<September 2010>
SuMoTuWeThFrSa
2930311234
567891011
12131415161718
19202122232425
262728293012
3456789
 
Нүүр ->Бусад хэрэгцээтэй
мэдээллүүд ->
Хэрэгцээт мэдээллүүд
 

CV-г хэрхэн бичих вэ?
    CV-нд хамгийн чухал нь өөрийн чинь талаар эерэг ойлголт төрүүлэх үзүүлэлтүүдийг бичдэг. Хэрэв та дөнгөж дунд сургуулиа төгсөж байгаа бол таны CV 2 хуудаснаас хэтрэхгүй л болов уу. Харин дээд сургууль төгссөн, ажлын туршлагатай, олон нийтийн болон сонгуульт ажлуудад оролцож байсан хүмүүсийн CV тун баялаг болдог. Ер нь л идэвхитэй, амьдрал нь баялаг хүний CV илүү сонирхолтой, баялаг болдог нь гарцаагүй. Гэхдээ нэг зүйлийг анхааруулахад CV-г 3 хуудаснаас хэтрүүлэн бичдэггүй байна.

CV нь дараах бүтэцтэй байна.
1. Үндсэн хэсэг
  Таны овог, нэр цаасны гол буюу төв хэсэгт байрлах нь стандартад нийцнэ. Утас, факс, и-мэйл, шуудангийн хаяг чинь нэрний тань баруун эсвэл зүүн талд байж болно.
2. Зорилго
   Зарим хүмүүс зорилгоо CV-ний гарчиг юм шиг харагдахаар бичсэн байдаг. Энэ бол буруу. Хэрэв та зорилгоо бичих гэж байгаа бол үндсэн хэсгийнхээ араас товч бөгөөд тодорхой илэрхийлэх хэрэгтэй. Зорилго чинь CV-нийхээ зорилготой нийцэх ёстой. Тухайлбал өргөдөл гарган хандаж буй сургуулийн хуулийн магистрын хөтөлбөрт зориулж гэдгээ товч илэрхийлсэн байж болно.
3. Боловсрол
   Дийлэнхи хүмүүс боловсрол эзэмшсэн байдлаа ажлын туршлагын дараа байх ёстой гэж үздэг. Энэ  зөв боловч тухайн тохиолдлоосоо хамааран өмнө нь оруулаарай. Ингэхдээ хамгийн сүүлд төгссөн сургууль, дамжаагаа эхэнд нь бичих дараалалтай байдаг.
4. Ажил эрхлэлт
   Өнгөрсөн хугацаанд юу хийж бүтээсэн бэь юу хийж чадах хүн бэ, ямар чадварт суралцсан, ямар туршлага хуримтлуулсан гэдгээ сайн товойлгох нь зүйтэй. Үүнийг илэрхийлэх хамгийн оновчтой аргуудын нэг бол ажиллаж байсан албан тушаалаа бичиж, хийж амжуулсан гол гол ажлууд, түүнд ямар оролцоотой байснаа ганц ганц өгүүлбэрээр илэрхийлэх арга юм.
5. Ур чадвар, авъяас, гавъяа шагнал
    Хүртэж байсан гавъяа шагнал, өргөмжлөл зэргийнхээ талаар бичнэ. Үүнийг чухам ямар хэлбэрээр бичихээ өөрөө шийднэ биз. Тэмцээн, уралдааны нэр, түүнд ямар байр эзэлж, шагнал, тэтгэлэг авсан, мөн огноог нь жагсааж бичиж болно. Зарим хүмүүс өөрт буй ур чадваруудаа жагсаагаад тус бүрт нь сайн, дунд, бага зэрэг гэсэн тэмдэглэгээг хийсэн байдаг.
6. Гишүүнчлэл, сонгуульт ажил
Маш олон хүмүүс өөрийн сонирхол, хүсэл, мэргэжлийн чиглэл, зан чанараасаа хамааран төрөл бүрийн клуб, олон нийтийн байгууллага, нийгэмлэгүүдэд гишүүнээр элссэн байдаг. Энэ хэсэгт бичих зүйлгүй хоосон байна гэдэг бол та идэвхи санаачлага тааруу, нийгмийн гишүүн, багийн тоглогч байж чадах эсэх нь эргэлзээтэй мэт харагдана. Үүний хамгийн гол давуу тал бол танй ижил дүн, сурлагын амжилттай мянга мянган өрсөлдөгчдөөс таны ялгарах гол давуу тал, онцгойрох шинж болдог юм.
7. Гадаад хэлний мэдлэг, сонирхол, чөлөөт цаг
Гадаад хэлний мэдлэг чадвараа уншсанаа ойлгох, ярьсныг ойлгох, ярих, бичих гэх мэтээр тус бүрт нь үнэлгээ өгч бичих нь зүйтэй. Ихэнхи хүмүүс өөрийгөө төгс, мэдэхгүй, чадахгүй зүйл үгүй мэтээр биччихдэг нь харамсалтай. Мөн анхаарах нэг гол зүйл бол та ямар зорилгоор, хаана өргөдөл гараж байна вэ? гэдгээсээ хамааран юуг бичих, юуг бичихгүй байх вэ? гэдгээ сайтар бодоорой. Ач холбогдолгүй жижиг зүйл бүхнээ бичвэл тогтсон нэг ойлголт буухааргүй, онцлог шинж харагдахгүй, сарнисан байдалтай болдог. Тиймээс та маш мэдрэмжтэй хандаж, цаг заваа зарцуулан няхуур хандах хэрэгтэй.


