<September 2010>
SuMoTuWeThFrSa
2930311234
567891011
12131415161718
19202122232425
262728293012
3456789
 
Нүүр ->Англи хэл ->
Англи хэл
 

Use to, to be used to 
 
Аливаа гадаад хэлийг эхлэн суралцаж байгаа хүн юуны түрүүнд ойр зуурын хэдэн үг хэллэгтэй болсондоо урамшин үг тогтоож эхэлдэг. Үгсийн сангаа баяжуулах нь чухал боловч цээжилж авсан хэдэн үгээ хооронд нь зөв холбож, ярьж, бичиж сурахад хэлзүйн дүрмийг давхар үзэж байх нь тустай байдаг. Энэ удаад  англи хэлний used to, to be used to  -г хэрхэн зөв хэрэглэж сурахыг дараах жишээн дээр тайлбарлая.
I used to be a teacher.          Би багш байсан.
I’m used to the teacher.       Би багшдаа дассан.
When I lived in America, I used to drink Coca Cola. Now I’m in Mongolia and I’m used to airag.
Би Америкт байхдаа Кока кола уудаг байсан. Харин одоо Монголд айраг ууж сурсан.
Англи хэлний used to -г ямар нэгэн юм дахин давтагдаж үргэлжлэхгүй бөгөөд түүх болоод өнгөрсөнийг илэрхийлэхэд хэрэглэдэг.
Otgoo used to be a pilot.
Отгоо нисэгч байсан.
Tuya used to have long hair.
Туяа урт үстэй байсан.
I used to drive to work but now I take the bus.
Би ажилруугаа машинаараа явдаг байсан харин одоо автобусаар явж байгаа.
I used to smoke a packet a day, but I stopped.
Би өдөрт бүтэн хайрцаг татдаг байлаа гэвч одоо больсон.
to be used to   нь хэн нэгэн хүнд эсвэл ямар нэгэн юманд дассан гэдгийг илэрхийлэхэд хэрэглэгддэг.
I’m used to Otgoo and Tuya.
Би Отгоо Туяа хоёрт дассан.
Robert is used to drinking airag .
Роберт айраг ууж сурсан
I’m used to all the noise now.
Эндхийн чимээ шуугианд би одоо дассан.
Ямар нэгэн үйлд сурч, дасч, хэвшиж байгааг мөн to be used to  -ээр илэрхийлдэг.
I’m used to living on my own.
Би ганцаараа амьдарч сурсан.
As a father I’m used to cleaning up the mess my children make.
Аав хүний хувьд хүүхдүүдийнхээ тарьсан хогийг цэвэрлэж заншсан.
I used to live in the countryside, but now I’m used to living in the city.
Би хөдөө суудаг байсан харин одоо хотод амьдарч сурч байна.
Boldoo has started working nights. So he’s getting used to sleeping during the day.
Болдоо шөнө ажиллаж эхлэсэн тул өдөр унтаж сурч байна.
used to –гийн үгүйсгэсэн хэлбэр нь didn’t use to, never used to, used not to –гээр илэрдэг.
I didn’t use to like him but now I do.
Би түүнд дургүй байсан харин одоо бол зүгээрээ.
Saran didn’t use to travel abroad a lot in her job.
Саран гадаад руу ажлаар нэг их явдаггүй байсан.
I never used to smoke, but now I smoke too much.
Би хэзээ ч тамхи татдаггүй байсан гэвч одоо хэтэрхий их татдаг болсон.
I used not to buy really expensive make-up.
Би дэндүү үнэтэй гоо сайхны бараа авдаггүй байсан.
used to, to be used to  хоёрыг өнгөц харахад ижил мэт боловч өөр өөр утгыг илэрхийлдэгийг дээрх жишээнүүд харуулж байна.

 
Англиар боловсон ёсоор асууж, хариулах

Англи хэлний May I...?, Could I...?, Can I...? гэж эхэлсэн асуух єгvvлбэрvvд нь хэн нэгэн хvнээс боловсон ёсоор зєвшєєрєл авахад хэрэглэгддэг. Can I...? нь ярианы хэлэнд илvv тvгээмэл хэрэглэгднэ.
May I...?, Could I...?, Can I...? хэрхэн хэрэглэхийг дараах хэдэн жишээн дээр авч vзье.
May /could, can/ I see your book for a minute?
Таны номыг хурдхан vзээд єгч болох уу?
Хэрвээ зєвшєєрвєл дараах хариултуудаас аль нэгийг нь хэлдэг.
Yes. Of course. Тэгэлгvй яахав. Ав ав.
Yes. Certainly. Тэг тэг. Бололгvй яахав.
Sure. Тэгээ тэг.
Okay. Тэг тэг.

Хэрвээ номоо єгєх боломжгvй бол:
Im sorry, but I need to use it myself.
Уучлаарай, надад єєрт минь хэрэг болоод байна.

A. Hello?
B. Is John there?
A. Yes, he is.
B. Could I speak to him?
A. Just a moment. Ill get him.
А: Байна уу?
Б: Байна. Жон байна уу?
А: Байна.
Б: Тvvнтэй ярьж болох уу?
А: За, тvvнийг одоохон дуудаадахъя.

A: Hello. Dr.Johnsons office. May I help you?
B: Yes. Id like to make an appointment with Dr. Johnson.
A: Fine. Is Tuesday morning at nine all right?
B: Yes. Thank you.
A: Your name, please.
B: My name is Baatar.

А: Байна уу? Жонсон эмчийн офис байна. Танд юугаар туслах вэ?
Б: Жонсон эмчийн номер авмаар байна.
А: За. Хоёрдахь єдрийн єглєє ёсон цагт болох уу?
Б: Болно болно. Баярлалаа.
А: Нэрээ хэлнэ vv?
Б: Намайг Баатар гэдэг.

A: Hello?
B: Hi. This is Tuya. Can I speak to Linda?
A: Sure. Hang on.

А: Байна уу?
Б: Байна. Туяа байна, сайн уу? Линдатай ярьж болох уу?
А: Бололгvй яахав, утсаа барьж бай.

A: Hello?
B: Hello. Can I speak to Lynn?
A: Who?
B: Lynn. Lynn Soifer.
A: There is no one here by that name. I think, its the wrong number.
B: Is this 202-288-2888?
A: No, its not.
B: Oh, Im sorry.
A: Thats OK.

А: Байна уу?
Б: Байна. Линтэй ярьж болох уу?
А: Хэнтэй гэнэ ээ?
Б: Лин Сойфертэй.
А: Тийм хvн энд байхгvй. Та дугаараа буруу залгасан юм шиг байна.
Б: Тийм vv? Энэ 202-288-2888 дугаарын утас мєн vv?
А: Биш ээ.
Б: Єє, уучлаарай.
А: Зvгээрээ зvгээр.

Could I...?, Can I...? гэж эхэлсэн єгvvлбэрийг please гэж дуусгавал илvv эелдэг боловсон зан гарна.
A: Hello?
B: Hello. Could I speak to Ann, please?
A: She is not at home right now. May I take a message?
B: No, thank you. Ill call later.

А: Байна уу?
Б: Байна. Аннтай ярьж болох уу?
А: Тэр одоогоор гэртээ байхгvй байна. Месаж vлдээх vv?
Б: Зvгээрээ зvгээр. Би дараа яръя.

May I make a quick phone call to my son?
Yes, of course. Go ahead.


   
 
 
online : 1 visited : 26,477
Copyright © Tetgelegt Bolovsrol Tuv. Developed by BatSoft llc