<September 2010>
SuMoTuWeThFrSa
2930311234
567891011
12131415161718
19202122232425
262728293012
3456789
 
Нүүр ->Гадаад улсуудын
боловсролын систем ->Солонгос ->
Солонгосын боловсролын систем
 БНСУ-д хүүхдүүд 6 наснаас эхлэн сургуульд явдаг. 11 нас хүртлээ бага сургуульд, 12-14 насандаа дунд сургуульд, 15-17 настай бол ахлах сургуульд сурч Ерөнхий боловсролын эрдмийг эзэмшдэг. Одоогийн байдлаар, Сөүл хотноо нийт 512 бага сургууль, 352 дунд сургууль, 273 ахлах сургууль үйл ажиллагаагаа явуулж байна. 18 хүрсэн сурагчид маань сургуулиа төгсөөд 15 коллеж, 36 их сургуулиудад элсэн суралцах боломжтой.
Гадаадын иргэд англи, франц гээд олон улсын хэл дээр хичээлээ заадаг Гадаадын Ерөнхий боловсролын сургуулиудаас  сонголтоо хийж, хүүхдээ бүртгүүлэн сургаж болно.
• Эцэг эхийн аль нэгний болон хүүхдийн гадаад паспорт
• Хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр
• Сурагчийн сурлагыг илтгэсэн тодорхойлолтыг  ихэвчлэн сургуулийн захиргаанаас шалгаж бүртгэдэг.
Гадаадын ЕБСургуулиуд нь хүүхдүүдээс хэлний шалгалт, заримдаа математикийн шалгалтыг авч, элсэн орох эсэхийг тодорхойлдог. Тухайлбал, Сөүлийн Гадаадын ЕБС гэхэд Англи улсын сургалтын системтэй бөгөөд Hannam-dong, Itaewon, UN Village, Ichon, Yeoksam, Songbuk, Bangbae / Banpo, Gangnam гэсэн маршрутаар сурагчдад унаагаар үйлчилдэг байна. Энэ тухай http://www.sfs.ac.kr болон http://www.kis.or.kr зэрэг гадаад хэлний сургалттай олон сургуулиудын вэбхуудаснаас сонирхож болох юм.
Хууль бусаар болон нийт оршин суугаа гадаад иргэдийн хувьд, Солонгосын сургуулиудад хүүхдээ сургахад зайлшгүй шаарддаг бичиг баримтын нэг бол Цагаачлалын Төв газраас олгодог “Гадаадын иргэний бүртгэлийн гэрчилгээ” юм. Үүнийг тухайн орон нутгийн Боловсролын газарт хандахдаа заавал авчрах ёстой бөгөөд энэ бичиг баримтгүй гадаад иргэний хүүхэд нь Солонгосын сургуульд элсэн орох, шилжин суралцах боломж хаагдмал байдаг.
Өмнөд Солонгост байгаа Монголчуудын хувьд, тус улсын ЗГ-аас авч хэрэгжүүлсэн нэг томоохон ажил бол хууль бусаар оршин сууж буй Монгол иргэдийн хүүхдүүдийн сурах эрхийг Солонгос хүүхдүүдтэй яг нэг адил нөхцөлтэйгээр хангаж өгсөн явдал юм. Энэ хүрээнд, визийн хугацаа хэтрvvлэн оршин сууж буй бага сургуулийн 6-13 насны хvvхэд болон тэдний төрсөн эцэг, эхийг 2006 оны 9 сарын 1-нээс 11 сарын 30-ныг хvртэлх хугацаанд бvртгэж, 2008 оны 2 сар хvртэл оршин суух зөвшөөрөл олгон, хамрагдсан хvvхдэд Д-4, эцэг, эхэд нь Г-1 ангиллын виз олгожээ. Энэ нь БНСУ-ын Ерөнхийлөгч Ну Мv Хёны Монгол улсад 2006 онд хийсэн айлчлалын үр дүнд авагдсан арга хэмжээ юм.
Цэцэрлэг- Балчир насныхныг сургуульд элсэн орж суралцахад зориулж, Солонгосын цэцэрлэгүүд өдөрт 3 цаг хичээллэдэг.
Бага сургууль- Солонгос боловсролыг эзэмшихийг хүссэн хүүхэд бүр бага ангидаа жилд 220 өдөр хичээллэн, Солонгос хэл, Математик, Дуу хөгжим, Зураг урлал, Шинжлэх ухаан, Биеийн тамирын хичээлд орохын зэрэгцээ янз бүрийн ур чадвар эзэмших Дадлагын хичээлд явж суралцдаг.
Дунд ба Ахлах сургууль- Бичиг баримт бүрэн бөгөөд Солонгосын ерөнхий боловролын эрдмийг эзэмшихэд тухайн хүүхдийн мэдлэг хангалттай гэж үзвэл зохих ангидаа элсэн орж суралцахад нээлттэй юм.
Огноо : 2009/08/09    
 
 
online : 1 visited : 26,478
Copyright © Tetgelegt Bolovsrol Tuv. Developed by BatSoft llc