Зорилгын тодорхойлолт
   Бараг бүх сургууль өөрийн сонирхол,ирээдүйн зорилго, тус сургуулийн хөтөлбөрт хамрагдсанаараа юуг мэдэхийг хүсч байгаа зэргээ илэрхийлсэн зорилгын тодорхойлолт бичихийг шаарддаг. Туршлагатай элсэлтийн комиссын гишүүд “маш хүчтэй сэтгэгдэл, мэдрэмж төрүүлэхээр, өөртөө итгэлтэй, чөлөөтэй, нээлттэй бичсэн захидлууд анхааралд өртдөг” гэсэн байдаг. Ерөнхийдөө та зорилгын тодорхойлолтоо яаж ч бичиж болно. Гэхдээ эцсийн дүндээ таны захидлыг уншсан хүн:
1. Энэ оюутан хэн бэ? Тэр бусдаас юугаараа онцлог вэ?
2. Яагаад энэ оюутан манай хөтөлбөрийг сонгож байна юэ?
3. Манай хөтөлбөрт суралцаад энэ оюутан ирээдүйн зорилго, тэмүүлэлдээ хүрч чадах уу? гэдгийг мэдэрсэн байх ёстой гэдгийг санагтун.

Зорилгын тодохойлолт бичихэд анхаарах зүйлс:
1. Бүү хойшлуул
Аль болох эрт эхэлж, цаг хугацаа өнгөрөх тусам олон дахин хянаж, засварлаж, сайжруул. Хэдий чинээ олон дахин хянана төдий чинээ ус нь шүүгдэж чанартай болдог.
2. Яаж ч хичээгээд олдоо заавал гардаг.
Компьютерийн алдаа засагч, хянагчид бүү итгэ. Мэдээж тэдгээрийг ашигла. Гэхдээ компьютер ч алдаж болно. Бусад мэргэжлийн хүмүүсээр шалгуул. Болж өгвөл унаган англи хэлтэй хүнээр уншуулж үзвэл бүр сайн.
3. Өөрийгөө дахин бүү давт. Энэ нь уйтгартай.
өөрийнхөө тухай мэдээллийг дахин дахин давтаж 1 ижил санааг өөр үгээр давтан хэлэх нь тус болдоггүй.
 
