<September 2010>
SuMoTuWeThFrSa
2930311234
567891011
12131415161718
19202122232425
262728293012
3456789
 
Нүүр ->Гадаад улсуудын
боловсролын систем ->Америк ->
АНУ-ын боловсролын систем
 

Америкийн Нэгдсэн Улс маргаангүйгээр дэлхийд нэгдvгээрт орох дээд боловсролын системтэй орон билээ. Тэгвэл сүүлийн арав гаруй жилд монгол оюутнууд Америкийн олон төрлийн их дээд сургуулиудад ирж суралцах болсон нь бахархууштай явдал юм.
Цаашид Америкийн их, дээд сургуульд суралцах сонирхолтой хүүхэд залуучуудад ямар төрлийн сургууль болон ер нь ямар бололцоо тэдний өмнө нээлттэй байгаа тухай бичвэл хэрэгтэй болов уу гэж би бодлоо.

Америкт нийтдээ таван төрлийн эрдмийн цол, зэрэг олгодог дөрвөн мянга гаруй (4056) их дээд сургууль байдаг. Үүнд:

    1. Associate (A.P.) зэрэг олгодог 2 жилийн коллеж;

    2. Bachelor буюу Baccalaureate (B.A. эсвэл A.B.) зэрэг олгодог дөрвөн жилийн коллеж;

    3. Master (M.A.) зэрэг олгодог их сургууль;

    4. Доктор (Ph.D.) зэрэг олгодог их сургууль;

    5. Бусад (M.D., J.D гэх мэтчилэн) нарийн мэргэжлийн цол олгодог сургуулиудад нийтдээ арвантаван сая гаруй оюутан суралцаж байна.

Эхний хоёр шат болох хоёр буюу дөрвөн жилийн сургуулиудад оюутнууд юу хүссэн дуртай мэргэжлээ шилж сонгон суралцаж болдог. Мэргэжлээ хоёроос илүү олон удаа сольсон байх явдал Америкийн оюутнуудын дунд энгийн үзэгдэл. Энэ нь манай Монголын дээд боловсролын сургалтын системээс ялгаатай бөгөөд энэ бололцоог манай оюутнууд бүрэн ойлгож, ашиглах хэрэгтэй. Мастер, Доктор буюу бусад нарийн мэргэжлийн цол олгодог сургуулиудад ихэвчлэн урьд нь сурсан мэргэжил дээр тулгуурлан элсэн ордог.

Associate зэрэг олгодог хоёр жилийн коллежийг англиар Associate’s College буюу Community College гэж нэрлэнэ. Хоёр жилийн коллеж нь Америкийн бүх дээд сургуулиудын 43 хувийг эзлэх бөгөөд хоёр жилд сурч дуусах програмтай. Энэ коллеж тухайн дүүрэг эсвэл бүсийн коллеж байна. Жишээлбэл, Northern Үirginia Community College (Виржиниа) эсвэл Mercer County Community College (New Jersey) гэх мэтчилэн.

Хоёр жилийн коллеж авууштай тал ихтэй.

Заримыг нь дурдвал:

1. Хоёр жилийн коллежийн оюутны төлбөр хамгийн хямд. Гадаад оюутны нэг улиралд төлөх төлбөр нь 2,500 орчим ам.доллар байдаг. Гадаад оюутны төлбөр дотоодынхоос илүү үнэтэй ч, 2-3 улирал онц, сайн дүнтэй суралцаад дээрээс нь санхүүгийн хүндрэлтэй нөхцөлд орсон тохиолдолд зарим сургууль төлбөрийг хөнгөвчилж өгдөг.

2.Гадаад оюутнууд 2 жилийн коллежид элсэн ороход TOEFL өгөх шаардлагагүй учир, ялангуяа 2001 оны есдүгээр сарын 11-нээс өмнө элсэн ороход хамгийн хялбар байсан. Харамсалтай нь, өнөөдөр Америкийн аль ч сургуульд гадаад оюутан элсэн ороход Америкийн виз гаргуулна гэдэг хүндрэлтэй болжээ.

3. Зарим хоёр жилийн коллежийн сургалт нь тухайн мужийнхаа улсын (state public) дөрвөн жилийн коллежийн эхний хоёр жилийн сурах програмыг хангадаг бөгөөд тэр нь цаашид үргэлжлүүлж сурах оюутанд тус болох давуу талтай.

4.Гадаад оюутнууд Америкийн ямар ч сургуулид заавал “бүтэн цагаар” сурах ёстой. Гэхдээ хоёр жилийн коллежид оройн цагаар суралцах бололцоотой.

