<September 2010>
SuMoTuWeThFrSa
2930311234
567891011
12131415161718
19202122232425
262728293012
3456789
 
Нүүр ->TOEFL ба IELTS ->
TOEFL ба IELTS
 

TOEFL

Хууль зүй, эдийн засаг, бизнес, улс төр, байгалийн шинжлэх ухаан гэх мэт ямар ч чиглэлээр суралцах хүн заавал TOEFL (Test of English as a Foreign Language) шалгалт өгнө. Ялангуяа АНУ, Канадад энэ шалгалтанд маш их ач холбогдол өгдөг. Харин Англид төдийлөн ач холбогдолтой биш. Ойролцоогоор 550-аас дээш оноо авч байж ямар нэг сургуульд орох эрхтэй болно. Шалгалтанд оролцохын тулд зургаан долоо хоногийн өмнө төлбөрийн 120 ам.долларыг тушааж, бүртгүүлэх хэрэгтэй. TOEFL нь сонсох, унших, уншсанаа ойлгох, бичгийн чадварыг шалгах гэсэн 4 хэсгээс бүрдэнэ. Нийт гурван цаг орчим үргэлжилнэ.

Хуучин” TOEFL-ийн шалгалт нь сонсох, унших, дүрэм болон эссе бичих ур чадвар гэсэн үндсэн дөрвөн хэсгээс бүрддэг. Эхний гурав нь бэлэн хариултуудаас сонголт хийгээд явдаг бөгөөд тус тусдаа 670 оноогоор үнэлэгддэг, харин эссе бичих даалгавар нь тусдаа, 6.0 гэсэн оноогоор үнэлэгддэг. Харин одоо огт өөр.

Шинэ TOEFL-ийн онцлог, ялгаа
Илүү хэрэглээний шинжтэй болсон гэж мэргэжилтнүүд үзэж байгаа. Тус шалгалтыг авдаг төв болох ETS нь их дээд сургуулиудын дунд хийсэн судалгаан дээр үндэслэн энэхүү шинэ бүтцээ гаргажээ. Шинэ шалгалтаар тухайн хүний унших, бичих, сонсох чадвар болон дүрмийн мэдлэгийг нь илүү нэгтгэсэн байдлаар шалгаж үнэлэх юм байна.
Шинэ TOEFL нь дөрвөн хэсэгтэй байх бөгөөд ойролцоогоор 4 цаг орчим үргэлжилнэ.
Унших
Унших хэсэгт өмнө нь 5 текст ирдэг байсан бол одоо 3 текст орж ирнэ. Өмнө нь уншаад ойлгосноо хариулдаг байсан бол одоо уншингаа хариулах боломжтой болж байгаа. Тест өгөгчийн ойлгох, анализ хийх чадварыг нь шалгана.
Сонсох
Хоёр болон түүнээс дээш харилцан ярилцагчийн 2 урт өгүүлбэр гарна. Мөн дөрвөн лекц буюу илтгэл сонсгоно. Өмнө нь сонсож дуусаад бөглөдөг байсан бол одоо сонсонгоо бөглөх боломжтой болсон. Мөн тухайн ярьж буй хүний сэтгэл хөдлөл, хандлага, зорилгыг нь тодорхойлох асуулт орж ирнэ. Аль нэг лекц нь Британи эсвэл Австрали аялгатай байна.
Ярилцлага
Нийтлэг сэдэвтэй хоёр даалгавартай. Шалгуулагч нь сэдвийн дагуу илтгэнэ, тайлбарлана, мөн өөрийн туршлага, мэдлэгийг ашиглан жишээгээр баяжуулж батална. Мөн унших, сонсох материал дээр суурилсан хоёр даалгавар бий. Энэ нь богино хэмжээний унших болон ярилцах тексттэй. Эндээс олсон мэдээллээ нэгтгэх чадварыг шалгах асуулт бий. Мөн сонсох материал дээр суурилсан хоёр даалгавар орж ирнэ. Энэ нь богино хэмжээний лекц эсвэл ярилцлага байх бөгөөд гол утга санааг нь гаргах асуултад хариулах ёстой.
Шалгагч нь таны сэдвийг хөгжүүлж байгаа чадвар буюу ойлгосон байдал, мэдээллүүдийг хооронд нь уялдуулж, холбогдох мэдээллээр нь баяжуулж байгаа чадварыг шалгуур болгоно. Мөн ярих чадвар, цэвэр дуудах, дүрмийн дагуу ярьж байгаа эсэх, үгийн сонголт, уялдаа холбоо, дэс дарааллыг гаргаж байна уу гэдэг чадваруудыг харна.
Бичих
Унших, сонсох, бичих чадварыг зэрэг шалгах нэг даалгавар ирнэ. Тест өгөгч нь тухайн текстийн гол утга санааг гаргах, энэ нь бусад өгүүлбэрүүдтэйгээ хэрхэн холбогдож байгааг асуултанд хариулна. Тест өгөгч нь уншаад, дараа нь асуултанд хариулах хоорондоо дахин текстийг унших боломжтой. Мөн тэмдэглэгээ хийх боломжтой.
Мөн тухайлсан сэдвээр хийх нэг даалгавар байна. Тухайн сэдвийн хүрээнд өөрийн мэдлэг, туршлагаа ашиглан, мэдэгдэл хийх, түүнийгээ тайлбарлах, жишээгээр баяжуулж дэмжих ёстой. Энэ нь хуучин TOEFL-той төстэй.
Шалгагч нь таны аливааг тунгаан бодох, ойлгох, зөв цэвэрхэн, ойлгомжтой, дэс дараатай бичих чадварыг шалгуур болгоно.
Дээрхээс харахад шинэ TOEFL-ийн агуулга нь их, дээд сургуулиуд дээр болдог өдөр тутмын хэрэглээг илүү голчилсон, өмнө нь сонсох, унших чадварыг чухалчилдаг байсан бол одоо ярианы болон бичгийн чадварыг чухалчилсан байна. Тест боловсруулах төвийн мэдээлснээр, шинэ шалгалтыг боловсруулахын тулд их, дээд сургуулиуд дээр хамгийн их хэрэглэгддэг 2.7 сая үг, өгүүлбэрийг ашигласан гэлээ.