4. Та төгс төгөлдөр хүн биш. Үүнийг хүн бүр мэдэж байгаа учир битгий өөрийгөө хоосон магт, хуур.
Ямар ч хүн өөрийнхөө сайн чанаруудын талаар бичиж байх үедээ төөрөлддөг. Тиймээс хэтрүүлэх хэрэггүй. Гэхдээ өөрийнхөө давуу тал, онцгойрох чанаруудаа магтах хэрэгтэй.
5. Илэрхий алдаа гаргахаас болгоомжил
Заримдаа анзааралгүйгээр хамгийн тэнэг алдааг ч хийх тохиолдолд байдаг. Олон дахин уншиж, өөр хүнээр угшуулах нь энэ алдааг олж харахад тусална.
6. Сүржин, цөс хөөргөм, уянгын халилтай үг бөмбөгдөх нь хэнд ч хамаагүй.
Зөв үгийг зөв газарт тавих нь эссэг илүү сайн болгодог. Гэвч ямар ч шалтгаангүйгээр, уянгын халилтай, цөс хөөргөм үг хэрэглэж, гайхуулах нь дэмий зүйл.

7. Шударга бай
Шударга буй зүйл амархан мэдэгддэг. Ялангуяа туршлагатай элсэлтийн комиссынхонд.
8. Таван толгой нэг толгойноос илүү
Хэн нэгнээр уншуулж, сэтгэгдлийг нь авахгүйгээр шууд илгээж болохгүй. Та хичнээн дахин уншаад ч олж харж чадахгүй алдааг өөр хүн ганц гүйлгэж хараад л олчихдог. Бусад хүмүүс таныг бодвол өөрөөр сэтгэж магад. Гэхдээ та хүн болгоны санаанд нийцүүлнэ гэсэн үг биш шүү. Бусдын санааг сонс, гэхдээ өөрийнхөөрөө шийдээрэй.
 
Нийтлэг алдаа
   Зарим оюутнууд гадаадад суралцах гэж буй зорилгоо маш буруу тодорхойлж бичээд байдаг. Зорилгын тодорхойлолт, эссэгээ бичихдээ аль болох Монголынхоо хөгжилтэй уялдуулах хэрэгтэй. Сургуульдаа очоод энэ сургуулиас юунд суралцах гэж байгаа, тэр сурсан эрдмээ яаж ашиглах вэ?, ямар төлөвлөгөөтэй байгаа вэ? гэдгээ сайн харуулж, нүдэнд нь үзэгдтэл илэрхийлэх ёстой.
   Бас нэг алдаа бол одоо сурах гэж буй зорилгоо өмнөх амьдралынхаа туршлагатай ерөөсөө холбож гаргадаггүй. Та өөрийн гэсэн амьдралын зорилготой, карьерын төлөвлөгөөтэй байх. Тэрэндээ хүрэхийн тулд өнгөрсөн хугацаанд амьдралынхаа зорилгыг биелүүлэхэд хэрхэн хувь нэмэр болох вэ? гэдэг логик уялдааг маш сайн гаргаж ирэх ёстой.


Cover letter
    Ажилд ороход, сургуульд өргөдөл гаргах, хүсэлт гаргах зэрэг олон зүйлд cover letter-г ашигладаг. Үүнийг бусад шаардлагатай материалуудын хамт өгдөг бөгөөд маш товчхоноор ямар зорилгоор, яагаад энэхүү өргөдөл, хүсэлтийг гаргаж байгаа, мөн өөрийн чинь онцлох зүйл, давуу тал юу вэ? гэдгийг нэг хуудсанд багтаан тодорхой илэрхийлэх учиртай.
   Энд нэг зүйлийг онцлон хэлэхэд, хүнээс ямар нэгэн зүйл хүсч байхдаа, захиа бичихдээ тухайн хүнийхээ сэтгэлгээний хэв маягт нь нийцүүлж хийвэл маш сайн үр дүн өгдөг юм шүү. Захиа, үйлдэл, үг хэллэг бүр чинь тухайн хүнд таалагдаж, тухайн хүний соёл, ёс зүйтэй нийцвэл маш сайн гэсэн үг.
 


 

   
 
 
online : 2 visited : 26,486
Copyright © Tetgelegt Bolovsrol Tuv. Developed by BatSoft llc