5. Мөн хоёр жилийн коллеж хэдийгээр програм нь хоёр жилийн хугацаатай ч, бүртгүүлээд хичээл авсаар байвал тухайн хүн оюутны визээ хоёроос илүү жилээр хүчинтэй байлгаж болдог (дөрвөн жилийн коллежтой адил).

Америкчүүд хоорондоо “Чи ямар коллеж төгссөн бэ” гэж ярилцахдаа ихэнх тохиолдолд тэд дөрвөн жилийн буюу бакалавр зэрэг олгодог коллежоо дурсдаг. Америкт 20-30 жилийн өмнө 10 жилийн (high school) диплом авсан хүн давгүй амьдарч болж байсан бол өнөөдөр Бакалавр зэрэг горилсон байх нь амьдралд ахих наад захын шаардлага болоод байна.
Бакалавр зэргийг хувийн (priүate) буюу улсын (public) дөрвөн жилийн коллежоос авч болно. Өнөөдөр америк оюутнуудын 70 хувь нь бакалавр зэргийг хувийн коллежид горилж байгаа бол, 80 хувь нь доктор зэргийг Улсын их сургуулиас хүртэж байна. Дөрвөн жилийн коллежид ороход хоёр жилийн коллежийг бодвол хамаагүй их өрсөлдөөнтэй бөгөөд шалгуур ихтэй. Жишээлбэл, наад зах нь л гэхэд TOEFL-ийн шалгалт өгсөн байх хэрэгтэй бөгөөд оноо нь 500-гаас дээш байх хэрэгтэй.

Дөрвөн жилийн коллежийн оюутны төлбөр мөн илүү үнэтэй. Улсын дөрвөн жилийн коллежийн 1 жилийн оюутны төлбөр нь 20,000 орчим ам.доллар байдаг бол хувийн дөрвөн жилийн коллежийн төлбөр 50,000 ам.доллар хүрэх ч байдаг. Гадаад оюутнууд мөн л “бүтэн-цаг”-аар суралцах ёстой.

Улсын коллежид суралцвал оройгоор суралцах бололцоотой ч харин хувийн сургуулиуд сурвал заавал өдрийн оюутан байх хэрэгтэй. Давтан хэлэхэд коллежид суралцаж байх үед оюутнууд өөрийн дуртай сонирхсон хичээлээр суралцаж болох бөгөөд мэргэжлээ бараг хэд л бол хэдэн удаа сольж болно. Иймээс оюутнууд коллежид суралцах үедээ өөрийн сонирхол болон ямар мэргэжилд илуу авьяастайгаа зөв тодруулах нь маш чухал юм.
Хэдийгээр ямар мэргэжлээр бакалавр зэрэг горилох нь чухал боловч дөрвөн жилийн коллежид суралцах явцад хүн өөрийгөө хэрхэн сайн боловсруулж чадсан мөн ямар төрлийн чадваруудыг ямар төвшинд сурч хөгжүүлж чадсан явдал ажилд ороход илүү чухал байдаг.
Америкийн боловсролын системийн нэг онцлог, давуу тал бол оюутнуудыг бүрэн өөрөө бие дааж сэтгэдэг чадвартай болгож сургадагт оршино. Иймээс Америкийн коллеж төгссөн хүн аливаа нэгэн ээдрээтэй асуудал, бодлого, проблемтэй учирвал түүнийг шийдвэрлэх, хариултыг олж чөлөөтэй шинийг санаачлан сэтгэх тал дээр илүү чадалтай байдаг. Мөн коллежид суралцах явцад хүнтэй зөв харьцаж сурах чадварыг хөгжүүлнэ.

Хүнд өөрийн үзэл бодлоо зөв илэрхийлж, өөрийгөө зөв ойлгуулах болон бусдын хэлснийг зөв ойлгож сурах нь амьдралын туршид ямагт хэрэглэгдэх чухал чанар юм. Цаашилбал, ямар мэргэжил сонгосноос хамаарах ч гэсэн, Америкийн коллежийг төгссөн хүн бүр юмыг шинжлэн задлах, зарим нөхцөлд тооцоолон сэтгэх гэх зэрэг чадваруудыг сайн эзэмшсэн байх хэрэгтэй.