Онооны үнэлгээ
Онооны үнэлгээ дараахь байдлаар өөрчлөгджээ.
Сонсгол 0-30
Унших 0-30
Ярилцлага 0-30
Бичих 0-30
Нийлбэр нь 120 оноо.
Онооны дүнг шалгалт авсанаас хойш ажлын 15 хоногийн дотор онлайнаар болон цаасан хувилбараар илгээнэ. Оноо нь өмнөх TOEFL-той адил 2 жилийн хугацаанд хүчинтэй байх аж. Ярилцлагын хэсгийг дүгнэхдээ, 6 даалгавар бүрт 0-4 оноо өгнө. Эдгээрийн нийлбэр нь 0-30 онооны аль нэг ангилалд орно. Харин бичгийн чадварыг дүгнэхдээ, 2 даалгавар тус бүрт 0-5 хүртэл оноо өгөх бөгөөд мөн адил 0-30 онооны аль нэг ангилалд орно. Дээрх дөрвөн хэсгийн ярилцлага болон бичгийн чадварыг хүмүүс дүгнэнэ, харин нөгөө хоёрыг тодорхой системийн дагуу дүгнэх юм.
Нэг талаас илүү хүнд болсон мэт санагдаж байгаа боловч нөгөө талаас үнэхээр хэрэглээд сурчихсан хүнд хялбар болж байгаа аж. Тухайлбал байнга бичдэг, хүмүүстэй харилцаж, ярьдаг хүнд өндөр оноо авах боломж нэмэгдэж байна. Харин байнга харилцдаггүй хүмүүст хэцүү санагдаж болох талтай. Гэхдээ энэ бол ямар ч их дээд сургуульд суралцахад зайлшгүй шаардлагатай чадварууд учир сайтар бэлтгэх л хэрэгтэй болж байна.
Интэрнэт болон компьютерээр шалгалт авах боломжгүй газарт бичгээр авах шалгалт буюу PBT –г авдаг. Тест нь 4 болон түүнээс доош хугацаанд авагдана. Тест өгөгч нь хэдэн ч удаа энэ шалгалтыг өгч болно.
1. Сонсох (30-40 минут)
Энэ нь нийт 3 хэсгээс бүрдэнэ. Эхний хэсэг нь бага хэмжээний харилцан яриаг сонсоод 30 асуултад хариулна. Хоёр дахь хэсэг нь томхон хэмжээний харилцан яриаг сонсоод 8 асуултад хариулна. Сүүлийн хэсэг нь лекц эсвэл өгүүллийг сонсоод 12 асуултанд хариулах тус тус даалгавар байна.
1. Дүрэм болон бүтэц (25 минут)
Энэ хэсэг нь өгүүлбэрүүдийг зөв нөхөх 15 дасгал, алдааг олох 25 дасгалаас бүрдэнэ.
1. Унших (55 минут)
Өгөгдсөн текстийг уншаад 50 асуултад хариулах даалгавартай.
1. Бичих (30 минут)
Дунджаар 250-300 үгтэй эссэ бичих даалгавар өгөгдөнө.

