа хүн энэ ангиллын виз авах шаардлагатай.

Б. Виз авах арга, бүрдүүлэх материал
БНСУ-ын ЭСЯ болон Консулын албанд виз авах өргөдлөө гаргаж, дараах материалыг бүрдүүлнэ.

1) Виз авах тохиолдолд
○ гадаад паспорт
○ виз хүссэн өргөдөл (өргөдлийн маягтийг ЭСЯаас авах)
○ элсэн орсон их дээд сургуулиас олгосон элсэлтийн зөвшөөрлийн бичиг буюу томилолт
○ хамгийн сүүлд дүүргэсэн сургуулийн гэрчилгээн дэх сурлагын дүн
○ банкны баталгаа (10,000аас дээш америк доллар)
○ гэр бүлийн тодорхойлолт (зөвхөн хятадууд)

2)Виз олгох зөвшөөрлийн бичиг авах тохиолдолд
○ БНСУ-ын иргэн уригч нь өөрийн харъяаны цагаачлалын албанд виз олгох зөвшөөрлийн бичиг олгох өргөдөл гаргаж авна.
○ Орж ирэх гэж байгаа гадаад хүн БНСУ-ын иргэн уригчаас илгээсэн виз олгох зөвшөөрлийн бичгийг авч, гадаад паспорт, виз хүссэн өргөдлийн хамт ЭСЯ болон Консулын албанд өгч визээ гаргуулна.
○ БНСУ-ын иргэн уригч нь виз олгох зөвшөөрлийн бичиг авах гэж байгаа тохиолдолд өмнө дурьдсан “Виз олгох зөвшөөрлийн бичиг “ хэсэгт дурьдсаны дагуу өргөдөл гаргахад болно.

※ Консулын алба нь шаардлагатай гэж үзвэл бусад баримт бичиг шаардаж болно.

3. энгийн виз (D-4)

А. Энэ ангиллын виз авах шаардлагатай хүн
○ Их дээд сургуулийн харъяа хэлний дамжаанд сурах гэж байгаа хүн
○ Гадаад оюутан сургах нөхцөлтэй боловсролын байгууллага болон судалгааны байгууллагаас өөр боловсролын байгууллагын сургалтад хамрагдах гэж байгаа хүн
○ Улсын болон олон нийтийн судалгааны байгууллага, сургалтын төв зэрэгт технологи техникийн сургалтад хамрагдах гэж байгаа хүн
○ Сургалтын байгууллагаас цалинжиж байгаа хүн болон үйлдвэрлэлийн сургалт хийж байгаа хүн

Б. Виз авах арга, бүрдүүлэх материал
1) Виз авах тохиолдолд
БНСУ-ын ЭСЯ болон Консулын албанд виз авах өргөдлөө гаргаж, дараах материалыг бүрдүүлнэ.

○ Их дээд сургуулийн харъяа хэлний дамжаанд солонгос хэл сурах гэж байгаа оюутан, их дээд сургууль хооронд хамтын ажиллагааны гэрээний дагуу сургалтад хамрагдах солилцооны оюутан
- гадаад паспорт
- виз хүссэн өргөдөл (өргөдлийн маягтийг ЭСЯаас авах)
- сургалтад хамрагдахыг нотолсон тухайн байгууллагын зөвшөөрлийн бичиг
- банкны баталгаа (3,000аас дээш америк доллар)
-батлан даалт (сурах хугацаанд шаардагдах төлбөрийн чадварыг нотлох боломжгүй болон Хууль Зүйн Яамын Сайдын хүлээн зөвшөөрсөн тохиолдолд шаардлагатай )

※ энгийн виз авах шаардлагыг хангасан хүн их дээд сургуулийн хэлний дамжаанд сурах гэж байгаа тохиолдолд 91 ээс дээш хоногийн урт хугацааны виз авахад цаг хугацааны хувьд боломжгүй тохиолдолд эхлээд 90 хоног хүртэлхи С-3 ангиллын виз аваад хилээр нэвтэрч орж ирсэнийхээ дараа харъяаны цагаачлалын албанд очиж визнийхээ ангиллыг солиулж болно.

2) Виз олгох зөвшөөрлийн бичиг авах тохиолдолд
- БНСУ-ын иргэн уригч нь өөрийн харъяаны цагаачлалын албанд виз олгох зөвшөөрлийн бичиг олгох өргөдөл гаргаж авна.
- Орж ирэх гэж байгаа гадаад хүн БНСУ-ын иргэн уригчаас илгээсэн виз олгох зөвшөөрлийн бичгийг авч, гадаад паспорт, виз хүссэн өргөдлийн хамт ЭСЯ болон Консулын албанд өгч визээ гаргуулна.
- БНСУ-ын иргэн уригч нь виз олгох зөвшөөрлийн бичиг авах гэж байгаа тохиолдолд өмнө дурьдсан “Виз олгох зөвшөөрлийн бичиг“ хэсэгт дурьдсаны дагуу өргөдөл гаргахад болно.

Огноо : 2009/08/10    
 
 
online : 2 visited : 26,486
Copyright © Tetgelegt Bolovsrol Tuv. Developed by BatSoft llc