<September 2010>
SuMoTuWeThFrSa
2930311234
567891011
12131415161718
19202122232425
262728293012
3456789
 
Нүүр ->ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ->Сайн дурын байгууллага, сангуудын тэтгэлэгт хөтөлбөр ->

        Төв Европын Их Сургуульд тэтгэлгээр суралцуулна
 
/www.ceu.hu/
Төв Европын их сургуульд (ТЕИС) 2010-2011 оны хичээлийн жилд тус сургуулийн тэтгэлгээр Магистр, Докторын зэргээр суралцахыг урьж байна.
ТЕИС  нь хүмүүнлэг ба нийгмийн ухааны чиглэлээр эрдмийн зэрэг олгодог олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн сургууль бөгөөд бүх хичээл нь Aнгли хэлээр явагддаг юм. Хөтөлбөрт магистр болон докторын зэрэг хамгаалахыг хүсч буй хэн боловч оролцох боломжтой бөгөөд 2 тэнхимд зэрэг өргөдөл өгөх боломжтой. Мөн Европын Холбооны тэтгэлээр(байгаль орчин судлал, төрийн бодлого, жендер судлалын чиглэлээр) суралцахыг урьж байна.
 Төв Европын Их Сургуулийн тэтгэлэгээр Магистрын болон докторын зэрэг олгох сургалтын чиглэл:
Эдийн засаг  (MA, PhD)                                                                 
Жендер судлал (МА, PhD)
Байгал Орчин судлал ба бодлого (MS , PhD)                            
Tүүх (МА , PhD)
Олон Улсын Харилцаа ба Европ судлал  (MA, PhD)                 
Дундад зуун судлал  (МА, PhD)
Математикийн ухаан ба түүний хэрэглээ  (MS, PhD)                 
Улс төр судлал    (МА, PhD)
Үндэстэн судлал       (MA)                                                             
Гүн ухаан (PhD)
Төрийн бодлого(MPP)                                                                    
Хууль зүй (LLM, SJD, МА)
Социологи ба нийгмийн антропологи(МА,PhD)
ТЕИС-ийн Бизнесийн Сургууль Тус Бизнесийн сургууль нь тэтгэлгийн хэмжээг бие дааж шийддэг тул ТЕИС-ийн ерөнхий тэтгэлэгт хамаарахгүй.
Тавигдах шаардлага:
• Англи хэлийг өндөр түвшинд эзэмшсэн (ТОЕFL - шалгалтын босго оноо   Магистрт 570, Докторт 600-аас дээш оноо авах чадвартай байх)
• Их дээд сургуулийг сайн, онц дүнтэй төгссөн эсвэл төгсөх курст суралцаж байгаа /докторын зэргээр суралцах хүмүүс Магистрын зэрэг эзэмшсэн байх/
Бүрдүүлэх материал
• Тодорхойлох захидал
• Диплом болон дүнгийн жагсаалт
• Эссе
• CV
• TOEFL оноо хэрэв байгаа бол
• Өргөдлийн маягтыг 2010 оны 1 сарын 25-ны 17.00 цагаас өмнө https://apply.embark.com/Grad/CEU/65/ хаягаар орж онлайн бөглөнө.

Жич: Бүх бичиг баримтууд Англи хэл дээр гарын үсэг, орчуулгын тамга, нотариатын тамгатай байх ёстой. Тодорхойлох захидалаас бусад материалыг 2 хувь олшруулна уу.
Шалгаруулалт:
• 2010 оны 1 сарын 8- Европын Холбооны тэтгэлэгт өргөдөл мэдүүлж байгаа бол БЗМТөв дээр өргөдлийн материал өгөх сүүлчийн хугацаа.(Албан ёсны TOEFL-ийн оноотой байх ёстой).
• 2010 оны 1 сарын 25- Төв Европын Их Сургуулийн тэтгэлэгт өргөдөл мэдүүлж байгаа бол өргөдлийн материал хүлээж авах сүүлийн хугацаа (TOEFL-ийн оноотой байх шаардлагагүй).
Төв Европын Их Сургуулийн факультетууд өргөдлүүдийг нягталж үзнэ. Эхний шатны хариуг 2010 оны 2 сарын 27-аас хойш мэдэгдэнэ.
• Эхний шалгаруулалтанд тэнцсэн хүмүүсийг 2010 оны 3 сарын 13-ний өдөр ТОEFL-ийн шалгалтанд урьж оролцуулна. Эдийн засаг, хуулийн чиглэлээр суралцах хүмүүс мөн энэ өдөр математик, хуулийн  шалгалт өгнө.
• 2010 оны 3-4-р сард - Хоёрдугаар шатны шалгалтанд тэнцсэн хүмүүсээс Төв Европын Их Сургуулийн багш нар ярилцлага авна.
• 2010 оны 4-р сарын 15-наас хойш - Шалгарсан хүмүүсийн хариу мэдэгдэнэ
• Тэтгэлэг: Төв Европын Их Сургууль бүрэн (сургуульд ирэх буцах зардал, сургалтын төлбөр, байр, эрүүл мэндийн даатгал, сарын стипенд орно) ба бүрэн бус тэтгэлэг олгодог. Европын холбооны тэтгэлэг нь 2 жилийн хугацаатай бүрэн тэтгэлэг болно.