INTERNET BASED TOEFL – IBT TOEFL

Интернет ТОЕФЛ (Internet Based TOEFL – iBT TOEFL) нь хүмүүсийн англи хэлний чадварыг илэрхийлэх унших, бичих, сонсох мөн ярих чад
варыг шалгадаг. Интернет ТОЕФЛ-н хамгийн гол давуу тал нь тусгайлан зохиогдсон програм хангамжийн тусламжтай шалгалт өгөгчдийн хэд хэдэн чадварыг зэрэг шалгадагт оршино. ETS нь интернет сүлжээг ашиглан дэлхий даяар жилд 30-40 удаа Интернет ТОЕФЛ шалгалтыг зохион байгуулж авах хамгийн хүртээмжтэй, найдвартай шалгалтын системийг бий болгож байна.
Интернет ТОЕФЛ (iBT TOEFL)-н тухай дэлгэрэнгүй мэдээллийг www.toefl.org вэб хуудаснаас авна уу.
iBT TOEFL шалгалтын төлбөр: 150$

iBT TOEFL шалгалтын төвүүд
Орчлон сургууль (STN13078A) СБ дүүрэг Залуучуудын өргөн чөлөө 11
UNAERP (STN11074A) “Suld-Invest” TTC, Сүхбаатар дүүрэг Оюутны гудамж-24, 8-р хороо, Утас:330013
Jet Англи хэлний сургууль (STN11344A) СБ дүүрэг Утас: 88000123, 327610
Батбуянт (STN10415A) ЧГ дүүрэг,Бага тойруу 13-р байр
ШУТИС (STN11009A) Сүхбаатар дүүрэг, Нэгдсэн Үндэстний гудамж Утас: 327438
Study сургалтын төв (STN12131A) СБ дүүрэг 1-р хороо Сөүлийн гудамж Од плаза
Success (STN12687A) ЧГ дүүрэг 4-р хороо Зоос гоёл 311 тоот Утас: 99843200, 96663196
Stern International Education & Travel Agency (STN11490A) Таван Богд Плаза 202 тоот
JM Century Global Ltd (Int Edu Centre) (STN11749A) БЗ дүүрэг, 13-р хороолол Бизнес Плаза
Paramita хэлний сургууль, Дархан (STN11976A) Дархан-Уул аймаг
Техникийн сургууль (STN13123A) Орхон аймаг, Эрдэнэт хот Отгобилэгийн гудамж

Ерөнхийдөө бакалаврын зэргээр АНУ-д их сургуульд сурахаар төлөвлөж байгаа хүний хувьд 500 ба түүнээс дээш, мастерийн зэргээр сурахаар бол 550 ба түүнээс дээш онооны ерөнхий болзол тавьдаг. Гэхдээ их сургууль бүр харилцан адилгүй өөрсдийн шалгуур оноог босго болгон тавьдаг. Жишээ нь та цаасан шалгалтын 600 оноотой дүйцэхүйц TOEFL-ийн оноотой байхад Харвардын их сургуульд Хууль зүйн мастерийн зэргээр сурч чадна. Харин Индианагийн их сургуулийн Мастерт сурахын тулд 560 оноо байхад хангалттай.
Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.toefl.org сайтаас авна уу.

IELTS

IELTS (Internatinoal English Language Testing System) –г анх 1989 оноос авч эхэлсэн бөгөөд  Cambridge University, British Council зэрэг Британий хэд хэдэн байгууллага хариуцдаг.
IELTS –г хоёр төрлөөр авдаг. Academic болон General Training гэж.
-          Academic төрөл нь их дээд сургуульд элсэгчид, өөр ямарваа дээд боловролын байгууллагад суралцахыг хүсэгчид, англи хэлээр ярьдаг оронд мэргэжлээрээ ажиллаж эмч сувилагч гэх мэт нарийн мэргэжлийн хүмүүст зориулсан байдаг.
-          General Training төрөл нь сурах зорилгоор биш ажиллах, академик бус сургалтанд суух, цагаачлах хүсэлтэй хүмүүст зориулагдсан байдаг. 
 
