|
|
|
Нүүр ->БИДНИЙ ТУХАЙ -> |
|
Бидний тухай
|
Тэтгэлэгт Боловсрол Төв нь 2007 онд байгуулагдсан нийгэмд үйлчилдэг, сайн дурын болвсролын байгууллага юм. Манай төв нь гадаад, дотоодын олон тэтгэлэгт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг бөгөөд оюутан сурагчдын хэлний мэдлэгийг дээшлүүлэн, тэднийг цаашид хөгжих, гадаадад 100% тэтгэлгээр суралцахад нь мэдээллээр хангаж, дэмжлэг үзүүлдэг. Манай боловсролын байгууллага нь Монголынхоо гадаадад сурах хүсэл сонирхолтой мянга мянган хүмүүсийг гадаадын сайн дурын боловсролын байгууллага, их дээд сургуулиудын дэмжлэгтэйгээр үнэ төлбөргүй суралцуулахаар зорин ажиллаж байгаа бөгөөд одоогоор 30 гаруй боловсролын байгууллагууд, их дээд сургуулиудтай холбоо харилцаатай ажиллаж байна.
Манай төв нь доорх үйл ажиллагаануудыг явуулдаг.
- Монгол улсын хэмжээнд зарлагдаж буй тэтгэлгүүдийн талаар болон олон улсын хэмжээнд зарлагдаж байгаа бүхий л тэтгэлгүүдийн талаар мэдээлэл зөвлөгөө өгнө - Номын сан - Гадаад хэлний сургалтын төв - Боловсролын талаарх олон нийтийн арга хэмжээ - Оюутан сурагчдыг жил бүр үнэ төлбөргүй Англи хэлний сургалтанд хамруулж, амжилттай суралцсан тохиолдолд гадаадад тэтгэлгээр суралцуулдаг - Гадаадад сурах асуудлаар зөвлөгөө өгөх - Боловсролын талаарх бүхий л мэдээллийг өгнө.
ТЭТГЭЛЭГТ БОЛОВСРОЛ САН
Тэтгэлэгт Боловсрол Төв нь гадаадад сурч мэдлэг боловсролоо дээшлүүлэх хүсэл сонирхолтой хүмүүсийг дэмжих зорилгоор ТЭТГЭЛЭГТ БОЛОВСРОЛ САН байгуулан ажиллаж байгаа бөгөөд энэхүү сангийн шугамаар жил бүр оюутан сурагчид, ажилтан албан хаагчдыг гадаадад 100% тэтгэлгээр сургадаг.
|
|
|
|
|
|
|
|
|
|