Web: http://www.ceu.huwww.earcmn.org

____________________________________________________________________________________________________

ИХ БРИТАНИЙ УОРВИКИЙН ИХ СУРГУУЛИЙН ТЭТГЭЛЭГ

    Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төвөөс Нээлттэй Нийгэм Хүрээлэн, Их Британий Гадаад Харилцаа, Хамтын Нөхөрлөлийн Хэрэг Эрхлэх Газар, Уорвикийн их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт та бүхнийг оролцохыг урьж байна.
 Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төвөөс Нээлттэй Нийгэм Хүрээлэн, Их Британий Гадаад Харилцаа, Хамтын Нөхөрлөлийн Хэрэг Эрхлэх Газар, Уорвикийн их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт та бүхнийг оролцохыг урьж байна. Тус хөтөлбөрт шалгарснаар Их Британи улсын Уорвикийн их сургуульд 2010-2011 оны хичээлийн жилд нийгэм, хүмүүнлэгийн ухааны чиглэлээр магистрын зэрэг олгох сургалтанд бүтэн тэтгэлгээр суралцах боломжтой.
 
    Уг тэтгэлэгт их дээд сургуулийг нийгэм, хүмүүнлэгийн ухааны чиглэлээр төгссөн Монгол улсын иргэн бөгөөд эх орондоо байнга оршин сууж байгаа хүмүүс оролцож болно. Оролцогч нь сайнаас доошгүй дүнтэй, англи хэлийг сайн эзэмшсэн, тухайн мэргэжилдээ өндөр чадвар, дадлага туршлагатай байна. Тэтгэлэгт Уорвикийн их сургуульд сурах сургалтын төлбөр, стипенд, замын зардал багтана. Тэтгэлгээр суралцагсад нь сургалт дууссаны дараа эх орондоо эргэн ирж ажиллах үүрэгтэй. Дараах материалыг бүрдүүлж 3 хуулбарын хамт 2010 оны 1-р сарын 29-ний дотор ирүүлнэ үү:
 
• Өргөдлийн маягт (БЗМТ-ийн вэб хуудсаас татаж авна)
• Дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар
• Дипломын албан ёсны орчуулга
• 2 тодорхойлох захидал (битүүмжилсэн байх)
• Англи хэлний шалгалтын оноо, сертификатууд /хэрэв байгаа бол/
 
Өргөдөл хүлээж авах эцсийн хугацаа: 2010 ОНЫ 1-Р САРЫН 29
 
http://www2.warwick.ac.uk/study/postgraduate 
 

 ___________________________________________________________________________________________________

 
СОРОСЫН САНГИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР
Их, дээд сургуулийн оюутан солилцооны хөтөлбөр