Америкт бакалавр болон түүнээс дээш цол зэрэг олгодог бөгөөд эрдэм шинжилгээний судалгаа, ажил хийдэг их сургуулийг Uniүersity гэж нэрлэнэ. Харин бакалавр зэргийг заавал тухайн Uniүersity дор харьяалагдах коллежоос авна. Америкийн коллеж дотор Iүy League гэсэн нэртэй группт багтдаг их сургуулиудын коллеж өндөр нэр хүндтэй. Жишээлбэл, Harүard, Үale, Princeton, Columbia, Cornell, UPenn, Dartmouth гэх мэтчилэн Iүy League их сургуулиуд байдаг. Мөн дэлхийд техник технологийн чиглэлээр тэргүүлдэг МIT буюу Massachusetts Institute of Technology гэдэг сургууль Бостон хотын ойролцоо оршино.
Бусад өндөр үнэлгээтэй их сургуулиудыг дурдвал: Stanford, UCLA, Georgetown, Johns Hopkins, Chicago г.м. юм. Мөн өндөр нэр хүндтэй дан бакалавр зэрэг голлон олгодог коллежуудаас дурдвал: Swarthmore, Boston College, Haүerford, Middlebury, Amherst, Wellesley, Williams, Bryn Mawr г.м. юм.

Монгол хүүхдүүд их сэргэлэн цовоо, ухаантай тул хичээл номоо сайн хийгээд, онц сайн суралцаад дээр дурдсан сургуулиудад элсэх өргөдөл гаргавал аль ч сургууль дуртайяа элсүүлж авах бөгөөд зарим тохиолдолд санхүүгийн туслалцаа ч үзүүлдэг. Иймээс Америкийн шилдэг сургуулиудад шамдан суралцаж, Монгол гэсэн нэрээ мандуулан, ирээдүйнхээ эзэд болцгоо гэж та нарт уриалъя.

Мастер болон Доктор цол зэргүүд

Энэ нийтлэлийн өмнөх хэсэгт Америкийн дээд боловсролын системийн тухай, хоёр жилийн Associate зэрэг олгодог буюу дөрвөн жилийн Bachelor’s зэрэг олгодог коллежуудын тухай бичсэн билээ. Энэ удаа хоёр болон дөрвөн жилийн коллежоос төгсөөд цаашдаа АНУ-д суралцъя гэвэл ямар боломжууд байдаг тухай, мөн Master болон Doctor (Doctorate) цолны тухай нарийвчлан бичье.

Юуны өмнө бид бүхний мэддэг нэг ташаа ойлголтыг энд залруулья. Бид коллежийг миний урьд бичсэний дагуу гагцхүү хоёр жилийн Associate зэрэг олгодог, эсвэл дөрвөн жилийн Bachelor’s зэрэг олгодог гэж ойлгох тал байдаг. Тэгвэл Master болон Doctor зэргийг коллежи гэсэн нэртэй сургуульд мөн адилхан хамгаалж болно.

Жишээлбэл, Bryn Mawr College л гэхэд Bachelor зэрэг голлон олгодог ч зарим салбар ухаанд Master болон Doctor зэргийг мөн горилдог сургууль. Тэгэхээр аливаа нэг сургуулийн нэрэн дээр үндэслэн тухайн сургууль яг ямар цол олгодог болохыг мэдэх аргагүй юм.
Нэгэн тайлбар хийхэд Bachelor зэрэгт суралцахыг “undergraduate studies”, харин Bachelor зэргээс дээш magistrantur болон aspirantur-т суралцахыг “graduate studies” гэж нэрлэнэ. Үүний жишгээр “undergraduate” оюутан нь дөрвөн жилийн сургуульд сурч байгаа, “graduate” оюутан нь magistrantur буюу apsirantur-т сурч буй оюутанг нэрлэнэ.

За тэгвэл, нэгэнт Bachelor зэрэг горилчихсон залуучуудад цаашид 2 төрлийн сонголт байна.

    1) Тэр дор нь үргэлжүүлж сурах,

    2) Хэдэн жил ажил хийсний дараа үргэлжүүлж сурах.

Дөрвөн жилийн коллеж төгссөний дараа ерөнхийдөө гурван төрлийн чиглэлээр цаашид суралцаж болно.

Үүнд:

    1. Master (M.A.) зэрэг олгодог magistrantur

    2. Doctor (Ph.D.) зэрэг олгодог aspirantur/doctorantur

    3. Бусад (эмчин M.D., хуульчийн J.D. гэх мэтчилэн) нарийн мэргэжлийн цол олгодог сургуульд үргэлжлүүлэн сурч болно.

Огноо : 2009/08/09   1 сэтгэгдэл | 424 үзсэн | хэвлэх  
сэтгэгдэл
Нэр  
сэтгэгдэл  
 
отгончитэг
хэрэгтэй мэдээлэл өгсөн та бүхэндээ баярлалаа
8/1/2010 9:54:04 PM
 
 
online : 1 visited : 26,477
Copyright © Tetgelegt Bolovsrol Tuv. Developed by BatSoft llc