Ерөнхийдөө Academic төрлийн унших болон бичих тест нь General Training-с хэцүү байдаг. Academic гэдэг утгаараа зорилгыг нь бодсон ч  Academic нь General Training-c хэцүү байх нь дамжиггүй.
IELTS-г Австрали, Британи, Канад, Ирланд, Шинэ Зеланд болон Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсын ихэнхи их дээд сургуулиуд, мөн Америкийн 2000 гаруй их дээд сургууль  болон мэргэжлийн олон байгууллагад хүлээн зөвшөөрөгддөг. Тэрчлэн Австрали болон Канадад цагаачлахыг хүсэлтэй хүмүүс энэ шалгалтыг өгөх шаардлагатай байдаг. Энэ шаардлагад Канад улс шүүмжлэлтэй ханддаг бөгөөд учир нь IELTS шалгалтын Британи аялга нь ердийн Канад аялгаас хамаагүй өөр байдаг гэнэ.
IELTS-н оноо нь 2 жил хүчинтэй.
2007 онд, IELTS-г 12 сарын дотор анх удаа саяас дээш хүн өгсөн бөгөөд дээд боловсрол болон цагаачлалд хэрэглэгддэг дэлхийн хамгийн түгээмэл хэлний шалгалт болсон байна.
IELTS-н онцлог
§  Хэлний аялгыг хэт явцуу нэг талыг барьсан байхаас сэргийлж ярианы олон төрлийн аялгыг сонсголын хэсэгт хэрэглэдэг.
§  IELTS англи хэлний сонсох, унших, бичих, ярих чадварыг шалгадаг. 
§  Дээрхи 4н чадвар бүрийг тусад нь оноогоор дүгнэнэ.  (Сонсох, Унших, Бичих, Ярих).  Band Scale гэж нэрлэгддэг оноо нь 0 -с (”Did not attempt the test -Тест өгөх оролдлого ч хийгээгүй”) 9 (”Expert User-Экспэрт”) хүртэл байдаг.
§  Ярианы хэсэг нь IELTS-н чухал хэсэг. Тусгайлан бэлтгэгдсэн хүнтэй ганцаарчлан нүүр тулан ярих замаар шалгалтыг авна. Ярьсан яриа нь давхар бичигдэх бөгөөд сүүлд оноотой холбоотой гарах санал гомдол болон элдэв маапаанаас сэргийлэх зорилгоор тэр.
IELTS-н бүтэц зохион байгуулалт
Шалгалт өгч буй хүн бүр мэдээж дээрхи 4н хэсэгийг 4үүлэнг нь өгнө. Хэсэг тус бүрийн оноо нь IELTS Test Report Form (TRF) гэдэг дүнгийн хүснэгт дээр бичигддэг. Өгч буй төрлөөсөө үл хамааран хүн бүр адилхан Сонсох болон Ярих шалгалтыг өгнө, харин Academic болон General Training гэдгээсээ хамаараад Унших Бичих хэсгүүд нь ялгаатай.
Тест өгөх хугацаа 2 цаг 45 минут
Эхний гурван хэсэг болох - Сонсгол, Унших болон Бичих (тест нь ч энэ дарааллаар) нь дундаа завсарлага байхгүйгээр нэг өдөрт авагдана. Харин Ярих хэсэг нь тухайн тест авч буй байгууллагаасаа хамаараад бусад хэсгээсээ 7 хоногийн өмнө эсвэл хойно байдаг.
Band Scale - Оноо
IELTS is scored on a nine band scale, with each band corresponding to a specified competence in English. IELTS нь тухайн чадварыг ямар хэмжээнд эзэмшснээр тулгуурлаж 0 – 9 оноогоор  дүгнэдэг.
9 Expert User
8 Very Good User
7 Good User
6 Competent User
5 Modest User
4 Limited User
3 Extremely Limited User
2 Intermittent User
1 Non User
0 Did not attempt the test
 
Тест авах газар
Манайд энэ тестийг ESP гэдэг байгууллага авдаг. Өөрсдөө сургалтын төвтэй тэндээ шалгалтаа авдаг. Вэб сайт нь www.esp.mn юм байна. 2 сар болгоны тэгш тоотой саруудад авах юм байна. Вэб уруу нь ороод холбоо барина бизээ. Эдгээр өдрүүдэд авна.
21-2-2009
18-4-2009
13-6-2009
22-8-2009
24-10-2009
5-12-2009

SAT (Scholastic Assessment Test)

