Англид боловсролын тогтолцоо бий болж хөгжсөн замнал урт түүхтэй.Одоо байгаа Англи хэлтэй улсууд дотор хамгийн эртнийх гэж тооцогддог Кантербери дэхь Кингийн сургууль, Рочестер дэхь Кингийн сургууль тус бүртээ зургаа, долоодугаар зуунд үүссэн гэж үздэг. Эхний мянган жилд байгуулагдсан сургуулиуд дотроос одоо дор хаяж найм нь оршин тогтносоор байдаг.Эдгээр сургуулиудын дийлэнх нь төлбөртэй байдаг ч 700 онд үүсэн бий болсон Бээвэрлийн дунд сургууль зэрэг төрийн мэдлийн сургуулиуд ч байдаг.Ер нь тэр үеэс хувийн, төрийн сургуулиуд, коллеж гэх мэтийн өөр өөр хэлбэрүүд хаяа нийлэн оршиж ирсэн.Үүнээс гадна Винчестр коллеж (1382 онд байгуулагдсан), Ийтон коллеж(1440 онд байгуулагдсан),Тонбрижийн сургууль(1553 онд байгуулагдсан), Рагби сургууль (1567 онд байгуулагдсан), Хароу сургууль (1382 онд байгуулагдсан), Чартерхауз сургууль (1611 онд байгуулагдсан) зэрэг алдартай сургуулиуд бий. Охидын сургуулиудаас Ред Мэйдс одоо хүртэл бий.Англи мөн хамгийн эртний их сургуулиудын эх орон билээ. Эдгээрийн тоонд Оксфордын их сургууль (12-р зуун), Кэмбрижийн их сургууль (13 –р зууны эхэн) орно.Боловсролын салбарыг Хүүхэд, Сургууль, Гэр бүлийн Яам хариуцдаг бөгөөд энэ салбар нь татварын орлогоор санхүүждэг төрийн үнэ төлбөргүй сургуулиуд, төлбөртэй “хувийн” (“нийтийн” эсвэл “бие даасан” гэж нэрлэх тохиолдол бий) сургуулиуд гэж хоёр хуваагддаг.
Британийн боловсролын систем нь олон улсын стандартын түвшинд нийцсэн өндөр чанартай сургалтын агуулга бүхий 5 үндсэн түвшний боловсролыг эзэмшүүлдэг. Үүнд,
· Сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэг
· Анхан шатны боловсрол буюу бага сургууль
· Дунд буюу Ерөнхий боловсролын сургууль
· Мэргэжлийн сургалтын төв
· Их дээд сургуулиуд, их сургуулийн дараахь эрдмийн зэргийн боловсрол
Британийн хүүхдүүд 5-16 настайдаа сургуульд сурч, 11 настайгаасаа эхлэн Ерөнхий эрдмийн боловсролыг хангах сургалтын системд хамрагдаж, 16 насандаа Үндэсний хэмжээнд явагддаг шалгалтыг өгч, сертификатын түвшинд дунд сургуулиа төгсдөг.
Тус GCSE (General Certificate of Secondary Education)-ыг бүрэн эзэмшснийг баталсныхаа дараа 2 , түүнээс дээш жил үргэлжлэх ахлах сургууль болон мэргэжлийн коллежуудад элсэн ордог. Үүний дараа Их дээд сургуульд сонголтоо хийж элсэн орсноор 3-4 жилийн хугацаатай суралцаж, мэргэжлийн эрдмийн зэрэг хүртэнэ.
Сургуулиуд жилд нийт 39 долоо хоног хичээллэхдээ 6 улиралд хуваагддаг. Хичээлийн шинэ жил мэдээж 9 сард эхэлж, 7 сард дуусдаг. Харин их дээд сургуулиуд 9 эсвэл 10 сард эхэлж, 5, 6-р сард оюутнууд төгсөлтөө хийдэг. Гол баяр ёслолын өдрүүд болох Зул сарын баяр, Улаан өндөгний баяр болон зуны улиралд амарч, дараагийн улирал, дараагийн түвшний сургалтандаа орж суралцдаг нь дэлхий нийтийн нийтлэг боловсролын системтэй адил юм.
Их Британид Ерөнхий боловсролын эрдмийг ихэвчлэн үнэ төлбөргүй олгодог бол оюутнууд их дээд сургуульд элсэн орохдоо тэтгэлэгт хамрагдах, оюутны зээл авах зэргээр санхүүгийн асуудлыг шийдвэрлэх боломжтой ажээ. Гадаадын оюутнуудын хувьд, сургалтын төлбөрийн асуудал өндөр тусдаг.