    Интернэт дэх электрон өргөдлийн маягт: https://oas.soros.org/oas/
      Цаасан дээрх болон электрон өргөдлийг ижил түвшинд хүлээн авч хянана.
Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төвөөс Нээлттэй нийгэм хүрээлэнгийн их, дээд сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрийг олон нийтэд зарлан хэрэгжүүлдэг. Энэхүү хөтөлбөр нь Монгол, Зүүн болон Төв Европын улсуудын их, дээд сургуулийн хоёрдугаар дамжааны оюутнуудыг АНУ-ын их, дээд сургуулийн гуравдугаар дамжаанд нэг жил суралцуулдаг, мэргэжлийн зэрэг олгодоггүй солилцооны хөтөлбөр юм. Суралцагсад нь АНУ-д сурч байх хугацаандаа 25 цагийн нийгмийн ажил хийх үүрэгтэй бөгөөд хөтөлбөр дууссаны дараа эх орондоо эргэн ирж сургуулиа төгсгөн нийгмийн ажлын холбогдолтой төсөл хэрэгжүүлэх үүрэгтэй болно.
Хөтөлбөрт шалгаран оролцох хүмүүсийн бүх зардлыг Соросын Сан хариуцна. Боловсролын зөвлөгөө мэдээллийн төв нь 1996 оноос эхлэн энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн бөгөөд энэ хугацаанд 47 оюутан уг хөтөлбөрт хамрагдаад байна.
Жил бүр хөтөлбөр өөрчлөгдөх магадлалтай ч ихэвчилэн доорхи шаардлагыг хангасан байх ёстой байдаг. Үүнд:
1. Монгол улсын оршин суугч байх
2. Америк судлал, урлагийн түүх, сонгодог урлаг судлал, харьцуулсан уран зохиол, соёлын антропологи, эдийн засгийн онол, дүрслэх урлаг, соёл урлаг, түүх, олон улсын харилцаа, сэтгүүл зүй, хууль, гүн ухаан, улс төр судлал мэргэжлээр суралцаж байх
3. Эх орондоо албан ёсоор хүлээн зөвшөөргөдсөн, магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн хоёрдугаар дамжаанд суралцаж байгаа,
4. АНУ-д суралцаад эргэж ирснийхээ дараа сурч байсан сургуульдаа доод тал нь нэг жил үргэлжлүүлэн суралцаж төгсгөх
5. Сурлагын өндөр амжилт гаргасан байх
6. Хичээлээс гадуурх буюу олон нийтийн ажилд оролцдог байх
7. Сүүлийн хоёр жилийн турш эх орондоо тогтмол суурьшсан байх
8. АНУ-д байсан бол тус улсын дунд сургуульд нэг улирлаас илүүгүй хугацаагаар суралцсан байх
9. АНУ-д  их дээд сургуульд суралцаж байгаагүй байх
10. Англи хэлээр чөлөөтэй уншиж, бичиж, ярьдаг байх
11. Сургалтын энэхүү хөтөлбөрт 2009 оны зунаас эхлэн оролцох боломжтой байх
Загвар өргөдлийн маягтыг энд дарж авах боломжтой.
Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2009 оны 12 сарын 1-ний 17 цаг
Интернэтээр электрон өргөдлийн маягтыг бөглөх боломжтой бөгөөд энэ нь илүү хялбар, боловсронгуй арга юм. Ингэж бөглөсөн тохиолдолд зөвхөн хавсралт материалыг манай төв дээр авчирна. Өргөдлийн маягтыг цаасан дээр бөглөвөл эх хувийг хоёр хуулбарын хамт дээрх заасан хугацааны дотор ирүүлнэ. Хугацаа хэтэрсэн буюу дутуу бүрдүүлсэн өргөдлийг хүлээж авахгүй болохыг мэдэгдье.
 ___________________________________________________________________________________________________

 

АНУ-ЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬ, КОЛЛЕЖИД СУРАЛЦАХ
 ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР USAP –2011

    Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв /БЗМТ ТББ/ нь дунд сургуулийн 10-р ангид онцсайн дүнтэй суралцаж буй, англи хэлний өндөр мэдлэгтэй, орлого багатай өрхийн сурагчдыг АНУ-ын их дээд сургууль коллежийн тэтгэлгээр суралцуулах хөтөлбөрт  /USAP/ оролцохыг урьж байна.

Хөтөлбөрийн зорилго:
   Сурлага сайтай, сурах өндөр эрмэлзэлтэй, гадаад орны их дээд сургуулийн төлбөр төлөх санхүүгийн боломжгүй сурагчдыг АНУ-ын их дээд сургуульд тэтгэлэгтэйгээр элсүүлэн суралцуулж Монгол орны ирээдүйн өндөр мэдлэг боловсрол, ур чадвартай удирдагчдыг төрүүлэн бий болгоход оршино.