   SAT (Scholastic Assessment Test) шалгалт нь ерєнхий мэдлэг шалгадаг бєгєєд америк болон гадаадын оюутнууд ялгаагvй єгдєг элсэлтийн шалгалт юм. Энэ шалгалт нь математик, эргэцvvлэн бодox, нaйрyyлaн бичих гэх мэтийн 3 хэсгээс бvрдэнэ. Энэ шалгалтны математикийн хэсэг нь монгол залуучуудад хялбархан санагдах ёстой учир нь 6-р ангиас дээшхи материал ирэхгvй. Хамгийн гол нь математикийн хэллэгийг англиар мэддэг, єгvvлбэртэй бодлогыг англиар ойлгодог, мєн богино хугацаанд олон асуултанд тvргэн хариулж чаддаг байх хэрэгтэй. SAT шалгалтны хэл зvйн хэсэг нь гадаадын оюутнуудад маш хэцvv санагдана, яагаад гэвэл америкчvvдын тvвшинд тааруулан зохиосон тест юм. Америкийн дунд сургуульд математикийн сургалт муу ч, хэл уран зохиол дээр маш их анхаардаг. Ихэнхи иx сургуулиуд SAT дээр наад зах нь 1100-1200 оноо шаарддаг бєгєєд тэтгэмж авахын тулд аль болох єндєр оноо авбал сайн. Нийт боломжит оноо нь 1600, шалгалтны xypaaмж нь $40 юм.
   Зарим сургуулиуд SAT шалгалт шаардахгvй тохиолдол бий, ялангуяa єєрсдийн зардлаар сурах оюутнуудад энэ нь хатуу шаардлага бус харин сайн дурын байх жишээтэй. Гэхдээ тэтгэмж авахын тулд энэ шалгалтыг єгєхєєс єєр арга зам бараг байхгvй. Тэтгэмж авахад бусад элсэлтийн материалvvд бас нєлєєтэй, жишээ нь дунд сургуулийн дvн (High School GPA), эрдмийн зорилгоо илэрхийлсэн захиа (Statement of Purpose), багш нарын бичсэн тодорхойлолт (Letter of Recommendation) гэх мэт. 1994-1996 оны vед SAT шалгалтыг Монголд тогтмол авдаг газар байгаагvй бєгєєд тусгай зєвшєєрєл авч, АНУ-ын элчин сайдын яамны мэдээллийн албатай тохиролцож байж авдаг байсан. Би єєрєє энэ шалгалтыг єгєєгvй бєгєєд єєрийн онцлог байдлыг тайлбарлан элсэлтийн материалдаа бичсэн билээ. Харин сvvлд 2001 онд би дvvгээ америкийн сургуульд ороход нь тусалж байхдаа энэ шалгалтыг єгvvлсэн билээ.

GMAT
  Боловсролын Тестийн Төвөөс зохион байгуулдаг сонголтын тест бөгөөд бизнесийн чиглэлээр магистр зэрэгт горилож байгаа оюутнуудын өгөх тест юм. Ихэнхи Бизнесийн чиглэлийн томоохон сургуулиуд GMAT- н оноог шаарддаг. Магистрийн зэрэгт суралцахад шаардах оноо нь янз бүр байдаг боловч дундажар 600 эсвэл 600+ байдаг. Жилд ойролцоогоор 220 000 хүн 4 цагийн турш гүйцэгэх энэ шалгалтыг өгдөг.
GMAT тест нь ерөнхийдөө З хэсгээс бүрддэг.
1. Analytical Writing Assessment
Тодорхой нэг суудал дээр дүгнэлт хийн бичих энэхүү даалгаврыг 30 минутийн дотор хийх гүйцэтгэх шаардлагатай байдаг.
2. Quantitative Section
10 минутийн завсарлага авсны дараа хоёр дахь хэсэгт шилждэг бөгөөд 37 сонгох тест бүхий Шийдвэр гаргах, Мэдээллийн хангамжийг агуулсан тестийг 75 минутийн дотор хийж гүйцэтгэдэг.
3. Verbal Section
Мөн 10 минутийн завсарлага авсны дараа 3 дахь хэсэгт орох бөгөөд энэ нь мөн сонгох тест байна. 41-н ийм сонгох тест нь Задлан унших, Өгүүлбэрийг зөв болгох сэдвүүдйиг хамарсан 75 минутийн дотор хийж гүйцэтгэх ёстой байдаг

Огноо : 2009/08/13    
 
 
online : 1 visited : 26,480
Copyright © Tetgelegt Bolovsrol Tuv. Developed by BatSoft llc