Хөтөлбөрт оролцогчид 2011 оны 9-р сард АНУ-ын их дээд сургуульд элсэн тэтгэлгээр суралцахаар өргөдөл гаргах бөгөөд манай боловсролын зөвлөх ажилтнууд тодорхой хуваарийн дагуу АНУ-ын их дээд сургууль, коллежийн элсэлтийн өргөдлийн маягт бөглөх, АНУ-д суралцах мэргэжил, сургуулиа сонгох, ТОEFL, SAT элсэлтийн шалгалтанд бэлтгэх, тэтгэлэг хүсэх  маягт бөглөх талаар сар бүр сургалт, зөвлөгөө өгч ажиллах бөгөөд сургуульдаа тэнцсэн хүүхдүүдэд виз хүсэх болон АНУ-ын соёлын талаар баримжаа олгох сургалт явуулна. Эдгээр бүх сургалт, зөвлөгөө үнэ төлбөргүй бөгөөд оролцогчид манай мэдээллийн төвийн Англи хэл дээрхи ном, сурах бичгийг үнэ төлбөргүйгээр ашиглах боломжтой.
Тэтгэлэг:
    АНУ-ын их дээд сургуулиуд оролцогчийг сургуульдаа элсүүлэх, тэтгэлэг олгох болон тэтгэлгийн хэмжээг тогтоохдоо тухайн оролцогчийн ТОEFL, SAT шалгалтын дүн, өргөдлийн агуулга дээр үндэслэдэг. Олон орны чадварлаг хүүхдүүдтэй өрсөлддөг учраас сургуульд тэнцэхгүй тохиолдол элбэг гардаг тул хүүхдүүд маш сайн бэлдэн өндөр оноо авч материалаа сайн бүрдүүлэх хэрэгтэй байдгийг анхаарна уу.

Тавигдах шаардлага:
•    11 жилийн сургалттай сургуулийн 10-р ангийн сурагч байх /2011 оны хавар сургуулиа төгсөх/
•    Сайнаас доошгүй дүнтэй байх (B/80/-аас дээш голч дүнтэй байх/
•    Англи хэлний өндөр мэдлэгтэй байх
/TOEFL PBT-550-аас доошгүй оноо авах чадвартай байх/
•    Сургалтын төлбөрөө өөрөө төлөх боломжгүй байх
•    Олон нийтийн  ажилд идэвхтэй оролцдог байх
•    Сар бүр Улаанбаатарт болох сургалтад ирж оролцох боломжтой байх

Бүрдүүлэх материал: /бүх материал Англи хэл дээр байна./
•    Өргөдлийн маягт
•    9-р ангийн бүтэн жилийн болон  10-р ангийн эхний хагас жилийн сурлагын дүн /сургуулийн тамга, гарын үсэгтэй байх/
•    Өргөдлийн маягтанд өгөгдсөн сэдвээр 2 зохион бичлэг бичих /үгийн тоо 300-500/
•    Ангийн эсвэл Англи хэлний багшийн тодорхойлох захидал /тусгай маягтын дагуу/
•    Эцэг эхийн ажлын болон цалингийн тодорхойлолт /монгол хэл дээр байж болно./
•    Гэр бүлиийн санхүүгийн мэдээлэл /тусгай маягтын дагуу/
Шалгаруулалт:

1-р үе
2010 оны 4-р сарын 23:      Өргөдөл хүлээж авах эцсийн хугацаа /17:00 цагаас өмнө/
2010 оны 5-р сарын 03:      Өргөдлийн шалгаруулалтын хариу буюу 2-р шатанд орох сурагчдын нэрс мэдээллийн самбар дээр гарна.
2-р үе
2010 оны 5-р сарын 15:     Өргөдөл нь шалгарсан сурагчид 11:00 цагт Mock-TOEFL  шалгалт өгнө. /шалгалтын газрыг жич зарлана./
2010 оны 5-р сарын 18:     15:00 цагаас хойш Mock-PBT TOEFL  шалгалтын хариу www.earcmn.org эсвэл БЗМТ-н мэдээллийн самбар дээр гарна.

3-р үе
2010 оны 5-р сарын 29:     Mock-PBT TOEFL-д 550-иас дээш оноо авсан сурагчид 11:00 цагт SAT шалгалт өгнө.

Эцсийн шалгаруулалт
2010 оны 6-р сарын 4        Нийт 3-н үе шатаас өндөр оноо авсан сурагчдыг шалгаруулан хөтөлбөрт хамруулна.

Өргөдөл хүлээж авах хаяг:
Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв
Сүхбаатар дүүрэг
МКМ-24-р байр, 1-р давхар
Улаанбаатар-210648
Монгол улс
Утас: 976-11-319016;
Факс: 976-11-326941; email: info@earcmn.org ; ariunaa@earcmn.org

 

   
 
 
online : 1 visited : 26,688
Copyright © Tetgelegt Bolovsrol Tuv. Developed by BatSoft llc